УИХ-ын гишүүн Б.Баярсайханы тохуурхал

Хуучирсан мэдээ: 2022.06.09-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн Б.Баярсайханы тохуурхал

УИХ-ын гишүүн Б.Баярсайханы тохуурхал

Монголчууд "Дааганаас унаж үхдэггүй, даравгараасаа болж үхдэг" гэж ярьдаг. Ерөнхий сайдаа амаа мэдэж бураарай гэсэн утгатай. Атал Монголын улстөрд "даравгараасаа болоод үхэх" шахдаг, олон нийтийн эсэргүүцэл шүүмжлэлд өртдөг хүмүүс цөөнгүй. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Б.Баярсайхан боллоо.  Тэрбээр сонгогдсоныхоо дараахан цэрэг ногоон хувцас өмсч, Завханы аймгийнхныг бараг өмнөө ёслуулах шахсан асуудлаар олон нийтийн шүүмжлэлд өртөж байсан удаатай.  Гэвч сургамж аваагүй нь илт, түүний илэрхийлж байгаа үг, үйдлээс харвал шүү дээ.

Тэрбээр бага цалинтай  ч хүүхдийн төлөө ажиллах сэтгэлтэй хүнийг багш гэж хэлнэ гэсэн нь Монголын олон багш нарыг гомдооход хүргэв. Боловсролын салбарын бодлогыг тодорхойлж, нэгэн цагт яамных нь Төрийн нарийн бичгийн дарга хийж явсан хүний "философи" гэхэд дэндүү гоомой мэт.  Үнэндээ,  Монголын багш нарын сарын цалин Б.Баярсайхан гишүүний өмсөж, зүүж буй брэндүүдээс хэд дахин бага нь худлаа биш.

Багш нарыг тохуурхах нь яахав гэхэд, төсвийн 78 сая төгрөгөөр Завхан аймгийн төрийн албан хаагчдыг тураах тухай ярьж байгаа нь иргэдийн эсэргүүцэл шүүмжлэлийг дагуулаад байна. Эдийн засгийн хямрал нүүрлэж, иргэд нь бүсээ чангалж байхад, хэмнэлт, таналтыг өөрөөсөө эхлүүлэх ёстой УИХ-ын гишүүн хүн төсвийн мөнгөөр төрийн албан хаагчдыг тураах тухай ярьж суугаад иргэд бухимдах нь зөв биз. Төрийн албан хаагчдыг тураахад зарцуулах төсвийн мөнгийг хувийн хэвшлийнхэн хуруу, хумсаа хуйхлан байж бүрдүүлдэг юм шүү дээ.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
3
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж