Ганцмод боомтын өмнөд хэсгийн нүүрс тээвэрлэлт дахин сэргэжээ

Хуучирсан мэдээ: 2022.06.08-нд нийтлэгдсэн

Ганцмод боомтын өмнөд хэсгийн нүүрс тээвэрлэлт дахин сэргэжээ

Ганцмод боомтын өмнөд хэсгийн нүүрс тээвэрлэлт дахин сэргэжээ

БНХАУ Covid-19 цар тахлын халдварын тархалтыг хумих зорилгоор Ганцмод боомтын өмнөд хэсгийн нүүрс тээврийг гурав хоног хязгаарласан. Өнгөрсөн Мягмар гариг (2022.06.07)-аас тус хэсгийн нүүрс тээвэрлэлт эргэн сэргэсэн талаар эх сурвалж мэдээлэв.

“SXCoal”-д мэдээлснээр, Ганцмод боомтоор зургадугаар сарын 6-ны өдөр нүүрс тээврийн 395 автомашин БНХАУ руу нэвтэрчээ. Өнгөрсөн Ням гаригт тус боомтоор 388 автомашин гарсан байна. Ганцмод боомтоор өнгөрсөн тавдугаар сарын 30-ны өдөр 468 автомашин нэвтэрсэн нь сүүлийн өдрүүдийн дээд үзүүлэлт болжээ.

БНХАУ-д эрэлт нэмэгдэж, Ганцмод боомтоор нэвтэрч буй Монголын коксжих нүүрсний үнэ өсч байгаа аж. Тодруулбал, энэ сарын эхээр тонн нь 1900-1950 юаньд хүрсэн нүүрсний үнэ 2050 юань болж өсчээ.

“SXCoal” цар тахлын халдварын эрсдэлийн улмаас Монголын нүүрсний экспорт буурах эрсдэлтэйг анхааруулсан. Мөн өдөрт нэвтрэх нүүрс тээврийн автомашины тоо 430 хүртэл буурч магадгүйг ӨМӨЗО-ы эх сурвалж мэдээлсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж