Ньюс хөтөч: Гавьяат тамир­­­чин Э.Цэндбаатар мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2022.06.08-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: Гавьяат тамир­­­чин Э.Цэндбаатар мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: Гавьяат тамир­­­чин Э.Цэндбаатар мэдээлэл хийнэ

Ньюс агентлаг 2022.06.08-ны Лхагва гаригт болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна. 


10.00 ЦАГТ

“Туушин” зочид буудалд ОХУ-ын Красноярск мужийн бизнесийн төлөөлөл оролцсон “Бизнес форум” болно.

11:00 ЦАГТ

Гандантэгчэнлин хийдэд БНЭУ-аас Бурхан Багшийн Их Дүйчэн өдрөөр Бурхан багшийн их эрдэнийн ринсрэл /чандар/-ыг Монгол Улсад залж байгаатай холбогдуулан мэдээлэл өгөх хэвлэлийн бага хуралтай. Утас: 88048481, 99113764.

11:30 ЦАГТ

“Монгол Ньюс” мэдээллийн төвд “Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо” ТББ-аас “Монгол Улсын улс хоо­рондын импортын ачаа тээв­рийн цаг үеийн нөхцөл бай­дал, Улаанбаатар дахь чингэлгийн бөөгнөрөл ба тулгамд­­сан асуудал болон нэмэлт зардлын талаар мэдээлэл хийнэ.

12:00 ЦАГТ

Холимог тулаанч Э.Шинэчагтага, Гавьяат тамир­­­чин Э.Цэндбаатар нар өн­­дөр бооцоот халз тулааныхаа талаар мэдээлнэ.

12:30 ЦАГТ

Сүхбаатар дүүргийн IV хорооны нутаг дахь да­хин тө­лөв­лөлтийн барил­гын давхрыг нэмж хууль бу­ссаар зөвшөөрөл олгосонтой холбогдуулан оршин сууг­­чид нь суулт хийж, төв за­мыг хаах болсон талаар мэдээлнэ.

13:00 ЦАГТ

Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, намын жаг­­­­­саалтаар УИХ-ын гишүүнийг сонгохоор санаархаж буйг эсэргүүцсэн иргэд хэвлэлийн бага хийнэ.

14:00 ЦАГТ

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулийн хэрэгжилтэд УИХ-ын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн дагуу хяналт шинжилгээ хийсэн тайлангийн хүрээнд УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны гишүүд АТГ-т ажиллана.

15:00 ЦАГТ

Улаанбаатар дахь “Русский дом”-ийн хэвлэл мэдээллийн “Байкал” төвд Красноярск мужийн Амбан захирагч А.В.Уссын оролцсон хэвлэлийн хурал болно.

Төрийн ордонд:

Засгийн газрын ээлжит хуралдаан болно.

УИХ-ын байнгын хороод, ажлын хэсгүүд хуралдана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж