Итали: Хятадад технологийн хориг тавив

Хуучирсан мэдээ: 2022.06.08-нд нийтлэгдсэн

Итали: Хятадад технологийн хориг тавив

Итали: Хятадад технологийн хориг тавив

Италийн ерөнхий сайд Марио Драги Хятад руу технологи болон программ хангамж шилжүүлэхийн эсрэг хориг тавьлаа. Тодруулбал, Хятад дахь аж үйлдвэрийн робот үйлдвэрлэгч “EFORT Intelligent Equipment”-тэй байгуулсан гэрээнд ийнхүү хориг арга хэмжээ авч байна. “ROBOX” фирм нь робот ба хөдөлгөөнийг хянах системд зориулсан электрон эд ангиудыг зохион бүтээж, үйлдвэрлэдэг.

“EFORT Intelligent Equipment” нь Италийн “ROBOX” фирмийн 40 хувийн хувьцааг эзэмшдэг байснаас 49 болгож өсгөх гэрээгээ энэ оны эхээр зарласан. Нийт хоёр сая еврогоор үнэлэгдэх эзэмшлийн хувьцааг нэмэгдүүлэхээс гадна “ROBOX” нь “EFORT”-д зарим эх кодыг ашиглах зөвшөөрөл олгохоор тохиролцжээ. Гэсэн хэдий ч Италийн засгийн газар “ROBOX”-ийг Хятад руу технологи дамжуулахыг хориглосон байна.

Италиийн засгийн газар 2012 оноос хойш өөрийн улс дахь гадаадын ашиг сонирхлыг долоон удаа таслан зогсоож байв. Үүний зургаа нь Хятадын тендер байжээ. Түүнчлэн, таван тохиолдол нь Марио Драгигийн удирдлаган дор байжээ.

Итали улс нь банк санхүү, эрчим хүч, харилцаа холбоо, эрүүл мэнд зэрэг стратегийн ач холбогдолтой салбаруудад гадны хүсээгүй тендерээс сэргийлэхийн тулд алтан эрх мэдлийнхээ хууль тогтоомжийг ашиглах эрхтэй. Алтан эрх мэдэл гэдэг нь өөрсдийнх нь эрх мэдлийг булаан авахын эсрэг хууль тогтоомж юм.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж