Энэтхэгийн гадаад бодлого ба Исламофоби үзэл

Хуучирсан мэдээ: 2022.06.09-нд нийтлэгдсэн

Энэтхэгийн гадаад бодлого ба Исламофоби үзэл

Энэтхэгийн гадаад бодлого ба Исламофоби үзэл

Энэтхэгт ид цар тахлын үеэр буюу 2020 оны дөрөвдүгээр сард болсон лалын шашинтны жагсаал тэр даруй Исламофоби үзлийг өдөөн хатгасан байдаг. Исламофоби нь лалын шашинтны эсрэг үг, үйлдэл гаргах, үзэн ядах үзэл гэж болно.  Исламын шашны номлогчийн хөдөлгөөн болох Таблиги Жамаат нь зуу орчим жилийн түүхтэй ба тухайн үед Дели хотноо өрнөсөн.  Гадаад, дотоодын олон мянган лалын номлогчид оролцсон жагсаал covid-оор  өвчлөгсдийн тоог нэмэгдүүлж, Бхаратия Жаната намын (BJP) шүүмжлэлийг хүртээд байлаа.

Таблити Жамаат хөдөлгөөн  вирусыг тараасан гэж буруутгаж буй исламофоби хошигнол, шүүмжлэлүүд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тархаж,  "Корона жихадаас улс орноо аваръя" гэх мэт лалын шашны эсрэг хөдөлгөөн өрнөх болсон юм.

Энэтхэг жагсаалд оролцсон хүмүүс цар тахлын дүрмийг  зөрчсөн гэж буруутган, холбогдох этгээдүүдийг баривчилж байсан. Гэвч найман сарын дараа холбогдох шүүхээс жагсаалын тэргүүлэгчдийг засгийн газрын удирдлага доор хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан гэж үзэн, цагаатгажээ. Номлогчдын ихэнх нь Энэтхэгийн худалдааны түнш болох Индонезээс ирсэн. Индонез улс бүс нутгийн дээд хэмжээний уулзалтын үеэр энэ асуудалд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлээд амжсан юм. Индонезийн  хууль тогтоогчид шүүх, засгийн газрын хоёр өөр дүгнэлтийг Хинди шашинтай оронд лалын шашинтнуудыг доромжлох гэсэн явуулга гэж үзсэн байна. Энэтхэгийн дипломатч асан тус явдлыг  дотоод асуудал  "гадаад харилцааны асуудал" болсны  тод жишээ гэж хэлэв.

Зөнч Мухаммедын талаар  BJP-ийн хоёр гишүүн доромж үг хэлж, буруутгасан мэдэгдэл хийсэн нь Энэтхэгийн дипломат үйл ажиллагаанд нөлөөлсөн байна. Гэхдээ тус улсад исламофоби нь анх удаа тулгарч буй асуудал биш ба дэлхий даяар шүүмжлэлтэй тулгарч байгаа аж. Исламын шашныг буруутгах үзлийг BJP нам дэмжсэн гэх ухагдахуун Индонези  зэрэг орнуудад суусан тул, гадаад харилцааны том маргаан үүсгэж байгаа юм.

BJP-ийн гишүүн Тежасви Сурья 2015 онд Араб эмэгтэйчүүдийн тухай жиргэсэн жиргээ нь хоёр жилийн өмнө цахим ертөнцөөр тарж,  онцлох сэдэв болжээ. Дубай, Кувейтийн нэр хүндтэй бизнес эрхлэгчид, хуульч, тоймчид түүний жиргээг буруутгасан юм. Энэтхэгийн Дотоод хэргийн сайд Амит Шах 2018 оны олон нийтийн хурал дээр Энэтхэгт хууль бусаар нэвтэрсэн Бангладешийн иргэдийг "манай улсыг морин шоргоолж шиг идсэн" гэж мэдэгджээ. Энэ нь лалын шашинт Бангладеш улсад бухимдал үүсгэж, ахлах сайд нь Энэтхэгийн хоёр дахь хамгийн хүчирхэг удирдагчийн хэлсэн үгийг "хүсээгүй бөгөөд мэдээлэлгүй" гэж тайлбарлав. Бангладешийн тоймч Шах "Энэтхэг нь эртнээс нааш Бангледашийн талаар үзэн ядсан, доромжилсон үг хэлсээр ирсэн" гэж бичжээ.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Энэтхэгт гүргэм хувцас өмссөн баруун жигүүрийн Хинди радикал удирдагчид тус улсын 200 сая хүн амтай лалын шашинт нийгэмлэгийн эсрэг үзэн ядсан үг хэллэгийг урсгаж байв. Тэд хиндичүүдийг зэвсэг барихыг илэн далангүй уриалж, лалын шашинтнуудыг хоморголон устгах тухай ярьж байсан юм. Мөн хинди эмэгтэйчүүд лалын шашинт эртэй гэр бүл болсноор улс орны тогтвортой байдлыг сүйрүүлсэн хэмээн буруутгажээ. Хэсэг бүлэг  хинди шашинтнууд лалын шашинтан нь үхэр хууль бусаар хил давуулхыг завдсан гэж гүтгэсэн байна. Үүгээрээ лалын шашинтнуудыг дур мэдэн цаазлан, тэдний эзэмшлийг бойкотлохыг уриалсан аж.

Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр лалын шашинт эмэгтэй сэтгүүлчид болон нийгмийн ажилтнуудыг харгис хэрцгийгээр доромжилж байна. Лалын шашинтай эмэгтэйчүүдийг хуурамч онлайн дуудлага худалдаанд оруулжээ. Үүнийг ёжлон олон нийтийн сүлжээ, телевизээр хүртэл сурталчилж байгаа нь Энэтхэгийн гадаад бодлогийг улам хүнд нөхцөл байдалд оруулсан юм.

Модигийн засгийн газар иймэрхүү асуудалд хариу арга хэмжээ авахгүй байгаа нь гал дээр тос нэмж байгаа мэт харагдаж байна. Энэ бүхэн хинди шашинтнууд интернетэд орж, мусульманчуудыг гутаан доромжлоход түлхэц өгсөн бололтой.  Дубайд 2018 онд  нэгэн зочид буудалд ажилладаг Энэтхэг гаралтай алдартай тогооч Исламын эсрэг жиргээ бичсэнийхээ төлөө ажлаасаа халагдсан. Дубайд амьдардаг энэтхэгчүүд  2020 онд Таблиг Жамаатыг эсэргүүцсэн жиргээг нийтэлж эхлэхэд эрх баригч хааны гэр бүлтэй холбоотой орон нутгийн бизнесмэн эмэгтэй "АНЭУ-д илт арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл баримтлалтай хүн бүрийг торгож, тэндээс гарах болно" гэж хариу  жиргэжээ.

Энэ удаад ч мөн Саудын Араб, Иран, Катар зэрэг 15 улс Энэтхэгт эсэргүүцлээ илэрхийлэв. Энэтхэгийн дипломатч асан Талмиз Ахмад хэлэхдээ, лалынханы эсрэг доромжилсон үг хэлэх нь "улаан шугамыг давсан хэрэг" гэжээ. Модигийн засгийн газар түүний хэлсэн үгнээс болж хэвлэлийн төлөөлөгчөө түдгэлзүүлэхээс өөр аргагүйд хүрчээ. Энэ нь "Цөөнхийг онилох, албан ёсны хориг арга хэмжээ авч үзэн ядах нь Энэтхэгийн дэлхийн нэр хүндэд сөргөөр нөлөөлнө" гэдгийг сануулж байна гэж тэргүүлэх эрдэмтэн Пратап Бхану Мехта тэмдэглэв.

Эцсийн эцэст, Энэтхэг нь  Персийн булангийн орнуудтай эртний бөгөөд гүн гүнзгий харилцаатай байдаг. Персийн булангийн хамтын ажиллагааны зөвлөлд (GCC) харьяалагддаг зургаан оронд 8.5 сая орчим энэтхэг хүн ажиллаж байгаа нь пакистанчуудын тооноос хоёр дахин их. Энэ нь гадаад ажилчдын хамгийн өндөр үзүүлэлт юм.

Энэтхэгчүүд мөн эдгээр улс бүрт хамгийн том цагаачдын нийгэмлэгийг бүрдүүлдэг. Тэд жил бүр 35 тэрбум ам.долларын мөнгөн гуйвуулгыг эх орондоо илгээж, тэнд буй гэр бүлийн 40 сая гишүүнийг тэжээдэг. Тэдний ихэнх нь Энэтхэгийн хамгийн ядуу мужууд болох BJP-ийн удирддаг Уттар Прадеш мужид байдаг. Энэтхэгт хамгийн том газрын тос экспортлогч нь Ирак, дараа нь Саудын Араб ордог. Энэтхэгийн байгалийн хийн 40 гаруй хувийг Катараас авдаг. Тиймээс Нарендра Моди исламофобийн эсрэг доривтой шийдвэр гаргахгүй бол түншүүдээ алдах бүрэн боломжтой юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж