Рианнагийн дууны зохиогч өрөө төлөхийн тулд бүх бүтээлээ зарав

Хуучирсан мэдээ: 2022.06.09-нд нийтлэгдсэн

Рианнагийн дууны зохиогч өрөө төлөхийн тулд бүх бүтээлээ зарав

Рианнагийн дууны зохиогч өрөө төлөхийн тулд бүх бүтээлээ зарав

Дуучин, хөгжмийн зохиолч Скайлар Грэй салалтынхаа нөхөн төлбөрийг төлөхийн тулд өөрийн бүтээлүүдээ бүгдийг нь зарахаар болжээ. Тэрбээр өнгөрсөн онд нөхрөөсөө албан ёсоор салсан. Салалт, хууль шүүх гээд 2017 оноос хойш асуудал ихтэй байсан тул сэтгэл зүй болоод санхүүгийн хувьд маш их хохирол амсч буйгаа тэр ярьжээ. Скайлар Грэй ийнхүү бүтээлүүдээ зарсан учир цаашид зохиогчийн хувь буюу рояалти огт авахгүй юм.

Рианна, Эминем хоёрын хамтарсан “Love the way you lie” гэх мэт маш олон алдартай дууг тэр зохиожээ. “Love the way you lie”, “Coming Home” зэрэг дуунууд миний төрүүлсэн хүүхдээс ялгаагүй тул надад маш их гунигтай байна гэж Скайлар Грэй хэллээ.

Салалтын асуудал нэг тийш болж одоо сэтгэл амарсан учир цаашдаа шинэ дуунууд зохионо гэдгээ тэр хэлсэн. Түүний шинэ уран бүтээл дөрөвдүгээр сард гарчээ. Тэр өөрийн зохиосон дуунуудаа сонсох бүртээ цоо шинэ мэдрэмж авдаг аж. Түүний дуунуудыг кинонд ч юм уу ашиглахад тэр үүнийг мөнгө гэж огт хардаггүй. Харамсалтай нь энэ удаад дуунуудаа мөнгө болгож хуучин нөхөртөө зарцууллаа гэжээ.

Тэрбээр Эминем, Др Дре, Пафф Дэдди зэрэг алдартнуудад дуу зохиож өгч, өөрөө хамтран дуулж байсан туршлагатай. “Love the way you lie” дуу нь дэлхий дахинд хит жагсаалтыг тэргүүлж, 2010 онд “Оны шилдэг дуу” төрөлд Грэмигийн шагнал хүртэж байжээ.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж