ОУВС: АНУ, Европын зарим оронд инфляци сүүлийн 40 жилийн дээд түвшинд хүрлээ

Хуучирсан мэдээ: 2022.06.09-нд нийтлэгдсэн

ОУВС: АНУ, Европын зарим оронд инфляци сүүлийн 40 жилийн дээд түвшинд хүрлээ

ОУВС: АНУ, Европын зарим оронд инфляци сүүлийн 40 жилийн дээд түвшинд хүрлээ

Дэлхийн эдийн засгийн хэтийн төлөв Орос-Украины дайнаас үүдэн муудаж, инфляци өсөх хандлагатай болов. Олон улс орны эдийн засаг цар тахлын хямралаас бүрэн сэргэж чадаагүй байтал дараагийн том цочролд өртсөөр байна.

Орос-Украины дайнаас өмнө эрэлт нийлүүлэлтийн тэнцвэргүй байдал, цар тахал зэргээс шалтгаалж ихэнх орнуудын инфляц нэмэгдсэн. ОУВС дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлөвийг шинэчлэхдээ 2022 болон 2023 оны өсөлтийг 3.6 хувь болгож, нэгдүгээр сарын тооцооллоо бууруулсан байна. Үүнд Украинд үүсээд буй нөхцөл байдал болон Орост тавьсан хориг арга хэмжээ шууд нөлөөлжээ.

Дэлхийн эдийн засгийн төлөвийг бууруулахад Орос-Украины дайны шууд бус нөлөөллөөс үүдэн Европын эдийн засгийн  өсөлт өмнөх төсөөллөөс 1.1 нэгж хувиар буурахаар байгаа нь дараагийн нэг том шалтгаан болж байгаа юм.

Инфляцийн хувьд Европ, Кавказ болон Төв Ази, Ойрхи Дорнод ба Хойд Африк, Сахарын цөлөөс Өмнөд Африкийн түүхий эд импортлогчид үнийн өсөлтөд хамгийн ихээр өртөж байна. Мөн түүнчлэн Америк, Азийн бусад орнуудын бага орлоготой өрхүүдэд хүнс, шатахууны үнийн өсөлт нь сөргөөр нөлөөлсөөр байна. Үүний зэрэгцээ, Зүүн Европ болон Төв Ази нь ОХУ-тай шууд худалдаа, улс хоорондын мөнгөн шилжүүлгийн харилцаатай байсан бөгөөд үүнээсээ болж ихээхэн хохирол амсаж байгаа юм. Украины 5 сая гаруй иргэн хөрш, зэргэлдээ Польш, Румын, Молдав, Унгар зэрэг улсууд руу дүрвэсэн нь бүс нутгийн эдийн засгийн дарамтыг нэмэгдүүлж байна.

Холбооны нөөцийн сан, төв банкууд мөнгөний бодлогыг чангатгах тал руу шилжиж ирсэн. Цаашид инфляци илүү урт хугацаанд өндөр хэвээр байх төлөвтэй байна гэж Олон Улсын Валютын сан мэдэгджээ.

Эх сурвалж: IMF

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж