NASA судалгаа хийхээр Австралийн хойд хэсгээс пуужин хөөргөнө

Хуучирсан мэдээ: 2022.06.08-нд нийтлэгдсэн

NASA судалгаа хийхээр Австралийн хойд хэсгээс пуужин хөөргөнө

NASA судалгаа хийхээр Австралийн хойд хэсгээс пуужин хөөргөнө

NASA энэ долоо хоногийн дотор Австралийн хойд хэсгээс шинжлэх ухааны судалгаа хийх зорилгоор гурван пуужин хөөргөнө гэж эрх баригчид мэдэгдэв. Энэ нь  сансрын агентлаг анх удаа АНУ-аас гадуурх арилжааны байгууламжаас пуужин харвах гэж байна. Австралийн засгийн газар Арнем сансрын төвөөс пуужин хөөргөх зөвшөөрлийг Австралийн Экваторын хувийн эзэмшлийн газраас олгосон гэж мэдэгдлээ.

NASA-гийн төлөөлөгчид дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагасаас л харж болох гелиофизик, астрофизик, гаригийн шинжлэх ухааны үзэгдлүүдийг судлах болно. Эхний пуужин зургаадугаар сарын 26-нд хөөрөх бол бусад пуужинг ирэх долдугаар сарын 4, 12-нд хөөргөнө. Тус арга хэмжээний дагуу NASA-гийн 75 орчим ажилтан Австралид хүрэлцэн ирэх аж.

Арнем сансрын төвд NASA-гийн кампанит ажилд зориулж хөөргөх байгууламжийн лиценз, хөөргөх зөвшөөрлийг олгосон байна. Хойд нутаг дэвсгэрийн засгийн газар уг төслийг анхнаас нь дэмжиж, Арнем сансрын төвийг хөгжүүлэхэд зориулж “ELA”-д 5 сая австрали доллар (3.6 сая доллар) хөрөнгө оруулалт хийсэн гэж тус компани мэдэгдэв.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж