“Сармагчны цэцэг өвчнөөс сэргийлж хилийн хяналтыг чангатгана”

Хуучирсан мэдээ: 2022.06.09-нд нийтлэгдсэн

“Сармагчны цэцэг өвчнөөс сэргийлж хилийн хяналтыг чангатгана”

“Сармагчны цэцэг өвчнөөс сэргийлж хилийн хяналтыг чангатгана”

Сармагчны цэцэг өвчин дэлхийн 30 гаруй улсад бүртгэгдээд байгаа. Үүнтэй холбоотойгоор ХӨСҮТ, ЭМЯ-наас хийсэн эрсдэлийн үнэлгээгээр Монголд энэ халдварт өвчин зөөвөрлөгдөж ирэх эрсдэл өндөр гэх хариу гарсан. Тиймээс эрсдлийн үнэлгээнд суурилаад зөөвөрлөгдөн орж ирэхээс сэргийлэх төлөвлөгөө, удирдамж гаргажээ.

Эрүүл мэндийн яамнаас эрсдэлийн үнэлгээнд суурилсан удирдамж боловсруулсан эсэхийг тодруулахад “Энэ долоо хоногт боловсруулж дуусна. Шинэ төрлийн халдварт өвчний тархалттай холбоотой хил дээрх хяналтын байгууллагууд хяналтаа тавьж байгаа.

Одоогоор Австрали тэргүүтэй улс орноос ирэх иргэдийг тусгаарлах, тусгай шинжилгээ авч, ажиглах зэрэг зохицуулалт хийх талаар шийдвэр гараагүй.

Цаашид хилийн хяналтыг чангатгаж, тусгаарлалт хийх эсэхийг шийднэ. Гэхдээ хяналтыг хэрхэн тавих талаар судалж байгаа” гэлээ. ХӨСҮТ-өөс өгсөн мэдээлээр уг өвчин илэрсэн бүс нутаг руу зорчсон иргэд зөөвөрлөн авч ирэх эрсдэлтэй. Африкийн улсаас гадна Европын олон оронд бүртгэгдсэн. Тиймээс эхний ээлжид бид ДЭМБ болон ЭМЯ-наас гаргасан зөвлөмж мэдээлэлтэй сайтар танилцах нь зөв. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар, Номхон далайн бүс нутагт сармагчны цэцэг өвчин тархах эрсдэл дунд зэрэг гарсан. ХӨСҮТ, ЭМЯ, ЗӨСҮТ, НЭМҮТ, Гаалийн ерөнхий газрын хорио цээрийн газар, бэлгийн замын халдварт өвчний тандалт судалгааны алба гээд бүрэн бүрэлдэхүүнээр эрсдэлийн үнэлгээ хийсэн.

Дотоодод хийсэн эрсдэлийн үнэлгээгээр Монголд сармагчны цэцэг өвчин зөөвөрлөгдөж орж ирэх эрсдэл өндөр байна. Эрсдэл байгаа учраас хариу арга хэмжээний төлөвлөгөөг холбогдох албадтай хамтарч ойрын хугацаанд гаргахаар ажиллаж эхэлсэн.

Халдварын шинж тэмдгийн хувьд авч үзвэл шархны цэврүүн дотор вирус бий учраас цэврүүнд гараараа, биеэрээ хүрсэн хүмүүс халдвар авах эрсдэлтэй. Тухайлбал,

  • Эхний 2-3 хоног халуурах
  • 3-5 дахь хоногоос хүзүүн доорх, суганы булчирхай болон бусад булчирхайнууд цочих
  • Нүүр ам, биеийн  бусад хэсгүүдээр цэврүүт тууралт гарч эхэлж байгаа.

Сармагчны цэцэг өвчин Африкийн бүс нутагт байнга бүртгэгддэг буюу нутагшмал өвчин. Гэтэл одоо зөөвөрлөгдөж, Австрали, Европын улсуудад халдвар бүртгэгдэж байгаа нь өвөрмөц тохиолдол болж байна гэж ДЭМБ үзэж байна. Хууль эрх зүйн хувьд тандалт, оношилгоо, эмнэлзүйн түр зааврыг яаралтай гаргах шаардлагатай болсон. Түр заавар гаргаж, бүх аймаг, дүүргийн эрүүл мэндийн газар, БЗХӨ-ий кабинетын эмч нарыг цуглуулж мэдээлэл өгч ажиллаж байна. Энэ өвчний нууц үе урт хугацаанд үргэлжилнэ. Нууц үеийг авч үзвэл 4-21 хоног дунджаар 5-11 хоногт эхний шинж тэмдэг ажиглагдаж эхэлнэ. Үүнээс харахад гадаадаас халдвартай ирсэн хүн өөрийгөө мэдэхгүйгээс болж хүн амын дунд халдвар тархаах эрсдэл их байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж