Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороо, Залуучуудын гудамжид Приус маркийн авто машин осол гаргажээ. Тодруулбал өнөөдөр /2022.06.08/ 15.00 цагийн орчимд Приус маркийн авто машин Приус, Марк II авто машиныг мөргөжээ. Урьдчилсан байдлаар гэмтэж бэртсэн хүн байхгүйг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Мөн уг авто машины жолооч согтууруулах ундаа хэрэглээгүй аж. Одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж уг замыг чөлөөлсөн гэлээ. Иймд ТЦА-аас замын хөдөлгөөнд зөв боловсон оролцохыг анхааруулж байна.
Э.АРИУН
Холбоотой мэдээ