Нэрт тайлбарлагчийн "Миний л амьдрал” ном дахин худалдаанд гарлаа

Хуучирсан мэдээ: 2022.06.09-нд нийтлэгдсэн

Нэрт тайлбарлагчийн "Миний л амьдрал” ном дахин худалдаанд гарлаа

Нэрт тайлбарлагчийн "Миний л амьдрал” ном дахин худалдаанд гарлаа

Хөлбөмбөгийн нэрт тайлбарлагч Э.Балжинням агсны “Миний л амьдрал” номын нэмж засварласан хоёр дахь хэвлэлийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр/2022.06.09/ боллоо. Энэхүү арга хэмжээг Балжинням сангаас зохион байгуулж байгаа бөгөөд алдарт тайлбарлагчийн нэр хүндийг мөнхлөх, хойч үед санан дуурсгах зорилгоор ажлууд хийхээр төлөвлөж байгаа аж. Үүний нэг нь өөрийнх нь бичин хэвлүүлж байсан “Миний л амьдрал” номд хамтран ажиллагсдынх нь дурсамжийг нэгтгэн, дахин засварлуулж, хэвлүүлэх ажил гэнэ.

Номын тухайд:

2015 онд гарсан номын эх хувилбарт гүн хүндэтгэлтэй хандаж хэвээр үлдээсэн бөгөөд гуравдугаар бүлгийг нэмж хайртай дотны хүмүүс, хамтран зүтгэгч, үнэнч фанатууд, шавь нар, багын найз нарынх нь төлөөллүүдийн дурсамжийг сийрүүлсэн болно. Аавын минь нэгэн насны амьдралынхаа зол жаргал, баяр гуниг, тайлбарлагч болсон түүх, туршлага сургамж болоод хайртай баг тамирчдынхаа онцгой содон түүхийг хуваалцсан энэхүү ном та бүхэнд цаас болон цахим хэлбэрээр хүрч байгаагаараа онцлогтой.

Худалдаалагдах тоо: 300 ширхэг (Интерном дэлгүүр)
Үнэ: цаасан ном 27,500₮, цахим ном 10,000₮
Урьдчилан захиалах утас: 9451-1551

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж