Трампын хүүхдүүд шүүхэд мэдүүлэг өгнө

Хуучирсан мэдээ: 2022.06.09-нд нийтлэгдсэн

Трампын хүүхдүүд шүүхэд мэдүүлэг өгнө

Трампын хүүхдүүд шүүхэд мэдүүлэг өгнө

Дональд Трамп болон түүний хоёр хүүхэд Иванка Трамп, бага Дональд Трамп нар АНУ-ын экс ерөнхийлөгчийн бизнесийн үйл ажиллагааны талаар Нью-Йорк мужид иргэний мөрдөн байцаалтад мэдүүлэг өгөхөөр болжээ.

Мужийн Ерөнхий прокурор Летитиа Жеймс нь "Трамп групп зээлдүүлэгчид болон татварын албаныхныг төөрөгдүүлсэн эсэхийг шалгаж байна.  Прокурор Жэймс Трампын хүүхдүүдээс мэдүүлэг авахаар зарлан дуудах хуудас гаргаснаас хойш зургаан сар гаруйн дараа энэ хэлэлцээг хийхээр болов.

Өнгөрсөн сард муж улсын давж заалдах шатны шүүх Трампын мэдүүлэг өгөхөөс зайлсхийх хүсэлтийг үгүйсгэсэн юм.

Трампын хүүхдүүд иргэний мөрдөн байцаалтад мэдүүлэг өгөх нь үндсэн хуулиар олгогдсон эрхийг нь зөрчинө гэж үзэн эсэргүүцэж байв. Тэдний үгийг Манхэттэн дүүргийн прокурор Алвин Брэгг эрүүгийн мөрдөн байцаалтад ашиглаж болно гэж үзжээ.

Шүүх олон нийтэд зарласан гэрээний дагуу долдугаар  сарын 15-наас эхлэн долоо хоног Трампынхан мэдүүлэг өгч  магадгүй гэж мэдэгдлээ.

Трампын гэр бүлийн компанид олон жил санхүүгийн захирлаар ажиллаж байсан Аллен Вайссельберг өнгөрсөн онд Манхэттэн дэх мөрдөн байцаалтын явцад татварын луйврын хэрэгт буруутгагдсанаар энэхүү будилаан үүссэн аж.

 

Эх сурвалж: Sky News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж