"Улс төрийн намууд том барилгаар өрсөлдөхөө болих ёстой"

Хуучирсан мэдээ: 2022.06.08-нд нийтлэгдсэн

"Улс төрийн намууд том барилгаар өрсөлдөхөө болих ёстой"

"Улс төрийн намууд том барилгаар өрсөлдөхөө болих ёстой"

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяраас цаг үеийн асуудлаар тодрууллаа.


-Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэл ид яригдаж байна. АН-ын зүгээс  ямар санал, хүсэлт тавьж байна. Танай нам саналаа хүргүүлсэн үү?

-УИХ дахь АН-ы бүлгээр дамжуулж саналаа өгсөн. Аливаа нам бол УИХ дахь бүлгээр дамжуулж хэлэлцдэг. Намын албан ёсны байр суурь гараагүй байгаа. Зарчмын хувьд хөөсөрсөн гишүүнчлэлээр өрсөлддөг нь буруу. Бодлогоор өрсөлддөг, шийдлийг олдог намууд байх ёстой. Намуудын давхардал байдаг шүү дээ. Жишээ нь нэг хүн олон намын гишүүн болчихсон байдаг. Түүнд ямар ч хяналт тавих боломжгүй.  Мөн улс төрийн намуудын санхүүжилтийг ил тод болгох хэрэгтэй. Тэгэхгүйгээр мөнгөтэй хүмүүс нь гишүүдийн татвараа бөөнд нь төлчихдөг, намд орж хувийн сонирхлыг гүйцэлдүүлдгийг халах ёстой.

Улс төрийн намууд том байраар өрсөлдөхөө болимоор байгаа юм. Парламентын суудал бол иргэд сонгогчдын итгэлийн асуудал байхгүй юу. Том байшингаар бус бодлогоор өрсөлддөг байх нь чухал. Намууд дэргэдээ олон нийтийн байгууллагатай байж болохгүй. Төрийн бус байгууллага, олон нийтийн байгууллага иргэний нийгмийн хуулиараа явах ёстой. Гэтэл улс төрийн намууд бөөрөндөө иргэний нийгмийн байгууллагыг шавуулчхаад  тэр байгууллагын дансаар улс төрийн бохир мөнгөө угаадаг байж болохгүй. Иймэрхүү байдлаар цогцоор нь Улс төрийн намын хуулийг өөрчлөх шаардлага бий.

-Улс төрийн намын хууль батлагдлаа гээд намууд “шилэн” болж чадах уу?

-АН, МАН ч бай энэ хуулиар улс төрийн намуудыг шахах ёстой. Өөрөөр хэлбэл улс  төрийн үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол санхүүжилтээ шилэн байлгах хэрэгтэй. Цаашдаа төрөөс санхүүжилтийг нь өгдөг гэхдээ олон нийтийн хяналтыг өгдөг хэлбэр рүү явах хэрэгтэй. Тэгэхгүй бол том мөнгөтэй компаниуд намууд руу мөнгө цутгачихдаг, эргээд мөнгөтэй хүмүүсийн тоглоом байж болохгүй.

-АН-ын ҮБХ-ны хурал болж буй. Гишүүдээ сонгосны дараа намын даргаа сонгох асуудал яригдана. Намын даргыг хэдийгээр сонгох вэ?

-Захиргааны хэргийн шүүх өчигдөр хуралдаж, тамгатай холбоотой урт удаан явсан маргааныг эцэслэн шийдсэн. Шүүхээс Ц.Тувааныг АН-ыг төлөөлөх эрхгүй, хууль ёсны АН гэж яриад буй бидний талд АН-ын тамгыг хүчин төгөлдөр болохыг эцэслэсэн. Шүүхийн шийдвэрийг Үндсэн хуульд заасны дагуу улс орон даяар мөрдөх үүрэгтэй.

Цаашдаа ҮБХ-ны дарга нарыг сонгоно. Дараа нь шинэ даргын асуудал яригдана. Ямар ч байсан АН энэ ондоо багтаад дарга, цэргийн асуудлаа  эмхэлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж