Өмнөд Солонгос улс Украины цөмийн салбарт 1.2 сая ам.долларын тусламж үзүүлэх болжээ. Энэ нь дайнд нэрвэгдсэн улсын цөмийн цахилгаан станцын аюулгүй ажиллагааг хангах, дэмжих зорилготой гэж БНСУ-ын Гадаад хэргийн сайд өчигдөр /2022.06.08/ мэдэгдлээ.
Австрийн Вена хотноо Даваа гаригт нээсэн Олон улсын атомын энергийн агентлагийн удирдах зөвлөлийн хурлын үеэр БНСУ уг төлөвлөгөөгөө танилцуулжээ. НҮБ-аар дамжуулан олгох уг тусламж нь цөмийн реакторуудын аюулгүй ажиллагааг хангахад чиглэнэ. Энэ хүрээнд Олон улсын атомын энергийн агентлагийн холбогдох ажилтнуудыг илгээх, шаардлагатай тоног төхөөрөмж, материалыг Украинд илгээх зэрэг ажлууд хийгдэнэ.
Оросын түрэмгийлэл эхэлснээс хойш Өмнөд Солонгос нийт 40 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламжийг Украинд илгээгээд буй. Хамгийн сүүлийн үеийн байдлаар Сөүл дэлхийн хүнсний хөтөлбөрийн яаралтай тусламжийн төсөлд гурван сая ам.доллар нийлүүлжээ.
Түүнчлэн, Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Сеник БНСУ-д айлчилж байна. Айлчлалын үеэр БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин болон дэд сайд Ли До Хун нартай уулзжээ. Украинд Оросын эсрэг тулалдахад шаардлагатай зэвсэгээр тусалж, сэргээн босголтын ажилд хамтрахын Дмитрий Сеник Өмнөд Солонгост уриаллаа.
Эх сурвалж: YONHAP
Холбоотой мэдээ