Сурвалжлага: "АПУ" компани архиныхаа хатуулгыг бууруулжээ

Хуучирсан мэдээ: 2022.06.09-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: "АПУ" компани архиныхаа хатуулгыг бууруулжээ

Сурвалжлага: "АПУ" компани архиныхаа хатуулгыг бууруулжээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнсний хангамж, аюулгүй байдалд онцгойлон анхаарал хандуулж, архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор “Эрүүл монгол хүн” хөтөлбөр боловсруулж, хэрэгжилтийг хангахыг Засгийн газарт даалгаж  зарлиг гаргасан. Энэ хүрээнд градусаа буулгая хаштиг бүхий хөдөлгөөн ч өрнөсөн юм.

Тэгвэл Ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжиж, үндэсний үйлдвэрлэгчид архиныхаа хатуулгыг бууруулж байгаагаа өнөөдөр /2022.06.09/ Төрийн тэргүүнийг  зочлох үеэр дуулгасан юм. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүтэй албаны төлөөлөл "АПУ" ХК-ийн спиртийн үйлдвэр, автомат агуулах, "АПУ Дэйри" монгол сүүний үйлдвэрүүдээр зочилж, үйлдвэрлэлийн технологи, ноу-хау, аюулгүй ажиллагаатай танилцав. Энэ үеэр Төрийн тэргүүний зүгээс газар тариалангийн бүс нутгуудаар албан томилолтоор ажиллаж ирснээ мөн  хүнсээ дотооддоо бүрэн үйлдвэрлэх, илүү гарсныг экспортолдог орон болох бодит боломж байгааг онцолсон юм.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан "Ерөнхийлөгчөөс Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барьж, одоо ид хэлэлцүүлж байгаа. Хууль батлагдвал ирэх таван жилд гол нэр төрлийн 19 хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, мал сүргээ эрүүлжүүлэхийн зэрэгцээ Монгол Улс хүнс экспортлогч улс болох эхлэл тавигдана.  Хүнсээр хүний гар харахгүй болохыг л хүнсний хувьсгал гэж тодорхойлож буй" гэлээ.

"АПУ"хувьцаат компани нь МХБ-д бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани бөгөөд нийт 14 мянга гаруй дотоод, гадаадын хувьцаа эзэмшигчтэй, зах зээлийн үнэлгээ болон ногдол ашиг олголтоороо тэргүүлж байгаа үндэсний үйлдвэрлэгч томоохон компани вм.

Ннийт хоёр мянга гаруй ажилчнаа ажлын байрны таатай нөхцөлөөр хангаж, Монгол Улсаас анх удаа “Ажиллахад таатай байгууллага” олон улсын гэрчилгээг 2021 онд хүлээн авсны зэрэгцээ,11 мянга гаруй харилцагчаараа дамжуулан хэрэглэгчдээ эрүүл, аюулгүй, олон улсын чанарын стандартад бүрэн нийцсэн бүтээгдэхүүнээр ханган ажиллаж байгааг тус компаний ТУЗ-ийн дарга П.Батсайхан Ерөнхийлөгчид танилцуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр сүү, сүүн бүтээгдэхүүний нийлүүлэлт, зах зээлийн боломжийг тэлэх бизнесийн шинэ загвараа танилцуулж "АПУ Дэйри-Монгол" сүүний үйлдвэрийнхээ нээлтийг хийлээ.  Энэхүү төсөл нь анхан шатны үйлдвэрлэгч нэгж буюу цагаан идээний уламжлалт гэр-үйлдвэрлэлийн систем, стандартыг нэвтрүүлж, нэгдсэн технологийн дагуу зөвхөн шингэн сүү бус, Монгол уламжлалт сүүн бүтээгдэхүүнийг малчдаас цуглуулж, гүн боловсруулалт, үйлдвэрлэл, савлагаа, брэндингийн дараагийн шатны боловсруулалт хийснээр малчдын өрхийн орлогыг нэмэгдүүлж, тогтвортой амьжиргааг дэмжин, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн түүхий эд нийлүүлэлтийн боломжийг нэмэгдүүлж, шинэ төрлийн бүтээгдэхүүн нэвтрүүлэх суурийг тавьж буй аж.

"АПУ" компанийн ТУЗ-ийн дарга П.Батсайхан хэлэхдээ "Тариаланчдын нийлүүлсэн улаан буудай, малчны хотноос гарсан сүү харилцагчдад эцсийн бүтээгдэхүүн болон хүрэх хүртэл үйлдвэрлэлийн бүхий л шат дамжлагадаа бүрэн хяналттай байдаг тул компанийн бүтээгдэхүүн стандартын шаардлагыг бүрэн хангаж байгаа гэдэгт хэрэглэгч, харилцагчид итгэлтэй байж болно” гэв. Дэлхийн улс орнууд архи, согтууруулах ундааны соёлтой, хариуцлагатай хэрэглээнд шилжиж байгаа энэ үед “АПУ” ХК 34, 36 градустай согтууруулах ундаа үйлдвэрлэж эхлээд байгаа аж.

"АПУ" ХК нь 300 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, ОХУ, БНХАУ, БНСУ зэрэг дэлхийн 4 улсад тогтмол экспортлохын зэрэгцээ АНУ, Европын зарим улс орнуудад туршилтын борлуулалтаа амжилттай хийсээр байгаа аж.

"АПУ" ХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг" Үйлдвэрлэгч хүмүүсийн хувьд хүнсний аюулгүй байдал хамгийн чухал асуудал юм. Хүнсний аюулгүй байдал гэдэг бол хариуцлагын асуудал нөгөөтээгүүр хүнсний стандарт байхгүй бол аюулгүй байдал ярих нь зохимжгүй юм. АПУ групп компани нь группийнхээ түвшинд зөвхөн үйлдвэр дээр гэхгүйгээр түүхий эд туслах материалаас эхлээд хэрэглэгчдэд хүрэх хүртэл бүх шатыг стандартжуулж системжүүлсэн. Энэ нь Монгол Улсад анх удаа хийгдсэн системийн өөрчлөлт" болохыг тодотгосон.

"АПУ "ХК нь хүн амын эрүүл аюулгүй хүнсээр хангах ажлын хүрээнд онцгойлон манлайлж ажиллаж байгаа үйлдвэрүүдийн нэг юм. Сүү сүүн бүтээгдэхүүн дотоодынхоо 50 хувийг хангаж ажилладаг байсан бол "Сүү" ХХК, "АПУ" ХК хамтраад дотоодын зах зээлийн 80 орчим хувийг хуваан эзэмшдэг.

Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан:

-Монгол Улс дотооддоо тарьж ургуулдаг, үйлдвэрлэдэг байя гэсэн санаачлаг гарган аян зохион байгуулж байгаа нь маш их ач холбогдолтой юм. Өнөөдөр Covid-19 бидний хувьд маш их зүйлийн ойлгууллаа. Дотооддоо үйлдвэрлэж чадахгүй бол аль нэг улсын хараад болох өндөр эрсдэлтэй байна. Эхлээд эдийн засаг хувьд дараа нь улс орны тусгаар тогтнолын асуудал яригдах хэмжээнд хүрнэ. Тийм болохоор бид нарын нэн тэргүүнд хийх ёстой зүйл бол хүнсний бүтээгдэхүүнээ өөрсдийн хөрсөнд ургуулсан, мал аж ахуйгаа түшиглэсэн хүнсний бүтээгдэхүүнээрээ хангадаг болъё. Иргэд мөн адил дотоодын бүтээгдэхүүнээ нэн түрүүнд хэргэлдэг болох хэрэгтэй юм. бид өнөөдөр гадаадаас маш их бүтээгдэхүүн импортоор авч байна энэ бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэх шаардлагатай байна гэсэн юм.

Б.Энхсанаа

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж