Биеийн тамир, спортын улсын хорооны дарга, гавьяат тамирчин Ц.Шаравжамц өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгчээ. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Ноосоо тушаачихлаа гэдэг билүү? Зургадугаар сарын 1-нээс өөрийн хүсэлтээр ажлаа өглөө. Нэг мэдсэн зургаан жил салбараа тэргүүлж ажиллажээ.Энэ хугацаанд багагүй ажил амжуулсан байна” гэжээ.
Түүнийг БТСУХ-ны даргаар ажиллаж байх хугацаанд бэлтгэлийн төв статустай байсан байгууллага Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болж хоёр жилийн өмнөөс Ерөнхий сайдын дэргэдэх Засгийн газрын тохируулагч агентлаг болсон. Мөн шигшээ багийн баг тамирчид, дасгалжуулагчдын тоо хоёр дахин нэмэгдэж, спортын анагаах ухаан эрдэм шинжилгээний төвийг байгуулан, техник спортын төвийг улсын мэдэлд эргүүлэн авсан юм.
Мөн манай тамирчид Токиогийн олимп болон паралимпод түүхэнд байгаагүй олон эрх аван оролцож, алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн билээ. Сүүлд л гэхэд "Илүүдэл жингүй эртэч Монгол" аяныг орон даяар амжилттай зохион байгуулсан.
БТСУХ-НЫ ДАРГЫН АЖЛЫГ ХЭН ХҮЛЭЭЖ АВАХ ВЭ?
Тэгвэл БТСУХ-ны даргын ажлыг хэн хүлээж авах вэ? Монголын оюутны спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан гол хүнээр яригдаж байна.
Намтрын товчоо: Д.Жаргалсайхан 1965 оны дөрөвдүгээр сарын 29-нд Дархан хотод төрсөн. Эхнэр, 2 хүүхэдтэй.
Боловсрол: УБИС-ийн Биеийн тамирын багшийн ангийг 1991 онд төгссөн. ОХУ-ын Томск хотноо Ph.D докторын зэрэг 1999 онд хамгаалсан.
Эрхэлсэн ажил: Засгийн газрын дэргэдэх Залуучууд, спортын хороонд мэргэжилтэн (1991-1994), ОХУ-ын Томск хотын УБИС-ийн аспирант (1995-1999), БТСҮТөв, БТСУХорооны дэд дарга (2000-2005), МОСХ-ны Ерөнхий НБДарга (2006-2011), ССАЖЯ-ны газрын дарга (2012-2013), Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн дарга (2016), МОСХ-ны Ерөнхий НБДарга (2006-2011, 2014-2015, 2017 оноос одоог хүртэл),
Спортын сонгуульт ажил: МОСХ-ны Ерөнхийлөгч (1992-1996), МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга (1996-одоог хүртэл), МҮОХ-ны гишүүн (1994-одоог хүртэл), Монголын гандболын холбооны УЗ-ийн гишүүн (1993-1998), МГХ-ны Ерөнхийлөгч (1999-одоог хүртэл), Монголын модон бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч (2003-одоог хүртэл)
ОУОСХ-ны болон Тивийн ОСХ-ны сонгуульт ажил ба үйл ажиллагаанд оролцсон байдал: ОУОСХ-ны Хяналтын хорооны гишүүн (2007-2014), тус хорооны дэд даргаар 2015 оноос одоог хүртэл, Ази тивийн оюутны спортын холбооны Гүйцэтгэх хорооны гишүүн (2004-2015) тус холбооны дэд Ерөнхийлөгчөөр 2016 оноос одоог хүртэл ажиллаж байна.
Олон удаагийн өвөл, зуны Универсиад наадам, оюутны Азийн болон ДАШТэмцээнд Монголын болон ОУ-ын байгууллагын шугамаар ажиллаж байв. Монгол улсад 2002 оноос хойш болсон 8-н удаагийн оюутны тив, дэлхийн АШТ-ний ЗБХ-ны нарийн бичгийн дарга, гишүүнээр ажилласан.
Спортын цол, зэрэг, сонирхон хичээллэдэг спорт: Олон улсын хэмжээний мастер цолтой. Олон улсын шүүгч. Бокс, модон бөмбөг, хөлбөмбөг, теннис, усан сэлэлт, сагсан бөмбөг, цана, спорт аялал
Гавьяа шагнал: Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч (2015)
Зочин 2022-06-08 213.87.160.184
****** Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — http://gg.gg/119gme
ЗОЧИН 2022-06-08 59.153.87.175
МӨНГӨНИЙ ТӨЛӨӨ ЯМАРЧ БУЗАР БУЛАЙ ҮЙЛ ҮЙЛДЭЛ ХИЙХЭД БЭЛЭН УВАЙГҮЙ ЛУЙВАРЧИН ЖАМБАЛЫН ГАНБОДДЫГ НИЙСЛЭЛИЙН СПОРТЫН УДИРДЛАГААС ҮТЭР ТҮРГЭН ЗАЙЛУУЛААЧ
Зочин 2022-06-08 103.10.21.229
Дэмий гонзгой больсон дээр
тийм 2022-06-08 66.181.166.134
MONCOL1A гэсэн бичигтэй футболк өмсчихсөн маасайгаад зогсож бсан нөхөр мөн бна ш дээ?
Зочин 2022-06-08 103.229.120.253
Явах нь зөв, олигтой вм хийсэн биш. Соцшиалаар баахан улс төрч найз нөхдөөрөө магтуулаад ч нэмэргүй ээ.
Зочин 2022-06-08 103.57.92.33
Өөрийн хүсэлтээр байх нь. Хүрэлсүхийн хүнийг өөрөөр бол сольж чадахгүй л дээ.
Бадарч тахар 2022-06-08 66.181.180.219
Өөр хүн олдохгүй байгаа юмуу ! Намайг тавьчихаач !
Монгол хүн 2022-06-08 202.21.100.210
Шаравжамц гэж архичин больж оронд нь ямар луйварчин гарах юм бол доо.
өөр хүн олдоогүй л юм байх даа 2022-06-08 192.82.68.224
Жаргалсайхан гээд биччихсэн байна даа. Энэ нөхөр дарга болбол монголын спортын амжилтууд улам л доройтоно. Н.Энхбаярыг дагаж дарга болоод олигтой ажиллаж чадаагүй нэгэн ш д
Зочин 2022-06-08 124.158.119.10
тэнэг сайт
Зочин 2022-06-08 124.158.119.10
Жаргалсайхан гэж нөхөр улаан луйварчин шүү арай үгүй байхаа
Зочин 2022-06-08 124.158.119.10
Шарваа одоо зөв өө болно. Харин нөхөр Жаргалсайхан 2 удаа спортын салбарыг толгойлоод 2 ууланд нь луйвар хулгайд холбогдсон хүн арай үгүй байлгүй дээ. ЕСайд тийм юмаа мэдэх байхаа.