Хятадын эдийн засгаа аврах шийдвэр

Хуучирсан мэдээ: 2022.06.08-нд нийтлэгдсэн

Хятадын эдийн засгаа аврах шийдвэр

Хятадын эдийн засгаа аврах шийдвэр

Дотоод мөнгөний урсгал багасаж, гадаад валютын бодлого чангарч байна. Энэ үед Хятад улс өөрсдийн эдийн засгаа аврахын тулд банк санхүү, даатгал, лизинг зэрэг салбаруудад их хэмжээний мөнгө зээлдүүлэх журмаар эдийн засгаа хадгалахаар төлөвлөж байна. Өндөр хүүтэй зээл их хэмжээгээр өгч, хүүгээ цуглуулах журмаар ядуу буурай орнуудыг эрхшээлдээ авах гэсэн арга зам гэж ажиглагчид дүгнэв.

Засгийн газрын хяналтад байдаг хэд хэдэн зээлдэгчид нийт 64.6 тэрбум  юань  буюу 9.7 тэрбум ам.долларын өртэй. Тус мөнгөн дүнг Хятадын засгийн газар 100 тэрбум юань болгон авахаар төлөвлөж байгаа аж. Хятадын шинээр хэрэгжүүлж буй бодлогын сан нь 1990-ээд оны сүүлчээр санхүүгийн хямралын дараа Японд байгуулсан 12 их наяд иен (одоогийн ханшаар 92 тэрбум доллар) банкны аврах сантай ижил хэмжээтэй байх магадлалтай. Мөн 2008 онд дэлхийн санхүүгийн хямралын дараа АНУ-ын банкнууд болон бусад хямралд орсон компаниудад зээл өлгөх журмаар байгуулсантай ижил юм.

Ши Жиньпин арван жилд хоёр удаа болох намын их хурлаар гурав дахь удаагаа Коммунист намын даргаар ажиллахыг эрмэлзэж байна. Хэрэв түүний шинэ удирдлагын баг эдийн засагт төрийн хяналтыг чангатгахаар шийдвэл бодлогоос үүдэлтэй уналтыг өдөөж, банкнуудыг зээлдэгчид бэрхшээлтэй тулгарах эрсдэлтэй. Энэ нь коронавирусын тохиолдол дахин сэргэвэл дахин хорионд орох магадлал өндөр байна. Тиймээс эдийн засаг дахин тэг зогсолт хийх юм.

Эх сурвалж: Asia Nikkei

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж