Халтарын хар толгой ба хагарсан дугуйг хэн нөхөх вэ?

Хуучирсан мэдээ: 2022.06.08-нд нийтлэгдсэн

Халтарын хар толгой ба хагарсан дугуйг хэн нөхөх вэ?

Халтарын хар толгой ба хагарсан дугуйг хэн нөхөх вэ?

Чингис хаан Бөртэг булаалгачаад Тойрол хаанаас тусламж гуйхаар явахдаа тэр л замаар явжээ.Монголын түүхэнд “Таван замын байлдаан” гэж тэмдэглэгдсэн Монгол Хятадын хооронд 1912-1915 оны дайн ч мөн л өнөөгийг Дарханы гэгддэг замаар болсон байх юм.

Гэтэл энэхүү замыг Оросын телевизээр онигоо болон ярьж сууна. Монгол руу нисэх онгоц байхгүй, очлоо гэхэд зам ч байхгүй гэж Оросын нөлөө бүхий албан тушаалтанд шоглож сууна. Түүний хэлсэн 200-хан км замыг Монголын засаг засах гээд 4 ч сайдыг толгойгоороо хариуцахыг үүрэгдсэн ч өнөөг хүртэл эхэлсэн, эхлээгүй нь мэдэгдэхгүй, иргэд хайран дугуйгаа хагалж, үнэтэй машинаа эвдсэн хэвээр.

Зам засах нэрийдлээр хаасан цагаас хойш 2019 онд 25 иргэн амиа алдаж, 79 хүн бэртсэн бол 2020 онд гурван хүн нас барж 25 хүн гэмтсэн, 2021 оны эхний хагас жилийн байдлаар 20 гаруй хүн амиа алдаж, 40 хүн гэмтсэн гэх статистик өссөөр байна. 200-хан км замыг хар толгойгоороо хариуцах хамгийн сүүлчийн хүн нь Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтар.

Гэтэл хар толгойгоороо хариуцсан сайд нь 2021 оны аравдугаар сард "Дарханы зам яах вэ. Хамгийн гол нь бүтээн байгуулалтыг эхлүүлсэн нь чухал. Эхлэл бол аливаа ажлын 50 хувь нь байдаг. Нуугаад яах вэ, гүйцэтгэгч компанид гэрээ цуцлах маргаанаас болж 2021 оны хавар ажил хийгээгүй. Зарим гүйцэтгэгч компаниудын кэмпүүдэд Covid-19 гарч тэг зогссон ч тохиолдол гарсан. Гэхдээ бид бороо орлоо, Covid-19 гарлаа хэцүү байна гэж уйлан дуугараагүй” гэж олныг тавлаад зогсохгүй “Заримдаа би гайхдаг. Дарханы замын бүтээн байгуулалтын ажил удааширч, ажил нь бүтэмжгүй байгаасай гэж боддог цөөн хүн байдаг юм шиг байна билээ. Бид 2022 оны аравдугаар сард хатуу хучилттай замын хөдөлгөөнөө нээхийн төлөө зорьж байгаа” гэсэн юм.

Ерөнхий сайд он гармагц Дарханы замыг ашиглалтад оруулахыг үүрэгдсэн бол салбарын сад нь өнгөрсөн долоо хоногт зам барих ажлыг эрчимжүүлэх талаар үүрэг өгчээ. Нохой сүүлээ, сүүл хонхорцогоо гэгчээр энэ хооронд хэчнээн хүн амиа алдаж, эрүүл мэндээрээ хохирохыг бүү мэд. Гэтэл энэ замыг толгойгоороо хариуцаж байсан сайд, өнөөгийн УИХ-ын гишүүн иргэдийг онгоцоор явах боломж байгааг сануулж тавлаж сууна.

Хамгийн сүүлчийн мэдээлэл гэвэл Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж эхэлсэн Улаанбаатар-Дархан чиглэлийн багц нэгдүгээр хэсгийн 37.28 км авто замын асфальтбетон хучилтын ажил үргэлжилж байгаа гэнэ.

Улаанбаатараас Дархан хүртэлх зам ашиглалтад ороогүйгээс хагарсан дугуйг дагаад явахад Дархан хүрэхээр дүр зураг бий болжээ.Эцэстээ Зам тээврийн хөгжлийн яам гэдэг нэрний ч утга алдагдаж байна. Иргэдийн хагарсан дугуй, хохирсон эрүүл мэнд, амь насыг хэн төлөх вэ, Л.Халтар сайд аа.

Л.Халиу

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж