Дайны гэмт хэргийн мэргэжилтнүүд Украинд туслана

Хуучирсан мэдээ: 2022.06.08-нд нийтлэгдсэн

Дайны гэмт хэргийн мэргэжилтнүүд Украинд туслана

Дайны гэмт хэргийн мэргэжилтнүүд Украинд туслана

Их Британи улс Украинд үйлдэгдсэн дайны гэмт хэргийн мөрдөн байцаалтад туслах зорилгоор Гааг руу мэргэжилтнүүдээ илгээж байна. Үүнд нэг цагдаагийн алба хаагч, долоон өмгөөлөгч багтжээ. Төлөөлөгчид Нидерланд дахь Олон улсын эрүүгийн шүүхэд туслана.

Олон улсын эрүүгийн шүүхийн прокурор Карим Хан Даваа гаригт Лондонд айлчлах үеэрээ энэ мэдэгдлийг гаргалаа. Карим Хан мөрдөн байцаалтын явцын талаарх мэдээллийг хүргэж ажиллах юм байна. Үүнээс гадна Их Британи, Норвеги улсууд хамтран Украины цагдаа нарт дайны гэмт хэргийг мөрдөн байцаах сургалт явуулах болжээ.

Их Британийн Цагдаагийн газрын Терроризмтай тэмцэх албаны ажилтнууд шүүх эмнэлгийн болон техникийн тоног төхөөрөмжөөр туслана гэв. Цагдаагийн газрын ажилтнаас гадна олон улсын эрүүгийн эрх зүйн чиглэлээр туршлагатай хуульчид бас хамтарч ажиллах төлөвтэй байна. Түүнчлэн цахим эх сурвалжаар нотлох баримт хайх ажилд хоёр цагдаа томилогдох аж.

Дайны гэмт хэргийн мөрдөн байцаалтад нэмэлтээр цагдаа, хуульч оролцуулах хүсэлтийг Олон улсын эрүүгийн шүүх удаалгүй хүлээж авчээ. “Дэлхийн хамтын нийгэмлэг шударга ёсыг тогтоохын тулд хамтарч ажиллана” гэж Их Британийн Хууль зүйн нарийн бичгийн дарга Доминик Рааб хэлэв.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж