Холимог тулаанч Э.Шинэчагтага, боксчин, гавьяат тамирчин Э.Цэндбаатар нар халз тулааныхаа талаар өнөөдөр/2022.06.08/ мэдээлэл хийлээ.
Хөтлөгч БОЛДКО:
-Хоёр тамирчин урд нь бие биенийгээ нэг, нэг удаа ялсан үзүүлэлттэй. Дотоодын маргаан гарсан ч тулааны дэвжээн дээр үзнэ гэдэг сонирхолтой байна. Дэлхийн тулааны холбоод, сайтуудаас холбоо барьж байна. Тив, дэлхий гайхаж байна. Цар тахлын улмаас хил хаалттай байгаа учир тулааныг бүрэн дамжуулна. Энэ тулаан яалт ч үгүй болохоор болж байна. Дэлхийн хоёр шилдэг тулаанч хоорондоо тулалдана гэдэг гайхалтай. Хоорондоо асуудалтай ч дэвжээн дээр учраа олно гэдэг гайхалтай.
З.Шинэчагтагын дасгалжуулагч Д.ТӨРБАТ:
-Монголд тулаанчдын сонирхолтой үе эхэлж байна. Хоёр тамирчин маань хоорондоо боксоор тулалдаж байсан. Дахиад тулалдъя гээд эр хүн шиг санал тавьсан байна. Тамирчин хүний ард түмэн, компаниуд үнэлж байна. 300 сая гэдэг мөнгө ш дээ. Тиймээс би зөвшөөрч байгаа. Хоёр тамирчиндаа амжилт хүсье.
Э.Цэндбаатарын дасгалжуулагч Б.ЭНХТАЙВАН:
-Мэргэжлийн тамирчдын үнэлгээг үнэлж халз тулалдах гэж байгаад баяртай байна. Мэргэжлийн тамирчдын үнэлэмж манайд маш бага. Хоёр тамирчиндаа амжилт хүсье.
Боксчин Э.ЦЭНДБААТАР:
-Тулаанд би дуудсан. З.Шинэчагтага зөвшөөрсөн. Ах нарынхаа дэргэд онгирсон нь надад таалагдаагүй. Би бокст байсан бол чамайг гаргаахгүй гэдэг нь таалагдаагүй. Худлаа хүйтэн царайнаас айна гэж бодоод байх шиг байна. Чи царайнаас цааш цайгүй. Хүйтэн царайнаас өөр юу ч байхгүй. Харцнаас нь хүн айна гэж бодоод байх шиг байна. Формонд орох хоёр сарын хугацаа байна. З.Шинэчагтага шиг чадахгүй хүмүүс худлаа. Миний уур хүрээд байна. Далдайсан хүмүүс хол явахгүй. Чамайг зүгээр л зодмоор байна. Би чамайг ална. Ард түмний нүдэн дээр ална.
Холимог тулаанч З.ШИНЭЧАГТАГА:
-Тал талаасаа 300 сая төгрөг гаргаад тоглъё гэж хэлсэн. Хоёр талаасаа 600 саяыг босгож байна. Хожсон нь бүх мөнгөө авна. Саяхан болсон тулаанууд мөнгөө өгөөгүй гэсэн яриа гарсан байна лээ. Гол нь дэвжээнийхээ хажууд мөнгөө тавьж байгаад тулалдъя. Ялсан нь аваад гаръя. Бид хоёр 70 кг дээр тохирсон. Биеийн зөрүү гараад байхгүй байх. Мэргэжлийн боксын шүүгчид шүүнэ. Шударга болно. Тулаан сонирхогчид ч шүүх байх. Намайг холимог тулаанаар дуудаж чадаагүй нь жаахан харамсалтай байна. Надад эрсдэл алга. Бид хоёр хоёулаа л бокс тоглодог. Би хоёрдугаар үед цохиж унагааж байсан. Гурван үе бүтэн тоглоод энэ намайг оноогоор ялж байсан юм. Энэ холимог тулаанаар надтай нэг үе ч тэсэхгүй. Хоёр монгол хоорондоо тулалдлаа гээд карьер унаад байх асуудал байхгүй. Энийг ирэхгүй бол ганцаараа юу ярина гэж бодож байлаа.
Хэвлэлийн бага хурлын үеэр Э.Цэндбаатар З.Шинэчагтага руу ус цацаж, хариуд нь З.Шинэчагтага түүн рүү ундаа шидсэн юм.
Холбоотой мэдээ