Дээд хэмжээний уулзалттай холбоотой цагаачдын цуваа нэмэгдэж байна

Хуучирсан мэдээ: 2022.06.08-нд нийтлэгдсэн

Дээд хэмжээний уулзалттай холбоотой цагаачдын цуваа нэмэгдэж байна

Дээд хэмжээний уулзалттай холбоотой цагаачдын цуваа нэмэгдэж байна

Лос-Анжелес хотноо болж буй “Дэлхийн бөмбөрцгийн баруун хагасын удирдагчдын уулзалт”-тай давхцан олон мянган цагаачид АНУ-Мексикийн хилийг зорьж байна.  Нийт зургаан мянга гаруй Венесуэл, Мексикийн цагаачид өмнөд хэсгээс хойд зүгийг чиглэн алхаж байгаа аж. Дээд хэмжээний уулзалтын хэлэлцэх асуудлын нэг нь  яах аргагүй шилжилт хөдөлгөөн билээ.  Энэхүү цагаачдын цуваа сүүлийн жилүүдийнхээс харьцангуй томд тооцогдох юм.

Мексикийн Гватемалтай хиллэдэг Тапачула хотоос АНУ руу 1270 миль (2000 км) гаруй  замыг цагаачид туулахаар төлөвлөжээ. Тэд ихэвчлэн эх орондоо тогтворгүй байдал, хүчирхийлэл, ядуурлаас зугтаж буй хүмүүсээс бүрддэг гэж тус бүлгийг зохион байгуулагчид ярив.

Нийт цагаачид Америк тивийн дээд хэмжээний уулзалтаар шилжилт хөдөлгөөн болон олноор нүүдэллэх асуудалд дорвитой шийдвэр удирдагчид гаргана хэмээн хүлээж байна. Тиймдээ ч тус уулзалтаар цагаачдын эрхийг хамгаалсан шийдвэр гарвал АНУ-д гэр бүлийнхээ ирээдүйн төлөө суурьшихад бэлэн гэж ярьцгааж байгаа юм.

Харин дээд хэмжээний уулзалтаар цагаачлалын асуудлыг шийдвэрлэх оролдлого нь геополитикийн хурцадмал байдлаас болж хүндрэлтэй байх бололтой. Энэ долоо хоногийн эхээр Цагаан ордон Венесуэл, Куба, Никарагуа буюу цагаачдын гол эх сурвалж болох бүх улсыг дээд хэмжээний уулзалтаас хасна гэж мэдэгдсэний дараа Мексикийн Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопез Обрадор оролцохгүй гэж мэдэгдэв.

Цагаан ордон тус орнуудыг  хасах  шалтгаанаа "ардчилсан орон зай дутмаг" болон хүний эрхийн нөхцөл байдал муудсантай холбон тайлбарлав. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Баасан гаригт  бүс нутгийн удирдагчидтай уулзалт хийж, цагаачлалын асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн тунхаг бичигт гарын үсэг зурахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж