Тархины саажилттай хүүхдийн эмийг төр даахаар болжээ

Хуучирсан мэдээ: 2022.06.09-нд нийтлэгдсэн

Тархины саажилттай хүүхдийн эмийг төр даахаар болжээ

Тархины саажилттай хүүхдийн эмийг төр даахаар болжээ

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүд цуглаан зохион байгуулж, ЭМЯ-д удаа дараа шаардлага хүргүүлсэн ч хариу өгөөгүй. Тиймээс энэ сарын 2-нд эцэг эхчүүдийн төлөөлөл эхний ээлжид хавдартай хүүхдүүдийн асуудлаар НҮБ-д хүсэлт гаргасан. Үүний дараагаар зургадугаар сарын 6-наас эцэг эхчүүдийн төлөөлөл төрийн ордны гадна жагсч буй. Тодруулбал, унаж татдаг хүүхдүүдийн асран хамгаалагч нар жагсах болсон нь эм тасарсан, хангамж нь муу, төрөөс тавьдаг анхаарал сул, мөн гадаадад эмчлүүлэх хүсэлтэй зэрэг шалтгаантай юм. Тус асуудлыг салбарын сайд нь харгалзаж, юун түрүүнд тархины хавдартай хүүхдийн эмийг төрөөс даах шийдвэр гаргажээ.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд жагсагчтай уулзах үеэр хэлэхдээ “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрүүл мэндийн бүтэн биеийн үзлэгийг жилд нэг удаа тогтмол хийдэг болох зохицуулалтыг бий болгоно.

Тархины саа болон тархины эмгэгийн оношилгоог шинэ шатанд гаргахаар болж, энэ төрлийн өвчтэй хүүхдүүдийн эмийг төр даах зохицуулалт хийнэ.

Хүүхдүүдийн хэрэглэдэг эм нь хөнгөлөлттэй эмийн жагсаалтад багтсан бөгөөд цаашид 100 хувь төрөөс  даадаг болох зохицуулалтыг ойрын хугацаанд шийдвэрлэхээр ажиллах болно” гэсэн юм.

Мөн тэрбээр, тархины саа өвчтэй хүүхдүүдэд ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн зөвлөх поликлиникийн мэдрэлийн эмгэг судлалын кабинет 3-6 сарын хугацаатай хяналт тавьдаг. Ингэж үзлэг хийхдээ хүүхдүүдэд эмийн болон эмийн бус эмчилгээний шийдвэр гаргадаг. Үүнийг илүү хүндрэл чирэгдэлгүй болгох, шаардлагатай үед нарийн мэргэжлийн эмч дараалал харгалзахгүй үзлэг хийдэг болох зохицуулалтыг хийж байна гэдгийг онцоллоо.

ЭМЯ-наас өгч буй мэдээллээр тархины саажилттай хүүхдүүдийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв дээр төрөлжсөн эмнэлэг байгуулан ажиллах асуудлыг мөн хэлэлцэж эхэлжээ.

Үүнд, Хөдөлмөр нийгэм хамгааллын сайд А.Ариунзаяа, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар арга хэмжээ авч, зохих шийдвэрүүдийг гаргахаар ажиллаж эхэлсэн байна. Ингэснээр зөвхөн тархины саажилттай гэхгүй бүх төрлийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах, нөхөн сэргээх тусламж үйлчилгээнээс гадна эмнэлгийн бүх төрлийн тусламж үйлчилгээг нэг дор цогц хэлбэрээр авах боломжийг бүрдүүлэх юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж