Дэлхийн програм хөгжүүлэгчид нэг дор цуглав

Хуучирсан мэдээ: 2022.06.08-нд нийтлэгдсэн

Дэлхийн програм хөгжүүлэгчид нэг дор цуглав

Дэлхийн програм хөгжүүлэгчид нэг дор цуглав

“Apple” компаниас жил бүр зохион байгуулдаг дэлхий даяарх програм хөгжүүлэгчдийн бага хурал Даваа гаригт нээлтээ хийв. Бага хурлыг “Apple park”-д зохион байгуулж байна.

Арга хэмжээнд дэлхий даяарх програм хөгжүүлэгчид, оюутнууд, хэвлэл мэдээллийнхэн оролцож байна. Нийт 175 гаруй програм хөгжүүлэгчид энэ долоо хоногт “Apple”-ийн мэргэжилтнүүдтэй ийнхүү чуулав. Оролцогчид “Apple”-ийн цоо шинэ хөгжүүлэлтийн төвийн нээлтийг үзэж, “Холбооны платформуудын төлөв байдал” илтгэлийг сонслоо.

“Apple” компани шинэчлэгдсэн “MacBook Air”, М2 чипээр тоноглогдсон 13 инчийн “MacBook Pro”-оо танилцуулав. Мөн “iOS 16”, “iPadOS 16”, “macOS Ventura”, “watchOS 9”-д шинээр нэмэгдэх боломжуудыг хөгжүүлэгчдэд танилцууллаа. Эдгээр нь хөгжүүлэгчдэд “App Store” дээр шилдэг програмаа бүтээх боломжийг олгох хамгийн сүүлийн үеийн шинэлэг технологи юм.

Арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг “Apple”-ийн албан ёсны цахим хуудаснаас авах боломжтой бөгөөд онцлох гэрэл зургуудыг доор хүргэе.

Эх сурвалж: APPLE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж