Эрдэмтэд Антарктидын шинэхэн унасан цаснаас анх удаа микропластик илрүүлжээ. Шинэ Зеландын Кентербери их сургуулийн судлаачид Антарктидын 19 газраас дээж цуглуулсан бөгөөд тус бүр нь жижиг хуванцар хэлтэрхий агуулсан байв.
Микропластикууд нь хуванцар материалын элэгдлээс үүдэлтэй бөгөөд цагаан будааны ширхэгээс жижиг хэмжээтэй байдаг. Заримдаа бүр микроскопоор нүдэнд үл үзэгддэг.
Судлаачид хайлсан цас литр тутамд дунджаар 29 ширхэг тоосонцор байгааг илрүүлжээ. Тэд 13 төрлийн хуванцарыг тодорхойлсон бөгөөд хамгийн түгээмэл нь зөөлөн ундааны шил, хувцас хунарт ихэвчлэн хэрэглэгддэг полиэтилен терефталат (PET) юм. Энэ нь дээжийн 79 хувьд илэрсэн байна. Эдгээр микропластикуудын хамгийн их магадлалтай эх үүсвэр нь орон нутгийн шинжлэх ухааны судалгааны станцууд гэж судлаач Алекс Авес "Cryosphere" сэтгүүлд бичжээ. Өмнөх судалгаагаар Антарктидын далайн мөс болон гадаргын усанд микропластик бохирдол илэрсэн ч шинээр орсон цаснаас олсон анхны тохиолдол нь энэ юм. Өнгөрсөн жил "Proceedings of the National Academy of Sciences" сэтгүүлд нийтлэгдсэн томоохон судалгаанд микропластикууд дэлхий даяар тархаж, ихэвчлэн тоос шороо, салхи, далайн урсгалаар тээвэрлэгдэж байна гэжээ. Судлаачид 2020 онд Эверестийн оргилын ойролцоо микропластик мөн илрүүлсэн байдаг. Мөн далайн гүнээс олдсон. "Микропластикууд гадаргуу дээр хүнд металл, замаг зэрэг хортой бодисуудад наалддаг" гэж судалгаанд оролцсон Кентерберийн их сургуулийн дэд профессор Лаура Ревелл хэлэв.
"Тиймээс тэд зарим алслагдсан, эмзэг газруудад хортой зүйлүүдэд нэвтэрдэг"гэв.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хүмүүс агаар, ус, хоол хүнсээр дамжуулан бичил хуванцараар амьсгалж, залгидаг.
Эх сурвалж: BBC