ЭЕШ-д бэлтгэгчдэд өгөх зөвлөгөө

Хуучирсан мэдээ: 2022.06.08-нд нийтлэгдсэн

ЭЕШ-д бэлтгэгчдэд өгөх зөвлөгөө

ЭЕШ-д бэлтгэгчдэд өгөх зөвлөгөө

2022 оны элсэлтийн ерөнхий шалгалт зургадугаар сарын 23-аас 26-ны өдрийн хооронд болно. Төгсөх ангийн сурагчдын хувьд өөрийн дуртай мэргэжлээр сурах, хүссэн сургуульдаа амжилттай элсэн орохын өмнө заавал давах ёстой чухал даваа юм. Тиймээс ЭЕШ-ийн үеэр хэрхэн сандрахгүй байх мөн сэтгэл зүйгээ хэрхэн бэлдэх, цагаа зөв төлөвлөх талаар хүргэхийг зорилоо.

  • Шалгалт өгөх хугацаанаас нэг цагийн өмнө шалгалтын байранд очсон байх. Хоцорвол шалгалтанд оруулдаггүй тул түгжрэл болон бусад эрсдэлийг тооцох хэрэгтэй. Анги танхимдаа 10 минутын өмнө орж суудлаа эзэлсэн байх.
  • Зарим анги ханын цаггүй, хойно суувал цаг харагдахгүй байх зэрэг асуудал гардаг. Мөн шалгалтын үеэр байн байн цаг харж хугацаа алдахгүйн үүднээс бугуйн цагтай байхыг зөвлөж байна.
  • Шалгалтын өмнөх шөнө бэлдэхгүй байх нь маш чухал. Өдөр бүр анги дээр өгдөг жирийн нэгэн шалгалттай адил гэж бодвол сэтгэл зүйд хөнгөн төдийгүй сандралгүй сайн унтахад тустай. Чанартай нойр авснаар шалгалтын өдөр бэлдсэн зүйлүүдээ эргэн санахад тархи хурдан ажилладаг.
  • Шалгалтын өмнө хүнд хоол идэх эсвэл шингэн зүйл ихээр ууж болохгүй. Шалгалтын үеэр дотор муухайрах, гэдэс эвгүйрхэх, шээс хүрэх зэрэг асуудал гарч танхимаас гарах шаардлага гарвал буцааж оруулдаггүйг анхаараарай.
  • Ажлын дэвтэрт хийсэн зүйлсээ хариултын хуудастайгаа хамтад нь бөглөөд явах хэрэгтэй. Хурааж авах хугацаанаас өмнө шалгалтаа хийж дуусвал материалаа эхнээс нь дахин нэг сайн хянаж нягтлаарай.

Шалгалтын агуулга бүгд багшийн заасан, мэддэг зүйлээс орж ирэх учраас мэдлэгээ л сорьж байна гэж бодоод тайван, айж сандралгүй хийгээрэй.

Г.БҮЖИНЛХАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж