"Эрдэнэс Монгол"-ын өрийг "Эрдэнэс Тавантолгой"-н ногдол ашгаар төлнө

Хуучирсан мэдээ: 2022.06.08-нд нийтлэгдсэн

"Эрдэнэс Монгол"-ын өрийг "Эрдэнэс Тавантолгой"-н ногдол ашгаар төлнө

"Эрдэнэс Монгол"-ын өрийг "Эрдэнэс Тавантолгой"-н ногдол ашгаар төлнө

Хөгжлийн банкны асуудлаар байгуулагдсан түр хороо өчигдөр хуралдсан. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүд төрийн өмчит компаниуд зээл авч, түүнийг хэрхэн төлүүлэх талаар асуулт, тодруулга авсан юм.

Энэ талаар Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул "Төрийн өмчит компаниудыг өрийг барагдуулах талаар тодорхой шийдэл гаргаад ажиллаж байна. Тухайлбал, “Эрдэнэс Монгол” ХХК 155.5 тэрбум төгрөгийн төслийн зээлтэй. Үүнийг барагдуулахад “Эрдэнэс Монгол” ХХК-ийн эзэмшлийн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаанд ногдох төрийн мэдлийн хувьцааны ногдол ашгаар зээлийг эргэн төлүүлэх шийдвэр гарсан.  Энэ нь Эрдэнэ Тавантолгойн 14,5 хувийн буюу иргэдийн эзэмшдэг 1072 хувьцаатай хамааралгүй бөгөөд төрийн эзэмшлийн толгой компани болох Эрдэнэс Монголын 81,5 хувийн хувьцаанд хамаарах хуримтлагдсан ногдол ашиг юм" гэдгийг онцолсон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж