Өмнөд Солонгосын “Big Bang” хамтлагийн гишүүн Сынри энэ оны нэгдүгээр сард “Burning sun” шөнийн клубээс хөрөнгө завшиж, мөрийтэй тоглосон, хөрөнгө оруулагчдад зориулж биеэ үнэлэгч худалдаж авсан зэрэг хэргээр 18 сарын хорих ял авсан.
Сынри буюу Ли Сын Хюн нь одоогоор Сөүлээс 80 км зайд орших Ичоны цэргийн шоронд хоригдож байна. Тэгвэл түүнийг цэргийн бус иргэний шоронд шилжүүлэхийн тулд цэргийн албанаас нь бүрэн чөлөөлсөн тухай албаны хүмүүс өчигдөр /2022.06.08/ мэдээлэв. Энэ нь Сөүлээс өмнө зүгт 105 км зайд орших Ёжү хотын ойролцоох хорих анги юм байна.
Түүний 18 сарын хорих ял өнгөрсөн сард эцэслэн шийдвэрлэгджээ. Ялын хугацаа ирэх оны хоёрдугаар сард дуусах юм байна. Шүүх хурлын эхний шийдвэрээр Сынри гурван жилийн хорих ял авсан байсан ч тэрбээр бүх хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж буйгаа илэрхийлсэн тул 18 сар болгож бууруулсан.
Сынригийн цэргийн алба 2021 оны есдүгээр сард дуусах ёстой байсан. Гэвч шүүх хурлын улмаас цэргийн албанаас нь түр чөлөөлөөд байжээ.
Эх сурвалж: YONHAP
Холбоотой мэдээ