"Монгол туургатан бөхчүүдийг наадамд барилдуулах саналтай байгаа" | News.MN

"Монгол туургатан бөхчүүдийг наадамд барилдуулах саналтай байгаа"

"Монгол туургатан бөхчүүдийг наадамд барилдуулах саналтай байгаа"

"Монгол туургатан бөхчүүдийг наадамд барилдуулах саналтай байгаа"

Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ы тэргүүн, улсын заан Ц.Магалжавтай цаг үеийн асуудлаар товч ярилцлаа.


-Үндэсний их баяр наадмын тухай хууль удахгүй батлагдах гэж байгаа. Монголын үндэсний бөхийн холбоо/МҮБХ/-оос оруулсан саналууд хуульд тусгагдсан уу?

– МҮБХ-ноос Баяр наадмын тухай хуульд 2021 онд саналаа өгсөн. Бидний энэхүү саналд сум, аймаг, улсын баяр наадмыг нэг өдөр хийх. Ингэснээр аймаг, сумын наадмыг улсын баяраас өмнө эсвэл хойно зохион байгуулж, том цолтой бөхчүүд нь очиж үймүүлдэг зохисгүй явдлыг таслах мөн нэг өдөр хийх тул их ойтой 10 жил тутамдаа улсад 1024 бөх барилдах боломжтой болох. Өөрөөр хэлбэл, таван жил тутам 1024 бөх барилдахад энэ хугацаанд 4-5 аварга цолтон гарч, үүнээс болж бөхчүүд дунд үүсээд байгаа хоёр удаа 9 давж түрүүлсэн аваргыг нэг удаа 10 давсан аваргатай ямар шалгуураар адил эрэмбэтэй гэж тооцож байгаа зэрэг ойлгомжгүй асуудлууд байсныг хуульчлах юм. Мөн допингийн шинжилгээг дөрөв давсан бөхчүүдээс авах, шинжилгээний хариу гарсаны дараа цол олгох, наадмаар цолны батламж олгох санал байсан. Хууль хэлэлцэж байх явцад УИХ-ын гишүүдийн гаргаж байгаа саналаар допингийн зөрчил гаргасан бөхөд оногдуулах хариуцлагыг шууд хуульд тусгаж цолыг наадмын өдрөө өгөх зэрэг саналууд нэмж гарч байна. Дараагийн нэг асуудал бол сум, аймгийн найраа будлианаас болж наадмаа хаалттай хийж зэргэлдээ сумын, өөр аймгийн бөхийг барилдуулахгүй болсон. Энэ даамжирвал илүү муу нөхцөл байдал үүснэ. Бид нэг үндэстэн тул бөх хаана ч очиж барилдах боломжийг хуулиар зохицуулж, зохион байгуулалт биелэлтэд МҮБХ орж ажиллах. Энэ санал хуульд орж дэмжигдэж байгаа. Үзэгчид бөх сонирхогчид ч бас харьцуулалт гаргаж шүүмжилж байна. Өөрөөр хэлбэл аймаг, сум наадмын барилдаанаа хаалттай хийж цөөн тооны өөрийн нутгийн бөхөө барилдуулахаар шинэ цолтонгууд нь өмнөх үеийн бөхчүүдийн хэмжээнд барилдахгүй, мөн тухайн нутгийн бөхийн хөгжил өрсөлдөөнгүйн улмаас сайжрахгүй байх талтай гэж үзэж байна. Аймгийн наадамд 2-3 түрүүлсэн хурц арслангууд болох Ш.Мөнгөнбаатар, Н.Золбоо, А.Алтанхуяг нар заал танхимд яаж барилдаж байсанг бөх сонирхогчид одооны залуу бөхчүүдтэй жишээд, хөгжлийн дагуу залуучуудын амжилт өгсөж байх ёстойгоос буурч болохгүй гэсэн зүй ёсны шаардлагыг тавьдаг.

Бид бөхөө илүү хөгжүүлье гэвэл жалга довны үзлээс салах хэрэгтэй.

-Жалга довны үзэл бол Монгол бөхийг муухай харагдуулах зүйл. Зарим бөх сонирхогчид нутгийн бөхөө буруу үйлдэл гаргахад өмөөрөх хандлагыг хэт илэрхийлдэг. Энэ наадмаар монгол туургатан бөхчүүд барилдана гэсэн яриа гарч байна. Энэ талаар?

-Бид өөр сум, аймгийн бөх барилдуулахгүй хаалттай нээлттэй наадам, допингийн хэрүүл зэрэг нэг талаас харвал жижиг, нөгөө талаас муу уршиг ихтэй, том өв уламжлалаа бүдгэрүүлэх асуудлуудыг, хуулийн нарийн зохицууулалтгүй явж ирснээс үүнийгээ тойроод маргаад байдаг. Иймд одоо бүх зүйлээ өөрчлөхөөс аргагүй.

Сүүлийн үед монгол дээл өмссөн зарим нь бүр монгол бөхийн малгайтай хүмүүс хятад хэлээр ярьж монгол ахуйг харуулсан соёлын контент олон нийтийн цахим сүлжээгээр их гарч байна. Үүнд бид анхаарах хэрэгтэй.

Монгол бөхөөрөө барилдаж, сурталчилж байгаа гадаадад байгаа монголчуудаа, монгол туургатныг урамшуулах, алдаршуулах зайлшгүй шаардлагатай. Бид үндэсний бөхөө илүү сайнаар сурталчлах хэрэгтэй. Иймд МҮБХ-ноос хэд хэдэн ажлыг ойрын үед зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Үүнийг дурдвал,

  1. Энэ жилийн улсын наадамдаа монгол туургатан болох Буриад, Өвөрмонгол, Халимаг, Тува бөхчүүдээ урьж оролцуулан барилдуулах боломжийг нээх,
  2. 21 аймгийнхаа наадамд монгол туургатан 1-2 бөх барилдуулах саналыг салбар холбоодоороо дамжуулж наадам зохион байгуулах комисст нь хүргүүлэх,
  3. Наадмын өмнө өөр өөр ажил мэргэжлийн залуучуудыг хамруулсан 512 залуу бөхийн барилдааныг зохион байгуулах, тэднийг шагнаж урамшуулах,
  4. Мөн наадмын өмнө 9-14 насны хүүхдүүдийн барилдааныг нас бүрээр зохион байгуулах,
  5. Европ, АНУ-Канад, Япон-Солонгос-Автралийн Монголчуудынхаа 3 том наадамд оролцогсод, өв соёлоо тээгч бөхчүүд, жаяг дэгийн багийнхандаа МҮБХ хүндэтгэл үзүүлэх,
  6. Намар 10-р сараас тэгш саруудад зохиогдох багийн цуврал барилдаанд оролцох 32 багийн 2-3 багийг өвөрмонгол, тува, буриад бөхчүүдээр бүрдүүлэх зэрэг ажлуудыг үр дүнтэйгээр хийхээр төлөвлөж байна.

Спорт таавар, бооцооны тухай хууль даруй батлагдвал бай шагнал өндөр энэ барилдаанаар хөрш орнуудад байгаа монгол туургатанууд бооцоо тааварт оролцож, бөхийн сурталчилгаанд эерэг нөлөөг үзүүлэхээр байгаа. Мөн одоо манай барилдаж байгаа залуучууд цалингаас гадна бөхийн барилдаанаар орлогоо нэмэгдүүлэх боломжтой.

-Наадмын хуультай хамт дагаж мөрдөх журмын тухай хууль гарч бөхчүүдэд цол олгогдох асуудал яригдаад байсан энэ талаар ?

-Бид харийн дарлалаас 1921 онд гарч, тусгаар улс хэмээж нийт ард олноор баярлаж наадмаа хийж ирсэн. Энэ жил 101 жилийн ой болох гэж байгаа. Өнгөрсөн 100 жилд улс маань хөгжиж дэвшиж л явна. Бас 100 жилд бөхийн түүхэнд янз бүрийн л асуудал гарч байж. Үүнийгээ томоор харцгаая. Энэ 101 жилээс эхлээд бөхийн талаар гаргаж байсан бүх санал, хүсэлт, гомдол байдаг бол цэгцэлчихье. Төр засагтаа нийгмийн гарал, эрхэлж байгаа ажил алба зэргээсээ болж ялгаварлан гадуурхагдсан ахмад үеийн бөхчүүд байсан. Үүний жишээ нь, Мөнгөнморьтын Номчийн хэмээх Чимэд арслан, Завханы Цэргийн хэмээх Шагж, Дэмид жанжны бөх Лхагва арслан зэрэг бөхчүүд байна. Өрөвдмөөр, харамсмаар түүхтэй байдаг. Шагж гуай 1927 онд 9 давж үзүүрлэж заан, 1928 онд 8 давсан, 1929 онд дахин 9 давж үзүүрлэхэд нь арслан цол өгч, 1930 онд 10 давж түрүүлэхэд нь цол өгөөгүй. Иймд гомдсон байх 1931 онд өөрийн Их-Уул сумандаа түрүүлж, 1932 онд буудуулсан байдаг. Тэрээр улсын наадамд 4 удаа л барилдсан нь харамсалтай. Гандангийн ч гэдэг Л.Чимэд арслан 9, 10, 9 давж түрүүлж, үзүүрлэсэн байна. М.Лхагва гуай 1931 онд 9 давж үзүүрлээд арслан цолтой болж, дараа нь 1933 онд 10 давж түрүүлсэн, 1939 онд 8 давж үзүүрлээд Дэмид жанжны бөх гэж улс төрийн хэргээр шоронд долоон жил хоригдсон.

Энэ хэлмэгдүүлэлт, нугалааны талаар үндэсний бөхийн холбоонд сум орон нутаг, ах дүү төрөл төрөгсөдөөс нь санал хүсэлт ирдэг.

Энэ ахмад бөхчүүд, мөн 100 жилийн түүхийн хугацаанд уламжлан ирсэн улсын цолны болзол, өгөөд буцааж авсан цол, наадмыг таслахгүй хэмээн зохион байгуулсан барилдаанд амжилт гаргасан бөхчүүд болон одоогийн даваа бүрийг цолтой болгосон хуульд заасан амжилтыг гаргасан ахмад бөхчүүдийг түүхэнд авах ёстой цолоор үлдээх нь зөв юм гэж МҮБХ-ны тэргүүлэгчид үзсэн юм. Үүнээс болж улс нийгэмд, хэн нэг иргэнд хохиролтой зүйл огт байхгүй. Энэ тухайгаа бид уламжилсан. Одоо наадмын хуулиа УИХ-аар зөв батлуулъя гэж зорьж байна.

Мөн Монгол улс 2007 онд олон улсын допингийн эсрэг конвенцид нэгдсэн. Манай олон засгийн газар энэ конвенцид нэгдсэнийхээ үүргийг гүйцэтгээгүй.

Энэ нь Үндэсний журмаа гаргаж мөрдөөгүйн алдаа байсан. Иймд допингийн талаар наадмын хууль, олон улсын дүрэм, холбоодын журам гээд зөрчилдөх зүйлүүд гарч эхэлсэн. Засгийн газар үндэсний журмаа одоо батлах гэж байна. Тэгэхээр допингийн асуудал цэгцэндээ орох бололтой.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

50 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Baagii 2022-06-08 139.78.246.112

The best looking, and the smartest Mongolian wrestler Magaljav!

Avatar

Зочин 2022-06-08 103.11.195.34

Тэмбүүтэй хятадын зулбасаг Магалжав дураараа хуцах болж дээ. Монгол Улс маань сөнөж байгаа нь үнэн бололтой.

Avatar

Иргэн 2022-06-08 139.5.216.238

Долоо ДАВААГҮЙ начин албан тушаалд ихээхэн сонирхолтой нөхөр юмаа

Avatar

Зочин 2022-06-08 148.60.92.227

yridchilsan baidalaar tyrsij yzeegyi baij ylasiin naadamaaraa buriad tyba bysad tyyragtangyydaaraa orolzyylna gedeg baij bolomgyi asyydal baina,ene hiij baigaa eerchilelteen eersdeen hyralaaraa oryyldag biz dee!!!

Avatar

Ss 2022-06-08 98.204.176.20

Neg 10 davj turuutei 2 udaa uzuurtei 3 boh bdag tedend avarga tsol oh heregtei.mon 2 udaa 8 davj uzuurlesen bohod Shuud arslan oh heregtei

Avatar

ДАВАА 2022-06-08 192.82.67.81

ШИНЭ САНАА САНААЧЛАГА ГАРГАЖ БАЙГАА БӨХИЙН ХОЛБОНД ТАЛАРХАЖ ДЭМЖИЖ БАЙНА.
ЕР НЬ НААДМААР ЦОЛ ӨГДӨГГҮЙ ЗӨВХӨН МОНГОЛ УГСААТНЫ ЦЭНГЭЛИЙН БАЯР БОЛГОЖ БҮХ МОНГОЛ УГСААТАН ХҮЧТЭН , ХУРДАН МОРЬ , ХАРВААЧИД, СОЁЛЫН ОДУУД ЦУГЛАРСАН ИХ НААДАМ БОЛГОН ӨРГӨЖҮҮЛЭН ХӨГЖҮҮЛЭЖ
ЦЭНГЭН БАЯРЫН ДЭЭДИЙГ АРД ТҮМНЭЭРЭЭ НИЙЛЭН САЙХАН НААДАЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ ИНГЭЖ БАЙЖ БИД ДАЯРШИЖ БАЙГАА ЕРТӨНЦӨД УЛС ҮНДЭСТНЭЭ АВЧ ҮЛДЭЖ ХӨГЖИХ БОЛНО.НААДМААР ЦОЛ ӨГДӨГИЙГ БОЛИУЛАХ ХЭРЭГТЭЙ ЗӨВХӨН БҮТЭН ЖИЛИЙН БАРИЛДААНЫ ЧАНСААГААР ЦОЛ О

Avatar

Зочин 2022-06-08 66.181.180.186

Магалжөвыг дэмжиж бна. Монголчуудыг үндэсний соёл оор нь ойртуулан нэгтгэх хэрэгтэй. Газар газрын монгол чуудыг монгол соёлоор нь ойртуулан нягтруулах хөдөл гөөнийг урлаг соёл, дуу хөгжим, морь бөхөөс нь эхлээд өрнүүлэх нь зүйтэй ! Зөвхөн Монгол гэж халхууд явцуурах хэрэггүй сүүлдээ бүр боржигин энэ тэр гэж явцуурах янзтай, энэ буруу шүү !

Avatar

Gongot 2022-06-08 98.204.176.20

Ulsiin naadam tsagaan saraar bish tusgai jildee 2 udaa boldogoor ondor boocootoi tsol olgodoggui saihan naadam zohioj bno shd.harinch uzuushtei saihan bno

Avatar

М 2022-06-08 202.126.88.195

Улсын наадам төрийн арга хэмжээ болохоос МҮБХ гэсэн ТББ-д ямар ч хамаагүй

Avatar

Hdh 2022-06-08 174.251.65.141

Leo shin geed ovormongold torson hyatad barildana gvl yaahuu?

Avatar

Хан 2022-06-08 202.9.40.75

Дундговь аймаг тойргын аймаг, сумын хууль бус цол өгдөгөө болиоо

Avatar

Болд 2022-06-08 202.9.40.75

Хөдөө орон нутагт тойргын сум,аймгийн цолоор барилдахыг болиулах бас ийм хууль бус цол олгохоо зогсоох хэрэгтэй байнаа баяр наадмаар цол авсан хүмүүс хохирч байна…

Avatar

Ганаа 2022-06-08 202.9.40.75

Тиймээ энэ балай тойргын сумын цолыг болих хэрэгтэй

Avatar

иргэн 2022-06-08 66.181.160.119

монгол туургатны бөхчүүд ирвэл сайн, манай бөхчүүд ёс зүйтэй, допинггүй, найраагүй, чин шударгаар сайхан барилдаж наадамчин олноо баясгаваас ирэх жилийн наадамд бүр олон, тэр бүү хэл гадаад улсын бөхчүүд хүртэл ирнэ. Гадны бөхийг дагалдаж хөгжөөн дэмжигчид нь ирэх тул бөхийн холбоо гайгүйхан зочид буудалд ороход дэмжээрэй. Гадны бөхчүүдэд хүндэтгэл үзүүлж ноос ноолуур, савхи, хивс зэрэг бэлэг сэлт бэлдэж монгол бараагаа сурталчилъя, үндэсний үйлдвэрлэгчид хандиваа өгнө өө.

Avatar

Зочин 2022-06-08 66.181.185.179

Сайхан санаачлага байна. Харин ДОПИНГТОЙ бөх наадмын талбай дээр дэвэхийг хармааргүй байна . Монгол туургатны наадам үзмээр байна. МОНГОЛООРОО бахархамаар байна.МАГАЛЖАВ чамайг дэмжинээ МУНДАГ

Avatar

Зочин 2022-06-08 66.181.180.186

МҮБХ-ноос ийм сайхан санал гаргаж байхад, уяачдын ямар холбоо нь билээ, зөвхөн монгол морь гэж явцуурч тэнэгтээд байгаа нь ихээхэн инээдтэй байнаа, хө хө хө !

Avatar

Бурууд нүд хурц 2022-06-08 66.181.177.135

БНХАУ-ын Шилийн гол аймгийн бөх Ху Шин Да гэж цолыг нь дуудах уу тээ

Avatar

Зочин 2022-06-08 213.87.160.184

== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — http://gg.gg/119gme

Avatar

Зочин 2022-06-08 202.55.188.45

За больж үз монголын гэх юм болгоныг битгиы дураараа бусниулах эх үшсвэр тавиад бай ганц хоёр хүний мэддэг асуудал өиш 3 сая хүн эз мэдэх өв соёл шүү

Avatar

Зочин 2022-06-08 64.53.235.143

Magaljavt ajliin amjilt husie! saihan sanaachlaga baina bohchuudee demjeerei!

Avatar

Зочин 2022-06-08 103.57.95.213

Магалжав сайн залуу. Одоо бөхөөрөө мэргэшсэн албаны ажлаа сайн хөгжүүлэх хэрэгтэй Магалжав чадаж байна бүр сайн чадна. дэмжиж байна.

Avatar

Өвгөн 2022-06-08 122.151.208.160

Монгол бөх 100 жилийн түүхтэй, монгол хүн бас зуухан насалдаг болждээ. 100 жилийн түүхтэй ард түмэн гэж.

Avatar

иргэн 2022-06-08 66.181.160.119

Халимаг, Тува, Өвөр монгол, Буриадаас бөхчүүдийг нь урьж оролцуулъя гэдгийг дэмжиж байна аа, харин ирэхээр нь гадуурхаад гомдоогоод бүү явуулаарай, тэд ялсан ч ялагдсан ч дэмжээд уухайлаад харин ч урамшуулаад явуулбал сайн сан, Японы сумо шиг бөхдөө өөрчлөлт шинэчлэл, хөгжүүлэлт хийхгүй бол манай бөхчүүд ялзарлаа шүү, дандаа допингтой, найраатай, зодоонтой, жалга довоороо нутагрхсан байдал нь үзэгч бидэнд огт таалагддаггүй тул би л лав сүүлийн 30 жил бөхийн барилдаан үзэхээ больсон.

Avatar

Зочин 2022-06-08 202.126.88.181

Мундаг хүн болох гээд байхын хэрэггүй урдах ажлаа сайн л хийвэл болох нь тэр энд тэндэхийн арга чарганд дөрлүүлэх хэрэггүй.Ёрөнхий чиг ханд хаашаа байна ард иргэдийн талд байж үз

Avatar

Жудгаа алдсан бөх харэгүй 2022-06-08 202.9.40.171

э****з морь гадуурхаж бгаагийн нэг адил гаднаас ирсэн бөхчүүдийг буланд шахаж авилга нэхэж зэрлэг авираа гаргаж хөөж явуулна даа. Юун үндэсний бахархал ?! Допинг’ булхай’ өнгө мөнгө ;найраа’ а******н зодоочдын үүр болсон эхэ бөх гэгч хулхи шоү харж суудаг ямар тэнэг бдагюм. Олны итгэл авдэн төр засгийг эзэгнэхдэа МУ’ УБ-ыг хөгжлийг хойш татах болсон энэ улсыг байранд хь тавих цаг болсоооон

Avatar

Нарсар Хангай Говь 2022-06-08 107.77.228.166

Хогшоон уг нь чиний зов боловч чи сайныг нь дэмжиж
Саарын тулхэх естой атал
Чи бол Тэр чигтээ нь Сайн муутай нь хамт ошиглох гэж бн.
Тэгэх болохгуй ээ !
Чи монгол хун юм бол!
Сайн дагаа дэмжиж!
Саарын таягдан хаяа!
Монголын уламжлал
Наадам цэнгэл юм шуу!
Яахав учир нь олдоно .
Сайн уйлс дэлгэрэх болтугай!

Avatar

Зочин 2022-06-08 103.10.23.226

хэдэн 100 жил өөрчлөөгүйг өөрчлөх хэрэг байна уу, монгол монголоороо ч байж болохгүй нь дээ, тэднийг барилдуулах гээд байгаа бол улсын наадам биш цагаан сараар эсвэл улс тунхагласнаар барилдуул

Avatar

Зочин 2022-06-08 64.119.25.1

Зөв сайхан санаанууд гаргасаныг.бид үндэсний спортоо аль болохоор дэлхийд таниулж тэднийг оролцуулах замаар хөгжүүлж дэлхийн тавцанд гаргах хэрэгтэй юм шүү түүнээс биш дуламсүрэн нар шиг зөвхөн монгол уяач монгол адуу гэж явцуурах болболс мөхөлд хүргэх аюултай.

Avatar

Зохиолч Л. Пүрэвдорж 2022-06-08 192.82.73.249

Маш зөв. Дэлхийн монголчуудыг соёл, хүмүүнлэгийн харилцаагаар аль болохоор ойртуулж л байх нэн сайн шүү.

Avatar

Зочин 2022-06-08 202.9.41.139

Улсын наадамд гардаг цолны найрааг таслах талаар хуульд тусгасангүй харамсалтай.

Avatar

Зочин 2022-06-08 202.9.41.139

Улсын наадамд гардаг цолны найрааг таслах талаар хуульд тусгасангай харамсалтай.

Avatar

Zocnin 2022-06-08 108.63.56.49

Mongol tuurgatan bohcnuud barildwal ulam sonirholtoi naadam baylag bolno Tedniig dagaj hogjoon demjigcnid ni irne

Avatar

Зочин 2022-06-08 103.57.95.77

10 н жилийн боловсролто нөхдүүд дарга болох бөөн сонирхол.бяр хүч дутна

Avatar

Зочин 2022-06-08 202.126.89.48

Өвөр Монгол, Тува, Халимаг, Буриадын бөхчүүдийг наадамд барилдуулах нь маш зөв санаа. Монголчуудын нэгдлийн эхлэл болж ч магадгүй.

Avatar

зочин 2022-06-08 59.153.114.94

Нэг их мундаг хүн болж томоор харах гээд хэрэггүй зүгээр л Монгол улсын иргэн наадамд оролцож ард олноо баясгана гээд оруулчих. Муу ч сайн ч тэднийгээ л үзэж баясмаар байна.

Avatar

Зохиолч Л. Пүрэвдорж 2022-06-08 192.82.73.249

я энэ хүн их л бодлогогүй , монгол соёл иргэншилд элэг буруу тай юм бичсэн байна. Эсвэл харийн захиалгаар бүр далд бодлоготой ч юм уу? Монгол улсын наадам Монгол угсаатны наадам болох аваас нэн ч сайнсан даа. Ингэж боддог, хэдэн хүмүүсийг "Панмонгол" үзэлтнүүд гэж ад үзэж, шоронд хийдэг бүр цаазалж хороодог ч байв даа, нэгэн цагт. Одоо монгол угсаатан бид соёл иргэншил, хүмүүнлэг харилцаагаа нийлүүлэх нь зүйтэй. Дэмжиж байна. Харийн хар санаанд бурантаглуулсан боргоочдыг бүү тоо, Магалжав аа.

Avatar

Зочин 2022-06-08 202.9.40.58

За хэрэггүйдээ.Цус сэлбээд том биетэй хзү төрүүлэх гэх мэт асуудал гарнаа..Сөрөг асуудал ихтэй.Эрийн 3 наадамаа л хуучнаараа байлгая.Мэргэжлийн шинжтэй хөгжүүлбэл японы сумо шиг байж болох байхаа

Avatar

Ж.Онгар 2022-06-08 202.179.21.237

Бөх сонирхогч идвэхтэний хувьд Магалжав тэргүүний дэвшүүлсэн саналыг бүрэн дэмжиж бна. Сайн бөх бсан бөгөөд ирээдүйтэй сайн удирдагч болох нь гэж баярлаж бна, Ажлын амжилт, сайн сайхныг хүсье

Avatar

Уншигч 2022-06-08 192.82.86.142

Улам хичээж сайн ажиллаарай, үндэс угсаа нэгтнүүдийг монгол бөхөөр барилдуулах соёлоор нэгтгэх ажлаа заавал хийж гүйцэтгээрэй, амжилт хүсье.

Avatar

Зочин 2022-06-08 66.181.180.186

Монгол хэлтэн, монгол туургатны бөхчүүдээ барилдуулах гэдэг зөв бөгөөд зоримог санаа ! Дэмжиж бна.
БИЕЛЭХ БОЛТУГАЙ !

Avatar

Улаангом 2022-06-08 202.126.89.56

Монголын ертөнц бол ганц халх биш шүү. Монголын ертөнц уужим дэлгэр, олон өнгө аястай. Ийм байж л бат бэх, удаан оршин тогтоно. Иймд монгол бөхөөрөө дамжуулаад монголын ертөнцийг татаж нягтруулах хэрэгтэй.Туваагийн тэр, буриадын тэр гээд зарлахад л бүх монголчууд нэгдмэлээ мэдэрч байх болно. Тулга тойрсон галхын дош дов гэсэн жалгархаг үзлээсээ салцгаа.

Avatar

Монгол хүн 2022-06-08 66.181.180.186

Магалжав аа ! Монгол Улс 1921 оноос өмнө 1911 онд тусгаар тогтнолоо тунхаглаж, бие даасан төр, засагтай болсон, бүр түүнээс хэдэн зуун, магадгүй хэдэн мянган жилийн өмнөөс ч эрийн 3 наадмаа хийж ирсэнийг чи мэдмээр юмдаа ! Та ямар үндэслэлээр зөвхөн сүүлийн 100 жилийг л яриад байдийм бэ ?!
ҮНДЭСЛЭЛЭЭ хэлээд өгөөч !

Avatar

Зочин 2022-06-08 64.119.25.31

1921оноос өмнө Богд хаан чинь хятадын да жунтаны зурагт мөргөж,монгол цэрэг буугаа хураалгаад колони болсон байсиймаа.Харин 1921оноос хойш жинхэнэ өөрийн наадмаа хийж ирснийг өнгөрсөн жил гадны бууны ноход no naadam гэж тасалдуулсан боловч ямарч байсан 512 бөхөө барилдуулсан юм шүү.Тэдэнд цолыг нь өгөх ёстой.Магалжавын өмнөөс би хариуллаа,өөрийн чинь мэдээлэл өрөөсгөл байна,жинхэнэ ардын хувьсгал ,ардын засгийн,ард олны наадам мөнөөсөө мөн,ноёны бөх биш ардын хөвгүүд түрүүлсэн ардын наадам мөн

Avatar

Зочин 2022-06-08 66.181.180.186

Их унгадаг даадай вэ, чи ? Монгол төр 2000 хол гаруй жилийн түүхтэй шүү !!!

Avatar

Иргэн 2022-06-08 192.82.80.190

Цэгцлэх нь зөв. . Залуучуудын санал шинэчлэлийг дэмжих хэрэгтэй. Худлаа л ам амандаа цэцэрхэхээс хийсэн юм алга бгаа биз дээ. Бусад монгол бөхчүүдээ барилдуулж чанар чансааг нь мэдрүүл. Тэгэхгүй бол гудамжны зодоонч шиг нэгнийгээ зодож цохьсон бүдүүлэг танхай өөрийгөө шүтсэн тэнэг юмнууд харагдаад бдаг юм. Унаж хожигдож сурмаар бгаа юм.

Avatar

Зочин 2022-06-08 103.57.94.65

Эмээлтийн Хятадаас начингаас арслан төрнө. Мөнгөө байхад Монголын зовлогонууд үхээ

Avatar

Зочин 2022-06-08 64.119.27.186

э****з бөх ирэх вий дээ сэрвээнийх нь өндөрийг лазераар хэмжээрэй

Avatar

Зочин 2022-06-08 66.181.177.99

Маш зөв шүү

Avatar

Зочин 2022-06-08 202.126.89.225

Буруу

Avatar

Зочин 2022-06-08 202.126.89.11

зөв

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж