Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эм, тариа тасарсан тул төрийн ордын баруун талд өнөөдөр /2022.06.08/ эцэг эхчүүд хүүхдүүдийн хамтаар эсэргүүцлээ илэрхийллээ. Тэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлснийхээ хариуг авах гэж жагсаал хийж байгаа аж.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд ирж эцэг эхчүүдийн байр суурийг сонслоо. Тодруулбал, энэ сарын 6-ны өдөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн ар гэрийг хүлээж авсан байна. Уулзалтын үеэр эцэг эхчүүд дөрвөн шаардлага хүргүүлсэн аж. Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Нэн шаардлагатай 12 эмийн жагсаалт ирсэн түүн дээр судалгаа хийсэн. 2022 оны зургаан сардаа багтаад жагсаалтад багтсан 10 нэр төрлийн эмийг оруулж ирэхээр болсон. Үлдсэн хоёр эм нь Монгол улсын стандартад нийцсэн эм биш тул оруулж ирэх боломжгүй. Бусад шаардлагын хариуг уулзахаар товлосон өдрөө хариу тайлбар хийнэ" гэлээ. Хариуд нь эцэг эхчүүд “нярайн шарлалтаас үүссэн саажилт, эмч нарын 100 хувь буруутай үйлдлээс болж хүүхдүүд хохирч байна. Энэ эмч нарт хариуцлага тооцох хэрэгтэй. Хандивын аян зогсоох шийдвэрээс болж хүүхдүүд мөн хохирч байна” хэмээн бухимдлаа илэрхийллээ.
Б.ЭНХСАНАА
Холбоотой мэдээ