Барууны их бууны системүүд Украинд өөрчлөлт авчирчээ

Хуучирсан мэдээ: 2022.06.09-нд нийтлэгдсэн

Барууны их бууны системүүд Украинд өөрчлөлт авчирчээ

Барууны их бууны системүүд Украинд өөрчлөлт авчирчээ

Барууны орнуудаас Украинд нийлүүлсэн их бууны системүүд хэдийнэ бүс нутагт өөрчлөлтийг авчирч, хэргээ гаргаад эхэлжээ. Тиймээс Украины арми өмнөд хэсэгт байр сууриа олж авах нь цаг хугацааны л асуудал гэдгийг Николаев мужийн захирагч өчигдөр /2022.06.08/ мэдэгдлээ. Николаев муж нь ОХУ-д хэсэгчлэн эзлэгдсэн боловч Хар тэнгисийн хоёр чухал гарцын нэг нь аюулгүй хэвээр байгаа аж.

Хөрш Херсон мужид сүүлийн үед хийсэн сөрөг довтолгоонуудын зарим нь амжилттай болж байгаа гэж Николаев мужийн захирагч Виталий Ким хэлэв. Барууны орнуудаас нийлүүлсэн зэвсэг өөрчлөлт авчирч чадаж байна уу гэсэн асуултад Виталий Ким, “Хэдийнэ өөрчлөлт авчраад эхэлсэн. Цаашдаа ч илүү их бид амжилт гаргах болно” гэжээ. Ялангуяа их бууны системүүд хамгийн их ашиг тусаа үзүүлж байгааг мөн онцолсон. Гэхдээ яг ямар их бууны систем гэдгийг тодорхой дурдаагүй байна.

Украины Одесса болон Николаев мужуудын хувь заяа нь тус улсын эдийн засгийн ирээдүйд нэн чухал нөлөөтэй юм. Тиймээс сүүлийн долоо хоногт Орос, Украин хоёр аж үйлдвэрийн зүүн бүс нутгийг хяналтандаа байлгахын төлөөх тэмцэлд ихээхэн хүч хаяж байна гэлээ.

Херсон мужийг эргүүлэн авах гэх мэт өмнөд хэсэгт амжилт гаргахын тулд Украинд илүү их хүн хүч хэрэгтэй болж байна. Зүүн хэсэг дэх хүчээ шилжүүлэх, нэмэлтээр хүн дайчлах замаар энэ асуудлыг шийдэх боломжтой аж.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
ЗөвЗөв
25
ТэнэглэлТэнэглэл
14
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
4
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж