Шавар гэрүүдийг "өнгө зүсгүй байна" гээд нураах эрх хэнд ч байхгүй

Хуучирсан мэдээ: 2022.06.08-нд нийтлэгдсэн

Шавар гэрүүдийг "өнгө зүсгүй байна" гээд нураах эрх хэнд ч байхгүй

Шавар гэрүүдийг "өнгө зүсгүй байна" гээд нураах эрх хэнд ч байхгүй

Богд хан уулын орчим дахь дугуй цагаан амралтын газрыг өнгөрөгч долоо хоногт нийслэлээс нураасан. Уг асуудал нь хувийн өмчид халдсан хэмээн яригдаж буй учраас дээрх асуудлаар УИХ-ын гишүүн болон сайд нарын байр суурийг хүргэж байна. 


Байгаль орчны сайд Б.БАТ-ЭРДЭНЭ:

-Газрын эрхийг цуцалсан гэж ойлгоогүй. Тухайн шавар гэрүүдийг нураасан гэж ойлгосон.  Анх 2016 оны зургаан сард таван жилийн хугацаатай тухайн газар олгогдсон. 2021 оны  зургаан сард газрын эрх нь дууссан. Гэтэл 2019-7-10 ны өдөр газрын эрхийг цуцалсан байдаг. Үүний дараа шүүхийн процесс өрнөж 2021 оны 1 сард шүүхээс газар цуцалсан тушаалыг хэрэгсэхгүй болгоод  газрын эрхийг сэргээсэн.

Ер нь бол хоёр асуудал байгаа. Нэг нь газрын асуудал. Нөгөө нь газар дээр баригдсан үл хөдлөх хөрөнгө бүртгэлжсэн үү. Гэдэг асуудал. Тухайн хүний хувийн өмчийн асуудал яригдаад байна. Ер нь бол Богдхан ууланд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ААН-ийг тоолоод үзэхээр гарын 5 хуруунд багтахаар байгаа, бусад нь хаус. Нүхт, Хүүш, Арцатын амууд хаус болоод барилгажсан.  Зайсанд байгаа аялал жуулчлалын гэдэг зориулалттай газар дээр шавар гэр нь өнгө үзэмж муутай байсан нь үнэн. Тухайн компанийн менежментийн асуудал. Энэ нь тухайн  гэрийг нураах үндэслэл биш.

Бид жишээ нь НЗДТГ-т хандан дунд голын дагуу усны хамгаалалтын бүс дээр усан парк барина гээд парк барьчихлаа. Үүнийг зогсоогооч гэсэн бичиг өгсөн. Өнөөдрийг хүртэл хариу алга. Хоёр давхарт байхад нь хандсан өнөөдөр барилга зургаан давхардаа хүрчихсэн байна. Энэ асуудлыг сууриар нь өөрчлөх хэрэгтэй. БОАЖЯ-нд газрын эрх хүсэхдээ аялал жуулчлалын түр отоглох газар гэж хүсдэг. Бид эрх олгодог.  Гэтэл тэр эрхээ нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт очоод  зургаа өөрчлөөд 16, 19  давхар байшин болгоод хувиргадаг. Эргээд бид шаардлага тавиад очихоор танай нийслэл баталж өгсөн шүү дээ.  Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний баталсан “А даалгавар” бүх бичиг бидэнд байна гэдэг. Нураах эрх шүүхийн шийдвэр дээр л бий болох ёстой. Шүүхийн шийдвэр гараад, шийдвэр гүйцэтгэлийн ажилтан ирээд хаалга үүдийг нь лацдаад явуул явна. Тэрнээс биш аль нэг ААН-ийн газар, хөрөнгөнд шүүхийн шийдвэргүй халдах ямар ч боломжгүй. Өнөөдөр хууль ийм л байгаа.

ДАРГА НАРЫНХАА ХАУСЫГ БУУЛГАЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ ШАВАР ГЭРҮҮДИЙГ БУУЛГАСАН НЬ ШУДАРГА БУС”

УИХ-ын гишүүн С.ОДОНТУЯА:

Би бол тухайн асуудлын нарийн дарааллыг нь мэдэхгүй. Ер Богд хаан ууланд олгогдсон нийт газрууд аялал жуулчлалын зориулалтаар олгогдсон. Тухайн ААН аминдаа л зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулах гээд хичээж байна шүү дээ. Гэтэл эргэн тойрны бүх хаус, орон сууцууд бүгд хууль бусаар баригдсан болж таарч байна. Анх бүгд аялал жуулчлалын нэрээр газар авсан. асуудлыг тэндээс нь эхлэн ярих хэрэгтэй. Сүүлийн 10 жилийн эдийн засгийн нөхцөл байдлыг шинжлээд үзэхээр хувийн өмчийн оролцоо улам бүр багасаад байна. Энэ юу вэ гэхээр хувийн өмч рүү халддаг асуудал хэрээс хэтэрч байна. Уул уурхайн орд, үйлдвэр завод байсан ч шүүхийн шийдвэргүй очоод булаагаад авчихдаг. Энэ чинь шүүх эцсийн шийдвэр гаргана гээд бид хууль дүрэмдээ заачихсан. Шүүхийн шийдвэр гараагүй байхад хүний хувийн өмчид халддаг үйлдлээ зогсоох хэрэгтэй. Тухайн хүмүүс зөрчилтэй байсан уу? Өнгө үзэмжгүй байсан уу? Нураах, нураахгүй байх бол дараагийн асуудал.

Аялал жуулчлалын зориулалтаар бүгд зөвшөөрөл авчхаад дарга нар нь тэнд хаус барьчхаад тэр нь өнгө үзэмжтэй учраас байж болно гэдэг ойлголт байж болохгүй. Бүх юм хуулийн дагуу л явах ёстой.

Хувийн өмчид бид маш хүндэтгэлтэй хандаж байх ёстой. Өнөөдөр хүмүүс бизнес хийх сонирхолгүй боллоо. Цалин аваад нийгмийн даатгал төлөх сонирхолгүй боллоо. Хувийн хэвшлийг дээрэмддэг үйлдлийг Ардчилсан нам ардчилсан үзэлтэй хүн бүр эсэргүүцэх ёстой. Ийм юм ерөөсөө байж болохгүй. Хүний эрх эрч чөлөө, хувийн өмчийг дээдлэх ёстой. Эд чинь баялаг бүтээгчид байхгүй юу.

 “БУСДЫН ӨМЧИЙГ ШИНЭ, ХУУЧНААР НЬ ЯЛГАВАРЛАЖ БУУЛГАХ ЭРХ НИЙСЛЭЛД БАЙХГҮЙ”

Монгол улсын шадар сайд С.АМАРСАЙХАН: 

-Холбогдох байгууллагаас зөвшөөрлөө аваад барьсан бол хувийн өмч шинэ ч бай, хуучин ч бай, хаус ч бай, гэр ч бай хувийн өмчид хуулийн дагуу л хандах ёстой. Хотын дарга хууль бус үйл ажиллагаа явуулаагүй байх гэж бодож байна.

Нарийн учрыг би мэдэхгүй. Шүүхийн шийдвэргүйгээр, хууль эрх зүйн баримт бичиггүй  халдаж байгаа бол тэр байж болохгүй асуудал. Бид чинь ардчилсан улс хуулиар хүн өмчөө олж авах, хамгаалах эрх нь нээлттэй.   Одоо ч бид хүний эрхийг хангах бизнес аж ахуй нэгжээ дэмжих тухай ярьж байгаа.  Хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа бизнес аж ахуй нэгжээ дэмжээд явах засгийн газрын бодлого бий.

Хууль зөрчсөн бол хуулийн дагуу хариуцлага хүлээдэг байх. Хэрэв хариуцлага хүлээлгэх гэж байгаа бол хүний өмчөөр барьсан барилга бол шүүхийн шийдвэр нь юу гэж гарсан юм буулга гэсэн юм уу? гэдгийг тодорхой болгох хэрэгтэй. Хуулийн дагуу эзэмшинэ, өмчлөн, худалдана, шилжүүлнэ. Буулгах нүүлгэх тухай асуудал монгол улсын хараат бус шүүхээр л шийдвэрлэгдэнэ. Зөвшөөрлийг нь цуцлах гэж байгаа бол эхлээд сонсох ажиллагаагаа хийх ёстой. Мэдэгдэх ёстой, хуулийн дагуу л явах ёстой асуудал.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж