Дугуй цагаан орчмыг энэ жилдээ бүрэн тохижуулна гэв | News.MN

Дугуй цагаан орчмыг энэ жилдээ бүрэн тохижуулна гэв

Дугуй цагаан орчмыг энэ жилдээ бүрэн тохижуулна гэв

Дугуй цагаан орчмыг энэ жилдээ бүрэн тохижуулна гэв

Дугуй цагаан орчмын амралтын газрыг өнгөрөгч долоо хоногт нураасан. Улмаар тус амралтын газрын төлөөлөгч нар төр хувийн өмчид халдсан гэж үзсэн юм. Тэгвэл энэ асуудлаар Нийслэл хотын захиргаанаас ам нээлээ.

Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ “Богд уулын Ар Зайсангийн гудамж буюу шавар гэр буулгасан байршил болон тус газраас дээш өгсөөд  Дугуй цагаан орчмыг иж бүрэн тохижуулна. Улаанбаатар хотын хөгжил, тохижилтод сэтгэл гаргадаг залуустай хамтран ажиллаж байна. Тун удахгүй албадан буулгасан хог хаягдлыг зөөх ажлыг хийнэ. Үүний дараа тохижилт хийнэ. Ташрамд хэлэхэд, МҮИС, тус сургуультай хамаарал бүхий төрийн бус байгууллагын нэр дээр 38.2 га газрыг ашиглах зөвшөөрөл олгосон байдаг. Байгаль орчны сайдын шийдвэрээр  2021 онд газар ашиглах эрхийг нь цуцалж, одоо шүүхийн шатанд маргаан үүсгээд байгаа юм.

2021 онд Нийслэлийн Засаг даргын А/295 дугаар захирамжид барилгын норм дүрэм зөрчсөн, А даалгавар байхгүй, барилгын ажил эхлэх зөвшөөрөлгүй компаниудын жагсаалтыг гаргасан. Энэхүү жагсаалтад Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт дөрвөн байршилд “Энигма” компани, МҮИС, иргэн Хонгорзулын нэр дээр архитектур төлөвлөлтийн даалгаваргүй, барилгын ажил эхлэх зөвшөөрөлгүйгээр барилга барьж эхэлсэн байна. Энэ мэтээр хууль зөрчиж, хуулийг дэвсэлж сурсан байна. Эдгээр хүмүүсийг хамгаалдаг, хамтарч ажилладаг улстөрчид, албан тушаалтнууд  байна. Ийм нөхцөл байдлыг дахин гаргуулахгүйн төлөө тууштай тэмцэнэ. Хотын удирдлагын багийн зүгээс Улаанбаатар хотын 1.6 сая иргэний төлөө,  хуульд заасан чиг үүргийн хүрээнд оршин суугчдынхаа ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэхийн төлөө тууштай тэмцэнэ” гэсэн мэдээллийг өглөө.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-06-08 64.119.24.76

Энэ СУМКА- НЭЭРЭЭ БОДЛОГГҮЙ ХҮН ЮМ
ОЙН АМЬТАД ОНГОН ДАГШИН БАЙГАЛД ЮУН ЗАДГАЙ ТEАТР???? ТЭР ИХ ДУУ ЧИМЭЭНД НААД АН АМЬТАД ОЙН ШУВУУД ҮРГЭН АЛГА БОЛЖ БАЙГАЛЫН ТЭНЦВЭРТ БАЙДАЛ АЛДАГДДАГ ЮМ БГА БИЗ ДЭЭ? ЁСТОЙ ЗАХЫН ЧАВГАНЦ Ч ҮГҮЙ ГЭЖ ХЭЛЭХ ШИЙДЛИЙГ ЭНЭ ХҮН ОЛЖ ХАРСАНГҮЙ!!!! БАЙГАЛААР НЬ ҮЛДЭЭ.УУЛРУУ ХҮМҮҮС ЦЭВЭР АГААР ОЙ ШУГУЙГ ҮЗЭХ ГЭЖ Л ОЧИХООС " ЗАДГАЙ ТEAТР"-Т ЮМ ҮЗЭХ ГЭЖ ОЧИХ УУ??????

Avatar

Зочин 2022-06-08 59.153.86.68

Нураасан газраа ой болгоод нуур цөөрөм байгуулах хэрэгтэй . Цементэлж зам тавих огт хэрэггүй зүгээр л онгон байгалийг нь буцаагаад бүтээ

Avatar

Зочин 2022-06-08 202.21.98.238

ХУУЛЬ БУСААР БАРЬСАН ДАРГА НАРЫН ХАУСУУДЫГ АДИЛХАН НУРААЖ ТЭР ЧИГТ НЬ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БОЛГО!

Avatar

Зочин 2022-06-08 124.158.107.100

Хотын гудамж талбай, дулааны цооногнууудаас гарч байгаа өмхий үнэрээ дар

Avatar

Zochin 2022-06-08 202.9.46.246

Ene geruud ni zuvshuurulgui barigdsan bolood l nuraaj bgaa bailgui. Buh yumiig zuvshuurulgui hiideg ulsuud

Avatar

Зочин 2022-06-08 213.87.160.184

>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — http://gg.gg/119gme

Avatar

Зочин 2022-06-08 66.181.168.8

цаад хаусын эзэд нь гомдол гаргасан юм болов уу энэ нэг муухай юмыг байхгүй болгоод өг гэсэн юм болов уу

Avatar

Зочин 2022-06-08 203.91.115.39

Тэр цаад ганган "амбаарууд" чухал эзэнтэй учраас үлдсэн байх даа.

Avatar

Зочин 2022-06-08 103.80.210.183

газар нь эдгэртэл зүгээр хэдэн жил орхи.

Avatar

Зочин 2022-06-08 64.119.25.44

Улс орон хууль ёсгүй, дүрэм журамгүй мэт хэн нэгнийг дураар нь дургуйлж нийгэмд буруу жишиг тогтоож болохгүй.Хуулийнхан ийм зүйлийг бүү өөгшүүл. Хууль дүрэм мөрддөг, дэг журамтай улс орон боломоор байна. Ашиг хонжоо хайж, хотын дэргэд байгаа дархан цаазат уул рүүгээ дайрч байгааг яаж зөвтгөж болох билээ.Хотын захиргааны шийдвэрийг дэмж.Тохижуулах талаар гаргаж байгаа санаачлагад нь идэвхтэй оролц.

Avatar

Зочин 2022-06-08 66.181.160.93

Цаана нь харагдаж байгаа байшингуудыг бас нураагаарай . Богд ууланд амнуудад баригдсан бүх барилгыг нураагаарай тэгвэл төр шударга байна гэе. Нэг авилгалчинтай тэмцэхгүээ дарга гуай Богд уулын амыг авилгалдаж авсан бүх хулгайч нартайгаа тэмц хариуцлага тооц байх ёстой газар луу нь явуул .

Avatar

Зочин 2022-06-08 202.126.88.149

Сумт циркээ авья

Avatar

Зочин 2022-06-08 103.229.121.250

Тохижуулах шинэ газар байхгүй болохоор Хотын дарга иргэний хөрөнгийг нураан байж энэ газрыг сонгосон болж таарлаа. Бамтахдаа л "тохижуулах" болно гэж дуугарч байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж