"Ла Луз дел Мундо" сүмийн удирдагч Наасон Хоакин Гарсиа Лос Анжелесийн шүүхээс 16 жил найман сарын хорих ял сонслоо. Өдгөө 53 настай Гарсиа өнгөрсөн долоо хоногт сүмийн охидод бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гурван хэрэгт буруугаа хүлээсэн юм. Тэрбээр гэм буруутайгаа шүүх хурлын үеэр хүлээн зөвшөөрвөл бүх насаар нь хорих ялаас хамаагүй богино ял сонсох байсан аж. Дагалдагчид нь Наасон Хоакин Гарсиаг "Төлөөлөгч" гэж нэрлэдэг.
"Ла Луз дель Мундо" (Испани хэлээр "Дэлхийн гэрэл" гэсэн утгатай) Христийн шашны фундаменталист байгууллага нь 1926 онд Мексикт Наасон Хоакин Гарсиагийн өвөө Эйсебио Хоакин Гонзалес үүсгэн байгуулжээ. Сүмийн нөлөө сүүлийн жилүүдэд тархаж, Калифорнийн Испани хүн амтай хэсэгт хүчтэй байдаг.
Түүнийг 2019 онд Лос-Анжелесийн нисэх онгоцны буудалд хоёр эмэгтэй дагалдагчийн хамт хувийн онгоцоор ирэхэд нь баривчилжээ.
Гарсиаг 19 хэрэгт буруутгаж байсан ч шүүх хурал эхлэхээс гурав хоногийн өмнө тэрбээр насанд хүрээгүй хүүхдүүдийг ам ашиглан хүчирхийлсэн, 15 настай хүүхдэд садар самуун үйлдсэн нэг хэрэгт буруугаа хүлээсэн байна. Гэм буруугаа хүлээсэн нь түүний шүүх хурлыг хэрэгсэхгүй болгож, сүмийн удирдагч хурлынхаа охидыг хүчирхийлсэн, худалдсан гэх мэт өөр ял тулгахгүй болжээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ