Жастин Бибер, Хейли нарыг ресторанд оруулсангүй

Хуучирсан мэдээ: 2022.06.08-нд нийтлэгдсэн

Жастин Бибер, Хейли нарыг ресторанд оруулсангүй

Грэммигийн хоёр удаагийн шагналт, дуучин Жастин Бибер болон түүний эхнэр Хейли Балдвин нар өнгөрсөн Баасан гаригт Манхэттэн дахь итали ресторанд орох гэсэн боловч чадсангүй. Тэд яг л бусад шиг ширээ захиалалгүйгээр шууд орох гэжээ.

Есөн жилийн түүхтэй уг тансаг зэрэглэлийн рестораны хамгийн алдартай халуун ногоотой ригатони нэртэй хоол 32 ам.долларын үнэтэй. Түүнчлэн үргэлж зочноор дүүрэн байдаг бөгөөд цахим хуудсаар нь ширээ захиалахад ч хүндрэлтэй байдаг аж. Бүтэн саржингаа өдөр бүр цахим хуудсанд нь хандлаа ч үргэлж л “Уучлаарай, ширээ захиалга дүүрсэн” гэж хариулдаг. Харин үнэхээр сонирхсон хүмүүс Амазоноос тэдний хоолны соусыг захиалах боломжтой юм байна.

Итали ресторанд ширээ олдоогүй тул Жастин, Хейли нар өөр газраар үйлчлүүлжээ. Тэдний үйлчлүүлсэн “Cipriani Socialista” ресторан нь ердөө тавхан хоол гардаг минималист цэстэй байжээ. Тус рестороан нь сэндвич, шарсан төмс, паста, тунатай тартар, стейк тартар гэсэн хоолоор л үйлчилдэг бөгөөд эдгээр нь 10-25 ам.долларын үнэтэй юм.

Дашрамд дурдахад, Жастин Бибер энэ долоо хоногийн Мягмар, Лхагва гаригуудад Торонто хотноо тоглолт хийх байсан боловч бие нь өвдсөн гэсэн шалтгаанаар хойшлуулжээ.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
ТэнэглэлТэнэглэл
24
ХахаХаха
11
БурууБуруу
10
ЗөвЗөв
9
ГайхмаарГайхмаар
7
ХарамсалтайХарамсалтай
6
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж