Хоосон чингэлэгт өдөрт 84 мянган долларын түрээс төлж байна

Хуучирсан мэдээ: 2022.06.08-нд нийтлэгдсэн

Хоосон чингэлэгт өдөрт 84 мянган долларын түрээс төлж байна

Хоосон чингэлэгт өдөрт 84 мянган долларын түрээс төлж байна

Монголын тээвэр зуучлагчдын холбооноос гуравдагч орноос ирж байгаа ачаа тээвэр Тяньжин дээр саатаад байгаа талаар /2022.06.08/ мэдээлэл хийлээ.


Тус холбооны төлөөллийн хэлснээр “Улаанбаатарт гаалийн хяналтын 11 талбай бий. Эдгээр талбайд нэг дор 3600 гаруй чингэлгийг хүлээж авах боломжтой. Гэтэл цар тахлаас шалтгаалж Тяньжинаас өдөрт 150-200 хүртэлх чингэлэг оруулж ирж байна. Үүнээс болж терминал дээр чингэлэг овоорч, ачаагүй чингэлгүүдийг буцаахгүй гэдэг асуудал үүслээ. Монголын талын тээвэр ложистикийн асуудлыг шуурхай шийдвэрлэхээр ажиллаж байгаа боловч техникийн хүчин чадал муу байгаагаас импортоор ирж байгаа ачааг хүлээж авахад хүндрэлтэй байна. Терминал дээр ирсэн хоосон чингэлгийг буцаах талаар УБТЗ ХНН-д санал хүргүүлсэн.

Өдөрт 84 мянган ам.доллар, долоо хоногт 600 мянган ам.долларыг чингэлэг тээврийн түрээст өгч байна. Энэ бол үр ашиггүй зардал. Тиймээс хоосон буцаж байгаа чингэлгийг хэрхэн шилжүүлэх талаар Засгийн газраас яаралтай шийдвэр гаргаж зохицуулалт хийхийг шаардаж байна.

Хоосон чингэлгийг буцааж явуулах талаар зохицуулалтыг ойрын хугацаанд хийх хэрэгтэй. Ачаатай ирж байгаа галт тэрэг, хоосон буцаж буй чингэлгийн тоог дүйцүүлэх хэрэгтэй. Тяньжинд 9000 чингэлэг цар тахлын нөлөөгөөр бөөгнөрч удсан. Зургадугаар сарын 1-ний байдлаар 4000 гаруй чингэлэг ирсэн байна. Үүнийг яаралтай татах чиглэлээр ажиллаж байгаа. Хятадын талаас долдугаар сарын 1-нээс өмнө чингэлгийн ихэнх хувийг гаргах тухай таамаг байна.

Улаанбаатарт цугларсан чингэлгүүдийг буцаах арга хэмжээ авахгүй бол иргэд  ачаагаа авч чадахгүй мөн өр төлбөр төлөх шаардлага үүснэ. Хуримтлагдсан хоосон чингэлгүүдийг буцаах чиглэлээр яаралтай арга хэмжээ авч өгөхийг хүсч, шаардаж байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж