Тэрбумтан Элон Маскийн автомашин үйлдвэрлэгч "Тесла" компани Өвөрмонголын өөртөө засах орны нийслэл Хөх хотод анхны дэлгүүрээ нээжээ. Ингэснээр тус компани Хятадын эх газарт үйл ажиллагаагаа өргөжүүлж байна. Хөх хотод энэ долоо хоногт нээгдсэн дэлгүүр нь автомашин нийлүүлэх, даатгал, засвар, үйлчилгээ зэрэг олон үйлчилгээг үзүүлнэ.
Түүнчлэн тус дэлгүүрээр дамжуулан бүс нутаг дахь нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруурах зорилго, агуулгыг дэмжинэ гэж "Тесла" мэдэгджээ.
Хөх хот нь Хятадын хойд хилийн бүс дэх чухал хот бөгөөд Бээжингээс 414 км зайтай. Тиймээс Бэээжин дэх нийлүүлэлтийн төвөөс Хөх хот руу автомашинаа хүргэх нь "Тесла" компанид хялбар байх болно. Компанийн зураг төслөөс харвал Хөх хотын төвийн дүүрэгт "Тесла" нь инженерийн том хэмжээний төвийг барихаар төлөвлөжээ.
"Тесла" компани Хятадад анхны дэлгүүрээ өнгөрсөн арванхоёрдугаар сард Шинжаанд байгуулсан ч тус бүс нутагт исламын шашинт уйгур үндэстний хөдөлмөрийг мөлждөг гэх асуудлаас үүдэн маргаан дагуулсан юм. Гэсэн ч тус компани Шаньси муж даяар супер цэнэглэгчний станцуудыг барина гэдгээ зарласан.
ЭХ СУРВАЛЖ: TESLANORTH.COM
Холбоотой мэдээ