ОХУ Европын хүний эрхийн шүүхээс өрх тусгаарлана

Хуучирсан мэдээ: 2022.06.08-нд нийтлэгдсэн

ОХУ Европын хүний эрхийн шүүхээс өрх тусгаарлана

ОХУ Европын хүний эрхийн шүүхээс өрх тусгаарлана

ОХУ-ын парламент өчигдөр /2022.06.07/ Европын хүний эрхийн шүүхэд харьяалагдах эрхээ дуусгавар болгох хуулийн төслийг баталлаа.

Парламентын доод танхим Дум хоёр хуулийн төсөл баталсны нэг нь энэ. Хоёр дахь хуулийн төсөл нь гуравдугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгож, энэ өдрөөс хойш ОХУ-ын эсрэг гаргасан шийдвэрүүд хэрэгжихгүй байх тухай юм.

Хуулийн төслүүдийг парламентын гишүүд санал нэгтэйгээр баталсан гэхэд болно. Ганц хүн эсрэг санал өгсөн нь сөрөг хүчин болох Коммунист намын депутат байжээ. Одоо ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зурснаар хууль хэрэгжиж эхлэх юм байна.

Орос улс 1996 онд ерөнхийлөгч асан Борьс Ельциний үед Европын зөвлөлд элссэн. Европын зөвлөл нь дэлхийн хоёрдугаар дайны дараа бүс нутагт хүний эрх, ардчиллыг дэмжих зорилгоор байгуулагджээ. ОХУ 2014 онд Крымийг өөртөө нэгтгэсний дараа Европын зөвлөлийн парламентад санал өгөх эрхгүй болсон.

Дайн эхэлсний дараахан буюу гуравдугаар сарын 15-нд Европын зөвлөлийн сайд нарын хороо Оросыг тус байгууллагаас хөөх шийдвэрийг гаргажээ. Орос улс Европын зөвлөлөөс гарснаар цаазаар авах ялыг сэргээх боломжтой болно гэж ерөнхийлөгч асан Дмитрий Медведев хэлэв. Европын зөвлөлийн дүрэм ёсоор цаазаар авах ялыг хориглодог.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж