Британийн хоёр цэрэгт зохиомол хэрэг тулгаж байгааг буруутгав

Хуучирсан мэдээ: 2022.06.09-нд нийтлэгдсэн

Британийн хоёр цэрэгт зохиомол хэрэг тулгаж байгааг буруутгав

Британийн хоёр цэрэгт зохиомол хэрэг тулгаж байгааг буруутгав

Украинд байлдаж байгаад Оросын зэвсэгт хүчинд олзлогдсон хоёр британи цэрэг 20 жилийн хорих ялаар шийтгүүлж магадгүй гэж Оросын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараажээ. 28 настай Айден Аслин, 48 настай Шон Пиннер хоёр өнгөрсөн дөрөвдүгээр сард салан тусгаарлагчдын Бүгд Найрамдах Донецк Ард Улсын (БНАСАУ) нутаг дэвсгэрт баривчлагдсан юм. Тус цэргүүдийг оросууд "террорист үйл ажиллагаа явуулахын тулд сургуулилалт хийсэн" гэх үндэслэлээр баривчлагджээ.

Оросын "Риа Новости" агентлагийн олон нийтийн сүлжээгээр түгээсэн бичлэгт Аслиныг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээх үү гэж асуухад тэрбээр  "Тийм" гэж хариулсан байв. Бичлэгт хоёр британи Оросын талыг баримтлагч нутаг дэвсгэрийн дээд шүүхийн өмнө зогсож байгаа нь ил харагдах аж. Шүүх хурал болохоос хэдхэн цагийн өмнө Консерватив намын сайд асан Роберт Женрик цэрэг Аслиныг ялтан солилцох замаар аль болох хурдан Оростой хэлэлцэхийг уриалсан юм.

Парламентын гишүүн тус хоёрт тулгасан "зохиомол хэрэг"-ийг буруушааж, Оросыг "олон улсын хууль тогтоомжийг бүрэн зөрчсөн" гэж буруутгав.

Эх сурвалж: Sky news

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж