Шүүх: Н.Түвшинбаярт 16 жилийн хорих ял оноов | News.MN

Шүүх: Н.Түвшинбаярт 16 жилийн хорих ял оноов

Шүүх: Н.Түвшинбаярт 16 жилийн хорих ял оноов

Шүүх: Н.Түвшинбаярт 16 жилийн хорих ял оноов

НЭМЭЛТ: 13.57

Н.Түвшинбаярт холбогдох шүүх хурал үргэлжилж байна. Шүүхээс Н.Түвшинбаярт холбогдох ялын тогтоолыг танилцуулж байна.

Шүүхээс, Шүүгдэгч Н.Түвшинбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2.1, 17,18-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр гэм буруутайд тооцлоо. Прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирч байна гэж үзсэн. Мөн Н.Түвшинбаяр хохирогчийн талд нийт 2,7 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр төлсөн учраас төлөх төлбөргүй. Хохирогчийн ар гэрээс гэмт хэргийн улмаас хохирол учирсан бусад хохирлоо нотлох баримтаар гаргаж, нэхэмжлэх эрхтэй гэсэн шийдвэр гаргалаа гэв. Шүүхээс талуудаас гаргасан саналыг үндэслэж, Н.Түвшинбаярт 16 жилийн хорих ялыг, нээлттэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргав.

Шүүхийн шийдвэр:

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Түвшинбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны зургадугаар сарын 8-9-ний өдрүүдэд шүүгдэгч Н.Түвшинбаярт холбогдох хэргийг нээлттэйгээр хянан хэлэлцээд дараах шийдвэрийг гаргалаа. Шүүгдэгч Н.Түвшинбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр” үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцлоо. Шүүхээс Н.Түвшинбаярыг хүнийг онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 16 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
Харин бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн хэргийг Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан өршөөн хэрэгсэхгүй болгосон. Шүүгдэгч Н.Түвшинбаяраас амь хохирогч Э.Энхбатын эмчилгээний зардал болон оршуулахтай холбоотой, бусад зардалд нийт 2,783,502,420 /хоёр тэрбум долоон зуун наян гурван сая таван зуун хоёр мянга дөрвөн зуун хорь/ төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нандинцэцэгт төлсөн байна. “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн” гэмт хэргийн хохирогч болох “Хангай констракшн” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч нь тавилга, эд зүйлсийг бүрэн засварласан шүүгдэгч Н.Түвшинбаяраас нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй талаарх тайлбараа шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нандинцэцэгээс хэрэгт баримтаар гаргаж өгсөн зардлыг шүүгдэгч Н.Түвшинбаяр нь төлсөн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нандинцэцэг нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хортой холбоотой бусад зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нотлох баримтаа бүрдүүлсний үндсэн дээр шүүгдэгч Н.Түвшинбаяраас жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.

ПРОКУРОРООС Н.ТҮВШИНБАЯРТ 19 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООХ САНАЛ ГАРГАВ

НЭМЭЛТ: 12.50

Шүүх бүрэлдэхүүн Н.Түвшинбаярыг гэм буруутай эсэхийг зөвлөлдөж дууссан байна. Прокурор саналаа танилцууллаа.

Улсын яллагч, прокурор Б.Хурц "Шүүхээс шүүгдэгч Н.Түвшинбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2.1, 17,18-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэмт хэрэг үйлдсэнээр гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ. Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн дээрх заалтуудын дагуу 19 жил хорих ял, 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх зэрэг ялуудыг тус тусад нь эдлүүдэл санал байна. 19 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна" гэлээ.


Н.ТҮВШИНБАЯР: НАЙЗЫНХАА ААВ ЭЭЖ, ГЭР БҮЛЭЭС НЬ УУЧЛАЛТ ХҮСЧ БАЙНА

НЭМЭЛТ: 11.55

Н.Түвшинбаярт холбогдох шүүх хуралдаан үргэлжилж байна. Шүүх хуралдаанд улсын яллагч, өмгөөлөгч зэрэг талууд саналаа илэрхийлж, шүүгдэгч Н.Түвшинбаярыг үг хэлэхийг шүүгч хүссэн юм. Тэрбээр "Би хүний хийж боломжгүй зүйлийг хийсэн. Найзынхаа ар гэр, ах дүү хамаатан садан, аав ээж гэр бүлийнхнээс нь уучлалт хүсч байна. Миний найз хамгийн сайн найз минь байсан. Өнөөдрийн миний амжилт бүхэнд миний найз холбоотой байсан. Боломж олдвол найзынхаа гэр бүлд тусалж дэмжинэ. Та бүхнээс чин сэтгэлээсээ уучлалт хүсч байна. Хуулийн өмнө хариуцлагаа хүлээхээ ойлгож байгаа. Гэм буруугаа ойлгож байгаа. Монголын ард түмэн, миний найзыг дэмждэг бүх хүнээс уучлал хүсч байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа" гэсэн юм.

Ингээд шүүх бүрэлдэхүүн одоо зөвлөлдөж байгаа бөгөөд Н.Түвшинбаярыг гэм буруутай эсэхийг шийднэ. Хэрэв шүүх гэм буруутайд тооцвол дараагийн үе шат болох эрүүгийн хариуцлагын хуралдаан үргэлжлэн явагдана. Эрүүгийн хариуцлагын хуралдаанаар талууд дүгнэлт гаргаж хэлэлцүүлэг явагдаж эцсийн шийдвэр гарах юм байна.


ШҮҮХ ХУРАЛ: УЛСЫН ЯЛЛАГЧ, ӨМГӨӨЛӨГЧ ДҮГНЭЛТЭЭ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

НЭМЭЛТ:

Шүүх хуралдаанд талууд саналаа хэлж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч уг хэргийн зүйлчлэлийг өөрчлөх саналтай байгаагаа хэлэв. Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Данзанноров үгнийхээ эхэнд талийгаачийн ар гэрээс уучлал гуйж эмгэнэл илэрхийлэв. Тэрбээр “Манай үйлчлүүлэгч буруугаа ойлгож байгаа. Цаашид үр хүүхдийнх нь амьдралд өөрөөс шалтгаалах бүхнийг хийнэ. Хоёр үл хөдлөх хөрөнгийн асуудал яригдсан. Зөвхөн үүгээр хязгаарлахгүй. Н.Түвшинбаярын үйлдэлд онц харгис хэрцгий үйлдэл байхгүй. Эрүүгийн хуулийн 10.1.2 дах хэсгийн зүйлчлэлийг 11.1.2.5 дах хэсэгт зааснаар хүнд гэмтлийн улмаас хохирогч нас барсан гэдэг зүйлчлэл рүү оруулж өгөхийг хүсч байна гэв. Улсын яллагч яг одоо дүгнэлтээ уншиж байна. Тэрбээр зодоон найман минут үргэлжилсэн. Гэрчүүдийн мэдүүлгээр хаалган дээр ирэхэд зодоон болж буй чимээ сонсогдсон. Найман минутыг урт хугацаа гэж үзэж байна гэв.


НЭМЭЛТ: 09.45

Н.Түвшинбаярт холбогдох шүүх өнөөдөр 09.30 цагаас эхэлж, үргэлжилж байна. Шүүх хуралдаанд Улсын яллагч, өмгөөлөгч дүгнэлтээ танилцуулж байна. Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.24-т зааснаар улсын яллагч, өмгөөлөгч дүгнэлтээ танилцуулна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль:  35.24 дүгээр зүйл.Улсын яллагч, өмгөөлөгч дүгнэлт танилцуулах

  • 1.Шүүх хуралдаан даргалагч шүүхийн хэлэлцүүлэг дууссаныг зарласны дараа улсын яллагч, өмгөөлөгч дүгнэлт гаргана. Дүгнэлтээ шүүхэд бичгээр өгч болно.
  • 2.Улсын яллагч, өмгөөлөгч дүгнэлт хэлэхийн өмнө шүүхэд хандан завсарлага авч болно. Завсарлах хугацааг шүүх тогтооно.
  • 3.Улсын яллагч, өмгөөлөгч дүгнэлт хэлж дууссаны дараа дүгнэлтэд заасан зүйлийн талаар харилцан тус бүр нэг удаа тайлбар хэлж болно.
  • 4.Дүгнэлтэд шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг ашиглахгүй.
  • 5.Шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн улсын яллагч, өмгөөлөгчийн дүгнэлт тэдгээрийн тайлбар гаргах хугацааг талуудын санал, хүсэлтийг харгалзан урьдчилан тогтооно.
  • 6.Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж байгаа бол энэ зүйлд заасан дүгнэлт, тайлбар хэлэх эрхтэй.
  • 7.Улсын яллагч, өмгөөлөгч дүгнэлт, тайлбар хэлсний дараа шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах ажиллагаа дууссаныг зарлана.

Сануулахад, Н.Түвшинбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-2.1, 17.8.1-дэх зүйчилж байгаа юм.

Эрүүгийн хууль:  10.1 дүгээр зүйл.Хүнийг алах

  • 1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  • 2.Хүнийг:
  • 2.1.онц харгис хэрцгийгээр

17.8 дугаар зүйл.Эд хөрөнгө устгах, гэмтээх

  • 1.Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

Н.ТҮВШИНБАЯР ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРДАЛД 2.7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ТӨЛЖЭЭ

Прокурорын байгууллагаас олимпийн аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шалгаж дуусаад, энэ оны гуравдугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Шүүх хурал өчигдөр өглөө 09.00 цагаас эхэлсэн шүүх хуралдаан оройн 20.15 цаг хүртэл үргэлжилсэн. Хуралдаанаар шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Данзанноров “хохирогчийн талд өмнө нь нөхөн төлсөн төлбөр дээр нэмж 363 сая төгрөг олгосон. Мөн Н.Түвшинбаярын гэр бүлийн шууд захиран зарцуулах эрхтэй хоёр үл хөдлөх хөрөнгийг хохирогчийн талд дахин нөхөн төлбөр болгон шилжүүлэн өгөхөө шүүхийн өмнө илэрхийлж байна” гэв.

Өчигдөр оройны  байдлаар нийт 8 гэрчээс тайлбар авч дууссан ба нотлох баримт шинжлэн, судлах шатанд завсарлага авсан юм.

Хурлыг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж байна.

Мөн шүүхийн явцад Н.Түвшинбаяр хохирогчийн эмчилгээний зардалд 2.7 тэрбум төгрөг төлсөн гэдгийг түүний өмгөөлөгч хэлжээ. Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхбат агсны гэргий Б.Нандинцэцэг хуралдааны явцад гурван хүүхдийнхээ сургалтыг төлбөрийг насанд хүрэх хүртэл нь төлүүлэх саналтай байгаагаа илэрхийлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
ХарамсалтайХарамсалтай
9
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
7
БурууБуруу
6
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

115 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2022-06-09 150.129.142.88

энэ хүн өөрийн эхнэр хүүхдүүд өрөөлийн эхнэр хүүхдүүдийн үйлийн үрийг даах гүй учир амьдрахад хэцүүеэ. . Асар их нэр хүнд хүнийг яаж а******н болгодгийг л харууллаа.

Avatar

Зочин 2022-06-09 202.9.40.191

Нээлттэй хорих агни гэнээ. Ингэж хуцаж байхаар зүгээр хэрэгёэхгүй болгочооч 🤣🤣🤣

Avatar

Н 2022-06-09 122.201.21.245

Онц хэрцгийгээр санаатай хүний амь нас бүрэлгэсэн,

Avatar

Зочин 2022-06-09 203.91.115.56

Одоо болоо ш дээ, Хөөрхийлдөө хүнийг тайван байлга, өгөх мөнгө өглөө одоо юугын аьах гээд бна ийн

Avatar

Зочин 2022-06-09 66.181.160.118

Түвшинбаяр нь хохирогчийг анхнаас а лах зорилго агуулаагүй, хоорондын хэрүүл маргаанаас болж зодож хүнд гэмтэл учруулсан ба улмаар хүнд гэмтэл нь үхэлд хүргэсэн учраас ЭХ-ийн 11,2.2.5-д зааснаар зүйлчлэх ёстой!!! Гэтэл прокурор буруу зүйлчилснээс болоод олон нийт "онц хэрцгийгээр хүн алсан" гээд ойлгочихсон, цаазаар ав гэж хөөс цахруулаад орилолдоод байж байна цаана чинь!!

Avatar

Зочин 2022-06-09 202.126.88.202

Мууг дагавал могойн хорлол гэж яасан үнэн үг вэ.

Avatar

Зочин 2022-06-09 66.181.185.200

Олимпоос 2 медаль авбал та нараас ч гэсэн ямар араншин гарахыг хэн ч таашгүй.
Аваргаа гэж долингороод ам луу архи цутгаж хүнээ яаж эвдсэнээ харцгаа.
Энэ хэдэн тамирчиддаа медаль олж ирэх ачаа үүрүүлдэг болохоос олоод ирсэн хойно нь олны итгэл, оломгүй архин далайд живчихгүй амьдрах ухаан зааж, сэтгэлзүйг нь залсангүй. Май аваргаа ганц хундага шаачих гээд л. Өгсөн хар усныхаа хариуг өдөрт нь нэхэх гэж л худлаа саймширч байгаа. Уусан архи, согтуу аварга, үрэгдсэн начинд буруу байхгүй.

Avatar

Зочин 2022-06-09 66.181.185.200

Монголчууд та нарт өөрсдөө буруутай.

Avatar

Zochin 2022-06-09 202.9.40.0

Mongol hun uujuu uhaantai, uur hilengeesei omno bodoh heregtei bjde dendvv hertsii zuil hiisen de

Avatar

Зочин 2022-06-09 202.126.88.224

Tuvshinbayr bolhoor 3 terbumiig nehej huuhduudiihaa tulbur mungiig yrij bgamu gehdee bna zugeer arhi uugaad gudmand zodoldood nas barsan ar geriihend yun 3 terbum yag unendee 30say iig l gargaj ugdug shde ene awgai bas olon humuusiin anhaarlaar toglolt hiij bgam shig haragdlaa minii l bodol shu hamaatnii mani hun urd mashind murguulj nas barhad 300 say tugrug l awsan gadaad hun murguulsen murtluu l iim baga mungu awsan bolhoor haritsuulalt hiisen ym

Avatar

Зочин 2022-06-09 24.15.5.204

Huniig.onts.hargis.hertsgiigeer.zodoj.alaad.16.jil.
JIRIIN.deglemtei.horih.yal.avna.gedeg.jinhene.
avilgal.um.bishuu.n****.gej.hunii.muug.uzeh.
gesendee.bish.shuu

Avatar

Зочин 2022-06-09 192.82.83.30

Хүн алаад жирийн дэглэмд сууна. Өршөөлд удахгүй гэх гарц байгааг заажээ

Avatar

Зочин 2022-06-09 66.181.182.190

Архи сайн уу, Монголчуудаа.
Нэг нь шороонд, нөгөө нь шоронд… Хайран залуус

Avatar

Зочин 2022-06-09 103.212.119.179

шуналын бузар авгайд мөнгө бүү өг!!!

Avatar

Харин ч багадаж 2022-06-09 72.136.114.96

Үнэндээ мөнгөөр хэмжих аргагүй юм.

Avatar

Зочин 2022-06-09 202.131.225.197

CHinii uuchlarai-gaar odoo bosgoj ireh bish dee

Avatar

Зочин 2022-06-09 66.181.160.22

Хэрэг үйлдсэн хүнийг Эрүүгийн хуулинд заасан зүйл ангид нь яг тохирсон ял оноох нь шударга болохоос биш зориудаар хатуурхаж илүү чанга ял оноохыг шударга шүүх гэхгүй!!! Хилсдүүлээд ч гэсэн хатуу л ял өгч байвал шүүх шударга байна гээд түрхрээд хөөсрөөд байвал хэн ч гэсэн нэгэн цагт өөрөө тэр "Махны машин"-д хэрчүүлэх цаг ирдэг юм шүү!!!

Avatar

Зочин 2022-06-09 24.15.5.204

Chiniiheer.bol.mongotei.humuus.n.huniig.onts.hertgiigeer.alchihaad.jiriin.deglemtei.horih.yal.avah.n.
shudarga.yos.um.bizdee.tegvel.odoo.alaadal.baijdee.tengertel.naidahaas

Avatar

Зочин 2022-06-09 202.126.89.53

Hatuurhsan yum bol alga 12 jilees buh nasaar n hurtel horih sanktstai gemt hereg uildsen huniig harin ch harj uzlee

Avatar

Зочин 2022-06-09 202.126.89.112

Nandintsetseg ch bulai shunaltai huuhen bna daa, udahgui neg har yumnii ehner bolood l amidrana shuu dee, chi.

Avatar

Зочин 2022-06-09 66.181.185.200

2.7 тэрбумын нэлээд хэсэг эмчилгээнд, онгоц, дагалдсан эмч нарын зардалд яваад дууссан гэж ойлгоорой.

Avatar

Зочин 2022-06-09 192.82.91.50

Энэ хэрэг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д заасан гэмт хэрэг шүү дээ. Давах шатны эсвэл Хяналтын шатны шүүх ийм зүйлчлэл рүү өөрчилж ялыг 12жил болгох байх. Мөнгөтэй хүн 2 тэрбумыг төлжээ. Энэ бол ял хөнгөрүүлэх нэг үндэслэл тул магадлангаар 8 жил болоод суллагдах магадлалтай. Ерөнхийлөгч ялтанг хүсвэл гаргавал уучлал үзүүлж болзошгүй. Энэ бүхэн бол ялтны засрал хүмүүжлээс шалтгаална.

Avatar

Зочин 2022-06-09 103.212.117.33

Сайн бөх хүмүүс ганц хоёр хүн алахад ер нь яахав дээ

Avatar

Зочин 2022-06-09 202.9.46.26

тэр нь чи байвал яах вэ7

Avatar

Зочин 2022-06-09 192.82.73.122

Түвшинбаяр шиг эртэй ууж болохгүй.

Avatar

F 2022-06-09 122.201.21.245

Баваа шаваанд ч баруун солгойгүй байсан хулгайч да, хормойн бузар болсон байхоо,

Avatar

Зочин 2022-06-09 192.82.83.155

Kkk

Avatar

Зочин 2022-06-09 202.55.188.124

Энэ байдлаараа 1 жил суувуу үгүй юу суллагдхым байна даа

Avatar

Зочин 2022-06-09 142.79.202.93

Б.Батзаяа

Зүгээр л нэг гэмгүй үнсэлт өнчрөл дагуулах уршигтай
Зүгээр л нэг бодолгүй үйлдэл мөнхийн сорвины хүндүүртэй
Зүгээр л нэг санамсаргүй үг гомдол төрүүлэх хүчтэй
Зүгээр л нэг зүггүйтэл насаараа харамсах шалтгаантай

Зүгээр л нэг хэрэггүй инээх нь хожмоо уйлж барахгүй гэмшилтэй
Зүгээр л нэг түлхэх чинь хүртэл найман жилийн тарчлаантай
Зүгээр л нэг сэтгэлээр унах түүнээсээ долоон дор уршигтай
Зүгээр л нэг яарч давхих чинь алтан амины үнэтэй

Avatar

Зочин 2022-06-09 103.212.117.155

За шаагааад бай

Avatar

иргэн 2022-06-09 43.242.242.59

Ард түмэн төр засгийн хайр энэрэлийг хүлээж чадсангүй дээ. Дараа дараагийн одууд өөрсдөө дүгнэлт хийх хэхэрэгтэй. Төр засаг хууль цааз гэдгийг мэдэх хэрэгтэй шүү Одонцоруудаа

Avatar

Зочин 2022-06-09 66.181.186.49

Жил, 2 жилийн дараа өршөөлөөр гараад ирнэ. Иймэрхүү хүмүүст хууль үйлчилдэггүй. Одоо жаахан шоу хийж ял өгсөн болоод хэсэг хугацааны дараа загасны ойтой монголчуудыг мартах хооронд гаргаад ирнэ. Мөрийцсөн ч болно.

Avatar

Зочин 2022-06-09 111.220.245.155

Нээлттэй хориход ар гэрээсээ ойр ойрхон эргэлт аваад л хэвтэж байгаад 8 жил суугаад л магадлангаар гарчина даа, үлдсэн ар гэрийхэн нь л хэцүүдээ

Avatar

Зочин 2022-06-09 103.212.119.179

чи шоронд орох үедээ наад үгэндээ харамснаа гайгүй. Нээрэн үнэн шүү!

Avatar

Зочин 2022-06-09 202.55.188.33

Арай л бага уу үгүй юу

Avatar

Мөнхжаргал 2022-06-09 192.82.73.44

өгөөд ч

Avatar

Мөнхжаргал 2022-06-09 192.82.73.44

Хүний амь мөнгөөр хэмжигддэхгүй. Хэдийг гөөдд ч босч ирэхгүй. Хохирогчийн эхнэрийг шаналтай муналтай гэж хараахаа больцгоо

Avatar

Зочин 2022-06-09 103.212.119.179

тэрний хүүхэд хүн а**х ч юм билүү. хүний зовлон өөрт ирдэг

Avatar

Эрка 2022-06-09 77.56.164.115

Шийтгэл бод шийтгэл. Энэ хүн үхсэн нэгнээсээ илүү зовж амьдарна шүү дээ. Иймд ингээд орхичихвол яасан юм бэ. Ялтай ч гавьяатай хүн гүү дээ.

Avatar

Зочин 2022-06-09 87.138.222.242

ЦААЗААР АВААЧЭЭ ПЯЗДА…..ХҮНИЙГ САНААТАЙГААР ЗОДСООР БАЙГААД АЛЧИХСАН ХҮНИЙГ ТОЛГОЙГ ИЛЭЭД ОРХИЖ БАЙНА….ЦААЗЫН ЯЛЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОСОН ЭЛБЭГДОРЖИЙГ ЦААЗЛАХ ХЭРЭГТЭЙ

Avatar

Шударга шүүх где 2022-06-09 192.82.71.11

Өө за за санаатай, зориуд, согтуугаар, онц хэрцгийгээр хүн алсан байхад 16-хан жил авдаг юм байна. Энэ Түвшинбаяр 5 жил суугаад л гараад ирнэ. Тэрнээс ч бага байж магадгүй. Шударга 5 нөхөр, эцсийн цамцаа урагдтал шударга ёсны төлөө тэмцэнэ гэсэн нөгөө мэнгэт дугараарай.

Avatar

Иргэн 2022-06-09 192.82.90.205

За яахав Залуу хүн. Бие бялдар сайтай эргэлт хангамж сайтай алдар нэртэй нэгэн эдлэх ёстой ялаа эдлээд л гарна.
Хоёулангийнх нь ар гэр насан өндөр аав ээж. Үр хүүхэд хань нь гал голомт нь байна шүү дээ.
Сэтгэлийн их шаналанг тэд л….эдлэж суугаа нь тодорхой.
Яллагдагч ч мөн адил сэтгэлийн ….цааш бичих үг олдох бишэээ.
Одоо энэ эмгэнэлт явдын талаар элдэв ярих хэрэггүй ээ.
Бидний Монголчууд Эв Эеэ хичээж нэг ч гэсэн монгол хүнээ Нэг ч гэсэн Монгол иргэнээ хайрлах ёстой юм аа.

Avatar

Зочин 2022-06-09 64.119.25.44

Ярихгүй биш сайн ярь. Олон нийтэд сайн анхааруул. Монголчууд ялангуяа залуус архинд дэндүү хавтгай орж,айл бүр зовж байна. Дур зоргоороо авирлах, ,хүний эрх ярьж түүнийг буруу ашигласан, танхай зэрлэг байдал хэтэрч байна. Ярьдгүй болохоос ийм зэрлэг хэрэг байнга л гардаг биз.Нам мам ярьж сүржигнээд хэрэггүй хүн бүр анхаарах хэрэгтэй.Ийм догшин авиртай этгээдүүд ,хаана ч юу ч уугаад,ямар ч гэмт хэрэг үйлдэж болно.Харин хуулиа хатуу мөрд. Хариуцлагыг нь зохих хэмжээгээр үүрүүлж байх хэрэгтэй.

Avatar

Ард 2022-06-09 192.82.90.205

Гэм буруутай нь авах ёстой ял шийтгэлээ авлаа. Авах ч ёстой.
Хоёр залууг дуудаж ийм эмгэнэлт байдалд хүргэсэн зохион байгуулсан тэр том дарга нар. Намчин. Албан тушаалтан. Нутагархагчид. Ардчилалчид юу бодож сууна вэ?!
Албан тушаал. Алдар нэр.Дарга зан. Албаны хэнээ. Төөрөгдөл.Намчирхал. Бүлэг фракц. Хуваагдал. Өрсөлдөөн. Сахилга батгүй.Үндэсний Эв нэгдэлгүй тархай бутархай байх нь Бидний Монголчуудыгюунд хүргэж байгааг харж байгаа биз дээ.

Avatar

Зочин 2022-06-09 66.181.166.134

Монголчууд хүний мууд дурласандаа биш л дээ. Нэгдүгээрт, олны анхааралд орсон энэ хэргээр шударга шүүхтэй эсэхээ таних гээд байгаад хамаг учир байгаа юм. Хоёрдугаарт Түвшинбаяр төр засаг, олон түмний их хайр хүндэтгэлийг доромжилж бүр харгис үйлдэл гаргасанд нь хорсож байгаа байх. Тиймээс төрөөс сар болгон өгдөг тэтгэмжийг нь ч зогсоох ёстой. Яагаад гэвэл тэр мөнгө бидний татвар төлсөн мөнгө учраас. Харгислал үйлдэж болохгүйг сургамж болгон энгийн иргэдэд үйлчилдэг тэр л хуулиар шийтгэх ёстой.

Avatar

Зочин 2022-06-09 103.212.119.135

Уух архинд нь ухаан мэдрэлд нь нөлөөлөх юм хольж өгөөд ийм муу юм үйлдүүллээ гэж харж байна. Цаад учир нь Монгол түмнийг бахархалгүй, дууриалалгүй болгох алс холын бодлого байхаа…

Avatar

Зочин 2022-06-09 36.11.228.5

Юу яриад байна аа. Эрүүл үү хөгшөөн.

Avatar

Зочин 2022-06-09 202.55.188.118

Дэмжиж байна

Avatar

иргэн 2022-06-09 64.119.24.201

Залуу хүн Ялаа эдлээд гарна, Талийгаачийн Ар гэр Тэжээгчээ алдаж, Үр хүүхэд нь , Өнчирж Эхнэр нь Өрх толгойлсон эмэгтэй болж хувирч Үрсний хохь, Амьдын зол гэгч л болж боллоо доо,

Avatar

Зочин 2022-06-09 103.212.119.179

үмхий мал минь, амьдын хагацал үзсэн түвшинбаярын аав ээж, эхнэр хүүхэд хүн биш үү? нандинцэцэгээ, чи амьдрал үзнээ!

Avatar

зочин 2022-06-09 192.82.91.172

Энэ улсад ганцхан Түвшинбаяр гэдэг л хэрэгтэн байна даа. Өөр хэрэг хийсэн хүн алга.
Яасан ч их эрүү нь чилдэггүй ярьдаг, бичдэг улс вэ. Үүнээс нэг зүйл анзаарагдсан нь Монголчууд бид биенийхээ
мууд ямар их дуртай, бие биенээ ямар их үзэн ядаж амьдардаг улс вэ гэж л бодогдож байна даа. Шүүх шийдэх биз.
Одоо орхичихооч.

Avatar

3очин 2022-06-09 36.11.228.5

Энэ хүнийг хэн ч танихгүй байсан бол юу ч бичихгүй л дээ. Гавьяа шагнал алдар нэр олж авахад нь талийгаачийн үүрэг роль багагүй байсан болохоор, сайн найзыгаа хөнөөсөн болохоор, эх орон ард түмнээ баярлуулж явсан хүн болохоор бичиж байгаа юм.

Avatar

Зочин 2022-06-09 202.21.109.38

Ulsaas mongo ogdog bolilarai a*******n arhichin huuhenchin soyolgui mal sd aa narig tatvar mongoor tetgehgui shuuu naad mal z daa ooroo mongo olno biz ugasa huuhems hachin be s** baisan uuchihara chihereed nudnii bulai

Avatar

111 2022-06-09 66.181.160.121

Монгол улсын нэрийн өмнөөс шийтгэсэн юм чинь монгол улсаас өгсөн бүх алдар цол шагналыг нь хурааж ав

Avatar

Зочин 2022-06-09 103.57.95.224

Их хуцах юм аа

Avatar

Зочин 2022-06-09 192.82.91.50

Соц нийгмийн үед алдар гавьяаг нь хураадаг ял байсан юм. Одоогийн хуульд тийм ял байдаггүй юм.

Avatar

Зочин 2022-06-09 46.62.174.62

Пөөх, эмчилгээний зардалд нь ийм их мангө өгсөн байна ш дээ.даварчихсан авгай ,одоо болон биз дээ. Өөр хүн байсан бол энэ авгайд ингэж гаргаж өгөхгүй дээ. Тус лахын хувьд маш их тусламж хийжээ. Хөөрхий дөө. Ард үлдэж байгаа ар гэрийнхэн, хүүхдүүд хэцүү ,манайхан ийм амиа хичээсэн балиар новшнууд.

Avatar

Зочин 2022-06-09 64.119.25.44

ЧИ хүний үнэргүй хулгайч бага х**. Нөхрөө зэрлэг этгээдэд алуулаад, 3 өнчин хүүхэдтэй үлдэж байгаа зовсон эмэгтэйг бүү доромжил. Хүүхдүүдийн нь насанд хүрэх хүртэлх тэтгэмжийг нь хариуцуул.Сурах зардлыг нь гаргуул. Зэрлэг этгээдүүд завшиж,гэмт хэрэгт өртсөн хүмүүс хохироод үлддэг явдлыг зас.

Avatar

Зочин 2022-06-09 202.21.107.40

Маш зөөлөн хандлаа шүүх. Хуулиараа болон 20жил хаалттай эсхүл бүх нас өгөх ёстой. Гэхдээ олимпын аваргаа харж үзсэн юм байна л даа. Нээлттэй учир өршөөлд хамрагдана. За тэгээд 3 жилийн дараа гараад ирнэ ээ. Ийм л байна

Avatar

Irgen 2022-06-09 103.229.123.92

Фэйсээр дүүрэн алуурчныг өмөөрсөн хүмүүс байх юм. Бодвол хамаатан садан нь бх. Хууль бүгдэд ижил үйлчлэх ёстой

Avatar

Erka 2022-06-09 155.69.171.63

Buh nasaar esvel 25 jil shdee ug ni oilgomjtoi yuman deer uyangiin halild avtsan shuugch Mongol uls hutsaj hutsaj 16-han jil bhda yahav dee

Avatar

Зочин 2022-06-09 202.9.40.232

Зарим малнуудад хэлэхэд та нар өөрсдөө ах, дүү, үр хүүхдээ алуулчаад алуурчныг өмөөрөөд сууж чадах уу?

Avatar

Зочин 2022-06-09 103.57.92.33

Харилцан зодолдож байгаад нэг нь бэртсэн хэрэг шдээ.Үхэл бол бүүр хожим шдээ.

Avatar

Зочин 2022-06-09 122.201.24.102

hariltsan zodoldson bol ene nuhur ygad nuurendee neg ch tsorivgui bdg bilee?

Avatar

Зочин 2022-06-09 192.82.71.118

Түвшинбаярын хэргээр далимдуулж Баттулгыг дарах гэсэн троллууд мөн ч их бнаа

Avatar

Зочин 2022-06-09 66.181.186.156

Сөрөг коммент бтчсэн хүмүүс бол дандаа бохир цустай гэдэг нь харагдаж байна!Яг хятад манжийн үзэл санааны өгөгдөлүүд

Avatar

Зочин 2022-06-09 66.181.160.40

Улсын яллагч олон нийтийн түрхрэлт, хэвлэлийн сүр дуулианд автаж хэргийг хатуурхан зүйлчилж хэрхэвч болохгүй, яг л байгаагаар нь бодитой зөв зүйлчлэх ёстой!!! Хэргийн үйл баримтаас харахад: Түвшинбаяр нь хохирогчийг анхнаас а**х зорилго агуулаагүй, хоорондын хэрүүл маргаанаас болж зодож хүнд гэмтэл учруулсан ба улмаар хүнд гэмтэл нь үхэлд хүргэсэн учраас ЭХ-ийн 11,2.2.5-д зааснаар зүйлчлэх зөв болно!!!

Avatar

Зочин 2022-06-09 66.181.160.40

Монголчууд бид нэгнийгээ амжилт гаргаж өөдрөг явахад долигонон саймширч хөөргөн онгороож, дэвэргэн магтаж эвдчихээд дараа нь осол алдаа гаргахаар нь бүх нийтээрээ үзэн ядаж, ертөнцийн хамаг муу муухайгаар хараан зүхэж дэвсэлж балбасаар нядалж санаа амардаг туйлын гаж буруу, с****т хэрцгий араншинтай улс юмаа?!! Олимпийн аварга болоход нь яаж магтан зусардаж байлаа даа??? Хүн алдаж болно, хэн ч алдаа эндэгдлээс хамгаалалтгүй шүү!!!

Avatar

Зочин 2022-06-09 66.181.160.40

Бүх нийтээрээ (олонх нь) хүний мөсгүй араншинтай болвол тухайн үндэстэн мөхөхийн цондон шүү!!!

Avatar

Зочин 2022-06-09 103.212.117.33

Монголчууд Түвшинбаяр гэдэг бөхөд ямар ч өргүй. Тэр шар төмрийнх нь үнийг 100 нугалаад төлчихсөн.Худлаа гэвэл медаль авахаас өмнө айлын хажуу өрөөнд амьдарч байсан Түвшинбаярыг хэн долларын саятан, 14 компанийн эзэн болгосон билээ.
Ямбыг нь эдэлж болсон юм чинь одоо хийсэн хэргийнхээ ялыг ч бас үүрч сурах хэрэгтэй.
Олны танил гээд ардын хүүгээс бага ял авдаг байж болохгүй

Avatar

ө 2022-06-09 202.5.205.20

Юу вэ, шууд бүх насаар нь хорих ш дээ,

Avatar

Зочин 2022-06-09 192.82.71.118

чиний хүүхэд, аав, ах дүү чинь ийм хэрэгт орсон бол ямар байх уу?!

Avatar

Зочин 2022-06-09 202.9.40.232

чиний хүүхэд, аав, ах дүү чинь ингэж алуулвал яах уу?

Avatar

Зочин 2022-06-09 66.181.186.156

Чи оронд зогсвол дээр хүн байна

Avatar

ЗОЧИН 2022-06-09 202.21.126.30

19 АРАЙ ИХ БАЙНАА, 16 ЖИЛ ЯГ ТОХИРНО.

Avatar

зочин 2022-06-09 66.181.166.196

Женког дагаж их сагасны гай, өөр юу гэх вэ, мууг дагавал могойн хорлол гэдэг болжээ

Avatar

Зочин 2022-06-09 66.181.168.199

Гэм буруутай эсэх тухай яригдах биш хийсэн хэрэг нь ил байхад ямар ял өгөх тухай ярих ёстой биш үү???
Гэм буруутай эсэх тухай яригдах биш хийсэн хэрэг нь ил байхад ямар ял өгөх тухай ярих ёстой биш үү???
Гэм буруутай эсэх тухай яригдах биш хийсэн хэрэг нь ил байхад ямар ял өгөх тухай ярих ёстой биш үү???
Гэм буруутай эсэх тухай яригдах биш хийсэн хэрэг нь ил байхад ямар ял өгөх тухай ярих ёстой биш үү???
Гэм буруутай эсэх тухай яригдах биш хийсэн хэрэг нь ил байхад ямар ял өгөх тухай ярих ёс

Avatar

Зочин 2022-06-09 66.181.168.199

гэм буруутай эсэхийг шийдэх биш аллагын хэрэг нь ил байхад ямар ял өгөх вэ гэдэг асуудал байх ёстой биш үү?????
гэм буруутай эсэхийг шийдэх биш аллагын хэрэг нь ил байхад ямар ял өгөх вэ гэдэг асуудал байх ёстой биш үү?????
гэм буруутай эсэхийг шийдэх биш аллагын хэрэг нь ил байхад ямар ял өгөх вэ гэдэг асуудал байх ёстой биш үү?????
гэм буруутай эсэхийг шийдэх биш аллагын хэрэг нь ил байхад ямар ял өгөх вэ гэдэг асуудал байх ёстой биш үү?????

Avatar

Зочин 2022-06-09 66.181.161.80

Yasan ih mungutei piz daa ve

Avatar

Зочин 2022-06-09 202.126.90.26

Энэ хүнийг худал онгироож давраасан гол буруутан Женко хочит хулгайч Баттулга
Элбэгдоржийн гаргасан амжилт гаргасан тамирчдад насан туршид нь олгодог урамшуулал мэтийн юм залуусыг эвдэж онгироож сагсууруулж байгаа юмдөө

Avatar

Зочин 2022-06-09 66.181.160.94

Булганыхан будилаантай будаан дээрээ зодоонтой

Avatar

Ийм юмаараа анхдагч болчих гэж 2022-06-09 72.136.114.96

Ццц

Avatar

Зочин 2022-06-09 202.126.89.190

Эмчилгээний зардалд 2.8 тэрбум гэжээ.Тэр ямар ч үр дүнгүй зүйл.Бас хүн санаатайгаар онц хэрцгийгээр алсныг хүнд гэмтлийн улмаас нас барсан болгох гэнэ үү.Шударга ёсонд давхар стандард байх ёсгүй.Давхар стандардтай хүнд харин шийтгэлийн давхар стандард үйлчилж,бүх насаар нь хорих ёстой.Хичнээн юм амласан ч хүний амь бол юугаар ч үнэлшгүй.,тэр тусмаа санаатай аллагад.

Avatar

Зочин 2022-06-09 188.162.254.46

Хуний амь таван сая рубль гэж очигдорийн мэдээн дээр харсан!

Avatar

Зочин 2022-06-09 64.119.20.96

Архидалт зохион байгуулсан,зодооныг салгаагүй новшнуудийг шийтгэх хэрэгтэй.Бусдад нь сургамж болно.Хаалгыг нь эвдэж ороод салгах болмж байсан.

Avatar

Өө тэгээд хүнд жингийн 2022-06-09 72.136.114.96

Хар согтуу хүн зодож байхад ойртох хүн байх уу? Аса бас ббхчүүдийг нэлээн гөвдөг гэж сонсож байсан согтохоороо.

Avatar

ХАРГИС ХЭРЦГИЙ а******н 2022-06-09 202.126.89.149

Тувшинбаяр Монголын туухэнд хамгийн харгис хэрцгий а******н бас Монгол улсын спортыг бузарлаж олон улсын Олимпод Монгол улсын нэрийг унагаж олимпын хартийг бузарлаж олон нугэл хийлээ Монголд байгаагуй хэрцгий гэмт хэрэг хийх боломж гаргуулахгуй байх Монгол улсын спортын байгууллагууд буруу ажиллаж байгааг харуулж байна ялангуяа Монголын жудогийн холбоо хун а**х нохцолийг бурдуулж огсон гэмт хэрэгт нь хамтран оролцсонд нь бас шуухээс хариуцлага тооцох естой

Avatar

Бадарч тахар 2022-06-09 66.181.180.219

2008 оноос өмнө юу ч гүй байсан шалдан баньд ийм их хөрөнгөтэй байх гэж ! Монгол улс спортын хүмүүст тэр дундаа жүдргийн хүнд асар их мөнгө өгдөг юм байна шүү дэ одоол ил боллоо !! Монголын төр бусад хүмүүсээ хүн гэж тоохгүй спортын хүмүүсийг хүн гэж тоодог эрхлүүлдэг гэдэг нь одоо тодорхой боллоо ! Энэ балай төрийг яая да байз ! !

Avatar

зочин 2022-06-09 202.179.21.229

тэгээд долгой нь хоосон,арай джндүү бнаа,юу сурдаггүй,уншдаггүй хүмүүс ингэж баяжиж бгаа нь гайхалтай пм

Avatar

zochin 2022-06-09 150.129.141.191

2 uulaa l bagaasaa ovor turuundee orj ussun nz nohod, unhr herzgii balmad bsn bol yu gj ene olon jil naizlaad yvahavdee, Gaitai har odor songuuliin pr, bulgan aimag gdg heden muuhai humuus duudaj l dund n yas hayj iim yum bolloo. Ami aldsan hun hairan ch gsn uildsen hergee huleej bgaa hun ch gsn hairan yumaa..Aldar nertei hun blhr ingej shuuj bgaa bolohoos zgr oor zaluuchuud bsn bol yun iim ih mongo ogoh n bish, yalgui garch irdeg niigem shde,

Avatar

Зочин 2022-06-09 66.181.169.108

Тэр Гал-Эрдэнэ гэж н**ш хэрэгтэн болохоос урьтаж хохирогч гэж мэдүүлждээ. хамт архи ууж идчихээд хохирогчийн дүр тоглож байдаг хуншгүй ац юмдаа. Булганаас зайлвал таарна.

Avatar

Зочин 2022-06-09 124.158.77.32

Хайран сайхан залуус. Дэндуу харамсалтай

Avatar

Togo 2022-06-09 202.126.88.98

Ene site ugaasaa mungu ugsun taliin medeelliig l tavina. Ene medeeg ch gesen anzaarch bgaa bizdee. Tuvshinbayar n baahan mungu uguu l nuguu tal n mungu neheed l. Bodit baidal deer uur um bas yarigdaj l bgaa shdee. Iim hugiin medeelliin saituud bugd hudaldagdsan.

Avatar

Зочин 2022-06-09 202.21.108.153

зөв л дөө, хөөрхий 3 хүүхдийг нь насанд хүртэл харж ханд

Avatar

Зочин 2022-06-09 103.57.92.56

2.7трбумыг өгсөн н үнэн юмуу.мөнгө хүнийг босгож ирдгүйг харжээ.өөрөө гжх бүл хүүхддээ хөрагдана.өнөө хд хэзээ ч харахгүй өнчин гэж хэлэгдэж амьдөрна.аав ээжийг н яахуу аминааса тасалж төрүүлсэн үрээ алдлаа

Avatar

зочин 2022-06-09 202.131.244.210

амь хайран ч үнэхээр шуналтай сэтгэлгүй хүүхэн байна даа. түвшинбаярын буруу ч гэсэн түүний ард бас үр хүүхэл эцэг эх нь байгаа тэд нар цаашдаа яаж амьдрахыг бодохгүй үнэхээр аймаар шуналтай хүүхэн байна. бараг ийм зүйл болсонд энэ эхнэр баярлаж байгаа юмшиг санагдлаа.

Avatar

Зочин 2022-06-09 124.158.77.32

Харин тиймээ. Yр хуухэд нь яаж явахыг хэн ч мэдэхгуй л дээ. Хэрэг хэнээс эхэлж гарсныг хэн ч мэдэхгуй. Гай юмаа.

Avatar

хайран мөнгө 2022-06-09 66.181.166.134

хохирлыг барагдуулсан гээд цөөхөн жилийн ял өгөх юм бна гэж ойлголоо. гэхдээ Түвшинбаяр суллагдаж гарч ирээд дахиад л хэрэг тарина. сэтгэцэд асуудал бий шүү.

Avatar

Зочин 2022-06-09 103.80.211.79

Tgd yah gd bgn yamar l*****n garchigtai yum tawidag yum be ene sait n hurtel mungu awsiimuu tiim tetgemj ed hurungu ugluu ghiin ugasa hunii amiig yugaar ch unelehgui nowshnuudaa

Avatar

Өөр 2022-06-09 202.126.89.175

Nuguu tal n yasan hatuu hahir uls be.hunii ami hairan gebch mongol hun bna das….

Avatar

Зочин 2022-06-09 64.119.25.39

Zugeer hurdan shuugeed duusgaachee. Ingeed har tsagaan PR hiih shaardlaga baihgui. Mongoliin huuli shuuh uneheer sul dorou archaagui bainadaa. Uls hugjihgui baigaa shltgaan shuu dee

Avatar

зочин 2022-06-09 192.82.91.172

Хүний амь хайран байлгүй яахав. Гэхдээ хохирлыг нилээд барагдуулсан юм байна шд. Заавал он удаан жил шорон орон бараадуулж яахийн. Ард нь ямар ч гэм зэмгүй хөгшин аав, ээж нь, эхнэр, хэдэн муусайн хүүхдүүд нь байна. Бас л зовж дууслаа.

Avatar

Зочин 2022-06-09 202.21.127.116

murguud l mungu uguud l bolchihdog bol huulit, erh zuit, turt uls gej bgaad yadag yum!

Avatar

Зочин 2022-06-09 202.21.98.238

ТАЛИЙГААЧИЙГ БОСГООД ИРЖ ЧАДААГҮЙГЭЭС ХОЙШ ХИЧНЭЭН ТӨГРӨГ ӨГСӨН ЧИНЬ ХЭНД Ч ХАМААГҮЙ МУУ ДЭЛХИЙН ШИВШИГ МИНЬ!!!

Avatar

Зочин 2022-06-09 103.57.92.93

Булганы хүүхнүүд бол ёстой аюултай юмнууд байдаг юм даа.

Avatar

Bilgee 2022-06-09 139.5.216.183

Tenegteerei mal min. Yamar ch ehner hun eej hun emegtei hun tegne!

Avatar

Зочин 2022-06-09 202.126.89.127

Эхнэр Нандинцэцэг нь овоо шуналтай аашны тулам гэдэг нь харагддаг л юм.Солонгосын эмнэлгийг л баяжуулаад дуусаж .Хамгийн үнэтэй сургуульд сургана гэж тэнэгтэх байх даа.Дуугай өгсөн ялыг нь биеэр эдлээд дуус.Хэдэн тэрбумыг өгсөн ч наад хүүхний чинь нэхэл дуусахгүй

Avatar

Зочин 2022-06-09 202.21.98.238

ЧИНИЙ ХАЙРТАЙ ДОТНЫ ХҮМҮҮС ИЙМ ХЭРГИЙН ХОХИРОГЧ БОЛОХ БОЛТУГАЙ

Avatar

Зочин 2022-06-09 124.158.77.32

Чи еерее ах дуус хуухдууд чинь шоронгийн хаалга татах едер ирнэ шуу. Хуний мууг узэж болдоггуй юмаа

Avatar

Зочин 2022-06-09 66.181.180.186

–Энэ зочин Булганых уу ?
— Тийм байлгүй, шал дебиль юм л бичиж.

Avatar

Зочин 2022-06-09 202.21.108.153

хүн үхчихээд байхад эхнэрийг нь шуналтай нтр лол, чи зүгээр зайл ааа.

Avatar

Зочин 2022-06-09 174.209.41.19

Yalaa avaad er hyn shig suugaach ee hyn

Avatar

Уншигч 2022-06-09 192.82.90.242

Нэгэнт хэрэг гарсаны дараа гэр бүлийг нь сайн харж хандаж уучлалт гуйж, залбирч мөргөх байсан юм л даа, ямар огт танихгүй хүмүүс биш, маш дотно найз нөхөд байсан шүү дээ, талийгаачийг амь ороод босч ирээд гомдолгүй гээд хэлчих байх гэж хэт их хичээсэн боловч тэр нь үр дүнд хүрсэнгүй, гэхдээ яахав ар гэр үр хүүхдийг нь сайн харж хандаж дэмжиж туслах л хэрэгтэй, хэзээ ч зайгаа барьж болохгүй шүү.

Avatar

Зочин 2022-06-09 109.70.100.34

Хэн батлах юм? Ямарч баримтгүй. Шүүхэд нөлөөлэх нэг ядмаг араг юм уу?

Avatar

Зочин 2022-06-09 66.181.180.186

Женкогийн 1 тролл л бичсэн бна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж