“Үндсэн хуулийн өөрчлөлт УИХ-ын босго давах нь чухал”

Хуучирсан мэдээ: 2022.06.09-нд нийтлэгдсэн

“Үндсэн хуулийн өөрчлөлт УИХ-ын босго давах нь чухал”

“Үндсэн хуулийн өөрчлөлт УИХ-ын босго давах нь чухал”

УИХ-д суудалтай намууд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар өнөөдөр /2022.06.09/ мэдээлэл хийлээ.


МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

-Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 21 улс төрийн нам Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай тунхаг бичигт гарын үсэг зурлаа. 2022 оны нэгдүгээр сарын 13-наас хойш улс төрийн намуудаас санаачилга гаргаж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай ярьсан. Зарим намын төлөөлөл жагсаал зохион байгуулж, санал, шаардлагыг мөн хүргүүлсэн. Монгол Улсын Үндсэн хууль бол зөвшилцлийн баримт бичиг. Тиймээс намууд санал нэгдэж, тунхаг бичигт гарын үсэг зурсан байгаа.

Иргэдийн дэмжлэгтэйгээр Үндсэн хуулийн тодорхой заалтуудыг өөрчлөх тухай хэлэлцүүлэхээр болсон.

Эцсийн эцэст парламентын  дөрөвний гурвын босгыг давах чухал. Тэгэхлээр намууд хамтарч ажиллана гэж бодож байна. ХҮН намаас сонгуулийн тогтолцоог өөрчлөх тэргүүтэй нийт таван шаардлага хүргүүлсэн. 2019 оны долдугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал хүргүүлсэн. УИХ-ын нийт 62 гишүүний саналаар тухайн үед дэмжигдсэн. Хэлэлцүүлэх үеэр хувь тэнцүүлэх асуудал яригдаж, зарим гишүүд санал гаргаж, санал хураалгаж байсан. Санал 3/4-аар дэмжигддэг. Энэ асуудлыг өмнө нь хэд хэдэн удаа тавьж байсан. Цэц өөрөө маргааныг хянан шийдвэрлэх боломжтой. Иймд сонгуулийн тогтолцоог өөрчлөх талаар ч хэлэлцэх боломж бий.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат:

-Судалгаанд үндэслэсэн мэдээллийг МАН-аас өглөө. 1992 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийсэн. Ардчилсан нам парламентыг төгөлдөржүүлэхэд үргэлж оролцоотой ажиллаж ирсэн. Цаашид ч оролцох болно. Өнөөдөр гадаа талбайд жагсч байгаа залуус, улс орны нөхцөл байдлаас харвал намын нэр барьсан хэдхэн хүн л монголд үлдэх эрсдэл бий боллоо. Тиймээс энэ тунхаг бичгийг дэмжиж байгаа.

МАН бол Ази дахь улс төрийн намын ууган гишүүн. Парламентад хамгийн олон суудалтай. Тэгэхлээр иргэдийнхээ зүгээс гаргаж байгаа санал, санаачлагыг улс төрийн бусад намуудтай хамтарч хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

ХҮН намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд:

-Эрх барьж байгаа нам Үндсэн хуулийг өөрчлөхөд хамгийн их оролцоотой. Одоогийн байдлаар бид 200 мянган хүнтэй нүүр тулж уулзахад Үндсэн хуулийн өөрчлөлтийг 180 мянга гаруй хүн дэмжиж гарын үсэг зураад байна. Парламент асуудлыг ярих шийдвэр гаргаж байгаа нь авууштай.

Дараагийн шаардлага бол УИХ-ын чуулганыг түр хугацаанд завсарлуулж, харьяа тойрогтоо очиж ажиллахыг шаардаж байгаа.

Улс төрийн намууд асуудалд бодитой, нэгдэж хандаж чадаж байгаа нь сайшаалтай. Тиймээс цаашид хүний эрхийг хангаж ажиллах тогтолцоог дэмжиж ажиллана гэж бодож байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ойрын хугацаанд иргэдэд танилцуулах байх.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж