Талын хөх чононуудаа дэмжих өдөр

Хуучирсан мэдээ: 2022.06.08-нд нийтлэгдсэн

Талын хөх чононуудаа дэмжих өдөр

Талын хөх чононуудаа дэмжих өдөр

Азийн хөлбөмбөгийн холбооны Азийн цомын эрхийн төлөөх эцсийн шатны “В” хэсгийн тоглолтууд өнөөдөр/2022.06.08/ Улаанбаатар хотод эхэлж байна. “В” хэсэгт Монгол, Палестин, Йемен, Филиппин зэрэг дөрвөн улс багтсан.

Монголын шигшээ баг дэлхийн чансаанд 186 дугаарт бичигдэж байгаа бол Палестин 100 дугаарт, Филиппин 133 дугаарт, Йемен 151 дүгээрт тус тус эрэмблэгдэж байна.

Хэрэв хэсгийнхээ нэгдүгээр байрт бичигдвэл "Азийн Цом"-ын тэмцээнд оролцох эрхээ шууд авах юм. Харин дэд байрыг эзэлбэл бусад хэсгийн хоёрдугаар байрт бичигдсэн багуудтай оноогоор жагсан мөн эрхээ авах боломжтой.

Өнөөдөр эхний тойргийн дараах тоглолтууд болно.

  • Филиппин – Йемен 12:30
  • Палестин – Монгол 17:00

Зургадугаар сарын 11-нд хоёрдугаар тойргийн дараах тоглолтууд болно

  • Монгол – Филиппин 12:30
  • Йемен – Палестин 17:00

Зургадугаар сарын 14-нд гуравдугаар тойргийн дараах тоглолтууд болно

  • Палестин – Филиппин 12:30
  • Йемен – Монгол 17:00

Өчигдөр Монголын хөлбөмбөгийн холбооны удирдлагууд шигшээ багийн тамирчидтай уулзаж, амжилт хүссэн аж. Уг уулзалтад Азийн хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч, Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар, зөвлөлийн гишүүн М.Амарбаясгалан, Б.Болдбаатар, ЕНБД Д.Тэрбаатар, техникийн захирал Б.Буман-Учрал нар хүрэлцэн ирсэн юм.

Энэ үеэр нийт тамирчдад бид хамтдаа Зүүн АШТ-ийг эхний шатыг давсан, ДАШТ-ний урьдчилсан шатанд орсон одоо бид Азийн Цомын тэмцээнд хамтдаа орох боломжоо ашиглаж түүхийг бүтээцгээхийг хүсэн ерөөлөө.

Талын хөх чононуудын эхний учраа Палестины шигшээ багийн тухай

Одоогоор дэлхийн чансааны 100 дугаарт бичигдэж буй Палестины шигшээ багийн хамгийн том амжилт нь 2014 онд “AFC Challenge Cup” тэмцээнд түрүүлсэн явдал юм. Сонирхолтой нь энэхүү цомоо өргөхдөө Филиппиний шигшээ багийг 1:0-ээр хожиж байжээ. Палестин, Филиппиний шигшээ багууд зургадугаар сарын 14-нд МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд тулах хуваарьтай байгаа.

Палестинчууд Азийн АШТ-ий хоёрдугаар шатны эхний тоглолтдоо хүчирхэг Узбекистаныг талбайдаа 2:0-ээр хожиж эхлүүлсэн ч эцсийн дүнд 10 оноо цуглуулж, Саудын Араб, Узбекистаны шигшээ багуудын ард бичигджээ.

Шигшээ багийнх нь онцлох тоглогчоор Португалын дээд лигт тоглодог Одай Даббаг зүй ёсоор нэрлэж болно. Тэрбээр 2021 оноос эхлэн Португалын дээд лигийн “F.C Arouca” клубийн эгнээнд нэгдсэн. Өдгөө 23 настай довтлогч Одай Дабба өнгөрсөн улиралд 17 тоглолтод оролцож дөрвөн гоол оруулсаны нэг нь Кристиано Роналдогийн төрөлх баг “Спортинг” клубийн хаалганд бүртгүүлсэн гоол байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж