Австралид 118 жилд болоогүй хүйтэн зургадугаар сар болж байна

Хуучирсан мэдээ: 2022.06.09-нд нийтлэгдсэн

Австралид 118 жилд болоогүй хүйтэн зургадугаар сар болж байна

Австралид 118 жилд болоогүй хүйтэн зургадугаар сар болж байна

Антарктидаас ирж буй хүйтэн агаарын нөлөөгөөр Австрали тивд сүүлийн 118 жилд болоогүй хүйтэн зургадугаар сар болж байна. Их хэмжээний хүйтэн агаарын урсгалаас шалтгаалан зургадугаар сарын температур олон жилийн дундажаас доош унажээ. Тус улсын цаг агаарын байгууллагаас мэдээлснээр энэ долоо хоногийн сүүлээс эхлэн Австралийн зүүн өмнөд хэсгээр цас орж хүйтрэх гэнэ. Хүйтэн, хуурай агаарын урсгал ирэх долоо хоногийн сүүлч хүртэл үргэлжлэх аж.

Брисбэн хотод энэ долоо хоногт агаарын температур 6 градус хүрч буурах гэнэ. Энэ нь Квийнслэнд мужийн нийслэлд 1904 оны зургадугаар сараас хойших хамгийн бага температурт тооцогдож байна. Сидней хотод хамгийн сэрүүн өдрүүд өнөө, маргаашдаа болох бөгөөд агаарын температур 14-өөс 6 хүрч унах гэнэ. Харин Мельбурн хотод агаарын температур багадаа 11 градус хүрэх аж.

Хүйтэн агаарын нөлөө ирэх Бямба гариг гэхэд Тасманийн арлуудыг дайрч, ирэх долоо хоногт Австрали тивийн эх газарт хүрэх гэнэ. Агаарын бага даралт нь хүйтэн салхийг удаан хөдөлгөх тул хүйтэн цаг агаар удаан үргэлжлэх аж. Тасманид өнөө өгдөө -1.6 градус хүрч хүйтэрсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: DAILYMAIL.CO.UK
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж