Диснейг Жонни Деппээс уучлалт гуйхыг фэнүүд нь шаардав

Хуучирсан мэдээ: 2022.06.08-нд нийтлэгдсэн

Диснейг Жонни Деппээс уучлалт гуйхыг фэнүүд нь шаардав

Диснейг Жонни Деппээс уучлалт гуйхыг фэнүүд нь шаардав

Шүүх хуралд ялалт байгуулснаас хэдхэн хоногийн дараа Жонни Деппийн шүтэн бишрэгчид Диснейг түүнээс уучлалт гуйхыг шаардаж эхэлжээ. Холливуудад  1990-ээд оноос хойш нэр хүндтэй болсон Жонни Депп хуучин найз бүсгүй Амбер Хердтэй гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар сүүлийн  таван жилийн турш шүүхэд маргаан үүсгэсэн юм. Тухайн үед Жонни Депптэй хамтарч байсан олон байгууллага, компани түүнийг хүчирхийлэгч гэж үзэн  хамтын ажиллагааны гэрээгээ цуцалсан. Тэдний  нэг нь Дисней байсан агаад Жонни Депптэй хамтран “Карибын Тэнгисийн дээрэмчид”- ийг үргэлжлүүлэхгүй гэж мэдэгдэж байлаа.

Тэгвэл Виржиниа мужийн тангарагтны шүүх Жонни Деппийг гэм зэмгүй гэж үзсэний дараа шүтэн бишрэгчдийнх нь ажил эхэллээ. Тэд Жоннигоос урвасан бүх брэнд, компаниудыг уучлалт гуйхыг шаардаж, үүнийгээ Диснейгээс эхлүүлэв. Өнгөрсөн  таван жилийн хугацаанд шүүхийн хаалга татсан Жоннитой хамтран ажиллаж байсан ганц байгууллага нь “Dior” байсан бөгөөд тэдний ашиг орлого эрс нэмэгджээ. Одоо дэлхий нийт Жонни Деппийг дахин дэлгэцнээ харах болсондоо баяртай байгаа юм.

Эх сурвалж: TwentyTwoWords 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж