Гар биш гар буюу Монгол 0:1 Шүүгч

Хуучирсан мэдээ: 2022.06.09-нд нийтлэгдсэн

Гар биш гар буюу Монгол 0:1 Шүүгч

Гар биш гар буюу Монгол 0:1 Шүүгч

Азийн хөлбөмбөгийн холбооны Азийн цомын эрхийн төлөөх эцсийн шатны “В” хэсгийн тоглолтууд өчигдөр/2022.06.08/ Улаанбаатар хотод эхэллээ.  “В” хэсэгт Монгол, Палестин, Йемен, Филиппин зэрэг дөрвөн улс багтсан.


Филиппин 0:0 Йемен

В хэсгийн эхний тоглолт тэнцээгээр өндөрлөсөн. Дэлхийн чансааны 133 дугаарт бичигддэг Филлипинчүүдийг уг тоглолтод ялалт байгуулах өндөр магадлалтай баг гэж үзэж байсан ч Йемений шигшээ баг нягт хамгаалж, сөрөг довтолгоог чанартай хийж байв. Английн “Бирмингем сити” клубийн хаалгач Нэйл Этериже өөрийгөө ямар өндөр ур чадвартай тоглогч вэ гэдгийг харуулж эсрэг багийн олон аюултай довтолгоонд цэг тавьж чадсан юм. Тоглолтын төгсгөлд Йемений шигшээ баг аюултай сөрөг довтолгоог зохион байгуулж чадсан ч төгсгөж чадсангүй шүүгч эцсийн шүглийг үлээв.

Монгол 0:1 Палестин

Палестинчууд 85 дахь минутад торгуулийн цохилтоос гоол оруулснаар эхний ялалт байгуулав. Угтаа Палестины тоглогчийн цохьсон бөмбөг манай хамгаалагч О.Мөнх-Оргилын мөрийг оносон ч талбайн ахлах шүүгч гар хүрсэн гэж үзэн эсрэг багт торгуулийн цохилт заасан юм. Ийнхүү Одай Дабба цохилтоо амжилттай гүйцэтгэн, багтаа гурван оноо авчирлаа.

Энэ өдөр Монголын шигшээ багаас Х.Цэнд-Аюуш, Б.Балжинням болон дөрвөн хамгаалагч сайн тоглолтыг үзүүлсэн. Харин довтолгоонд Б.Намсрай, Г.Ганбаяр зэрэг хурдтай довтлогчид тоглосон ч төдийлөн аюултай довтолгоо хийж чадсангүй.

B хэсгийн онооны байдал болон тоглолтын хуваарийг хүргэе

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж