ЕХ: Шатахуунаар ажилладаг автомашинд хориг тавьж болзошгүй

Хуучирсан мэдээ: 2022.06.09-нд нийтлэгдсэн

ЕХ: Шатахуунаар ажилладаг автомашинд хориг тавьж болзошгүй

ЕХ: Шатахуунаар ажилладаг автомашинд хориг тавьж болзошгүй

Европын парламентын гишүүд 2035 он гэхэд шаталтат хөдөлгүүртэй автомашин худалдаалахыг хориглох тухай Лхагва гаригт санал хураалт явууллаа. ​​Энэ нь Европын зөвлөлөөс батлагдвал бензин түлшээр ажилладаг автомашинаас татгалзах дэлхийн хамгийн хүчтэй хуулиудын нэг болно. Уг арга хэмжээг Зөвлөлөөр хэлэлцэж, хууль батлах ёстой. Гэвч парламентын санал хураалт үйл явцын  хамгийн чухал алхам гэж үзэж байна. Бүрэн зөвшөөрвөл хайбрид автомашины борлуулалт буурч, бүрэн цахилгаан загварт хурдан шилжинэ гэсэн үг.

Парламент дахь баруун төвийн бүлэг 2035 он гэхэд 100 хувь хориг тавихыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн. Зарим хууль тогтоогчид оронд нь 90 хувийн хориг тавихыг уриалсан нь бүх автомашины аравны нэг нь шаталтат хөдөлгүүр байх бололцоог өгч байгаа аж. Германы хууль тогтоогч Петер Лизе сэтгүүлчдэд хэлэхдээ, түүний баруун төвийн "EPP" бүлэг 100 хувь хоригийг дэмжихгүй байгаа гэв. Хэрэв нүүрстөрөгч багатай синтетик түлшний технологи цаг хугацааны явцад сайжирвал шатдаг автомашинууд ашигтай хэвээр байх болно гэж үзжээ.

Синтетик түлш ашигладаг машинууд ирээдүйд цахилгаан машинаас илүү өрсөлдөх чадвартай болох боломжтой гэж тэрбээр нэмж хэлэв.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж