Машинд унтаж байсан хүүхэд сэрж, араа сольсноос осол гарчээ

Хуучирсан мэдээ: 2022.06.09-нд нийтлэгдсэн

Машинд унтаж байсан хүүхэд сэрж, араа сольсноос осол гарчээ

Машинд унтаж байсан хүүхэд сэрж, араа сольсноос осол гарчээ

Машинд унтуулж орхисон хүүхэд сэрж, араа сольсноос осол гарсан талаар мэдээлэл цагдаагийн байгууллагад өнөөдөр /2022.06.09/ 13:00 цагийн үед бүртгэгджээ. Тодруулбал, Тахилт орчимд гурван билэг худалдааны төвийн зогсоол дээр хүүхдээ машиндаа унтуулан орхисны улмаас осол гарсан байна.

Хүүхдийн биеийн байдал хэвийн, бэртэж гэмтээгүй бөгөөд санамсар болгоомжгүй осол гарах эрсдэл үүсгэсэн учир асран хамгаалагчид хариуцлага тооцох аж.

Хүүхэд сэрж машины арааг сольж машин 150 метр орчим өнхөрсөн байдалтай байсан байна. Тус ослыг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа бөгөөд эх сурвалжийн хэлж байгаа мэдээллээр хүүхдийг удаан хугацаанд хараа хяналтгүй орхисон гэсэн юм. Иймд цагдаагийн байгууллагаас дараах зөвлөмжийг хүргэж байна. Үүнд:

  • Бага насны хүүхдийг автомашинд үлдээхгүй байх
  • Хүүхдийг олон цагаар харгалзах хүнгүй нийтийн тээвэрт суулгахгүй байх
  • Зориулалтын бус суудалд хүүхэд тээвэрлэхгүй байх зэргийг анхааруулжээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж