Дулааны шугамыг бүхэлд нь солиход 200 гаруй мянган доллар шаардлагатай

Хуучирсан мэдээ: 2022.06.08-нд нийтлэгдсэн

Дулааны шугамыг бүхэлд нь солиход 200 гаруй мянган доллар шаардлагатай

Дулааны шугамыг бүхэлд нь солиход 200 гаруй мянган доллар шаардлагатай

Жил бүрийн зун айл өрхийн халууны усыг хязгаарлаж дулааны шугам солих ажил эхэлдэг. Энэ жилийн засварын ажил тавдугаар сарын 1-нээс эхэлсэн. Ажлын хүрээнд насжилтын хугацаа дууссан хуучин дулааны магистраль шугам, гурван насос станцыг өргөтгөн шинэчлэх аж. 1960-аад онд тавьсан дулааны шугам хэдийнээ зэвэндээ баригдан элэгдэж, хэзээ мөдгүй халуун ус сад тавин гейзер оргилж мэдэхээр болжээ. Улаанбаатар хотын хэмжээнд 390 орчим км урттай дулааны шугам байдаг бөгөөд үүний засвар арчлалт, аюулгүй байдлыг "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК хариуцан ажилладаг. Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн дамжуулах сүлжээ шугамын 40 гаруй хувийн ашиглалтын хугацаа дуусжээ.

НИЙСЛЭЛ ХОТЫН ДУЛААНЫ ШУГАМ 55ЖИЛИЙН НАСЖИЛТТАЙ БАЙДАГ

Улаанбаатар хотын дулаан хангамжийг сайжруулах, шинэчлэн өргөтгөх хүрээнд Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Дэлхийн банкны төслийн  санхүүжилтээр 2021 оноос 3, 4, 5, 8-р гол магистраль шугамыг үе шаттай өргөтгөн шинэчилж байгаа. Эдгээр шугамын насжилт хэтэрч өвлийн оргил ачааллыг даахгүй болсноос дулаан хангамж доголдох тасалдах тохиолдол гардаг тул 2025 он хүртэл хөгжлийн банк, Дэлхийн банкны зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэн бүрэн шинэчлэхээр болжээ.

Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци Монгол улсын засгийн газрын хооронд байгуулсан 41 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн гэрээний дагуу энэ төслийг 2021-2025 оны хооронд хэрэгжүүлэх юм байна. Улаанбаатарын газар доогуур байдаг нийт шугам сүлжээний 40 гаруй хувь нь 30 жил, 20 гаруй хувь нь 40 жил болсон байдаг байна. Дулааны шугамыг бүхэлд нь солиход 200 гаруй мянган ам.доллар шаардлагатай гэсэн тооцоо гарчээ. 120-130 градусын халуун ус гүйдэг шугамын хоолойг хааж ажиллагаа хэвийн эсэхийг шалгадаг байна.

Дулааны шугам засахын тулд хот даяар нь халуун ус хаадаг улс Орос, Монгол хоёроос өөр байхгүй гэхэд дэгсдүүлсэн болохгүй. Дийлэнх улсуудын халуун ус, дулааны систем нь төвлөрсөн биш учраас нэг байшингийн ойролцоох шугамыг солих шаардлагатай бол тэр байрны халуун усыг тэрүүхэнд нь хааж, цахилгаан халаагчаар хүйтэн усыг нь халаадаг байна.

Дулааны шугамын ашиглах хугацаа 25-30 жил байдаг бол нийслэл хотын дулааны шугам 55жилийн насжилттай байдаг байна. Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төслийн хүрээнд нийслэлийн Зургаан дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэрт байрлах 12.8 километр урт шугамыг шинэчлэн сольж, 30 жил ашиглана. Ингэснээр зун бүр халуун ус тасалдаг асуудлыг шийдэх боломж бүрдэнэ гэж эрчим хүчний салбарынхан хэллээ.

Б.ЭНХСАНАА 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж