SPEAK OUT: Нарийн ногоогоо дотооддоо тарих хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2022.06.08-нд нийтлэгдсэн

SPEAK OUT: Нарийн ногоогоо дотооддоо тарих хэрэгтэй

SPEAK OUT: Нарийн ногоогоо дотооддоо тарих хэрэгтэй

Эрээн хотод сovid-19-ийн халдвар дахин бүртгэгдсэн тул авто замын болон төмөр замын ачилт тэг зогссон. Тиймээс хүнсний нарийн ногооны хомсдолд орж болзошгүй байгаа бөгөөд энэ талаар иргэдийн байр суурийг хүргэж байна. 


Баянзүрх дүүргийн иргэн Г.Одончимэг:

-Цалин багатайн дээр хүнсний бүтээгдэхүүний үнэ өсч байгаа нь иргэд бидний амьдрал хүнд байна. Нарийн ногоог хүн бүр хэрэглэхгүй. Өргөн хэрэглээний төмс, байцаа, лууван, сонгино дотооддоо тариалж байж яагаад үнэ нь ингэж өсөөд байгааг гайхаж байна.  Манай гэр бүлийн хувьд Хятадаас орж ирсэн ногоог түлхүү хэрэглэдэг яагаад гэвэл Монгол ногооноос хямд байдаг. Хүнсний ногоо бол бидний өдөр тутмын хэрэглээ учир бөөнөөр авах боломжгүй байвал өдөр өдрөөр ч болов авч хэрэглэнэ.

Хан-Уул дүүргийн иргэн Г.Төгсөө:

-Дотооддоо үйлдвэрлэдэг байж гаднаас ногоо оруулж ирээд байдаг нь гайхмаар. Covid-19 дотооддоо алдсан үед гадны ногоо хэрэглэхгүй амьдарч болдог гэдгийг бид бүгд харсан. Монголын хөрсөнд ургасан бүтээгдэхүүнээ хэрэглэмээр байна. Монголдоо үйлдвэрлэж л байвал үнэ хамаагүй авна.

Сүхбаатар дүүргийн иргэн С.Эрдэнэбаяр:

-Дотоодоосоо хүнсний ногоогоо хангах нөөц бололцоо нь бий.  Нарийн ногоог тарих, хүлэмжийнхээ тоог нэмэх хэрэгтэй. Манай улс хөрс сайтай газраар дутах биш дээ. Ургах боломжтой Дорнод Сэлэнгэ зэрэг зөндөө аймаг байна. Судалгаа явуулаад тариалан хийх боломж маш их байгаа гэж бодож байна. Ам бүл олонтой айлд бол хүнсний ногоо болон мах махан бүтээгдэхүүний үнийн өсөлт маш хүнд байгаа. Эрүүл мэнд талаасаа ч ногоо хүнд маш хэрэгтэйг хүн бүр мэднэ. Хүнсний ногоо болон нарийн ногоо хэд хоног авахгүй байж байгаад авахаар бага багаар нэмэгдсээр л байна.

Эдийн засагч, Судлаач А.Цолмонтуяа:

-2016 онд НӨАТ-ын хуулийн шинэчлэгдсэн найруулга хэрэгжиж эхэлсэн. Өргөн хэрэглээний үнийн өсөлт нөат-тэй шууд холбоотой. Нөат-ын 2 хувь гэдэг зүйл Монгол улсын эдийн засгийн сүйрүүлсэн. Монголын нөхцөл байдалд импортын ногоо болон бараа бүтээгдэхүүн хэрэггүй. БНХАУ хилээ хаасан нь бидний хувьд сайн зүйл. Би энэнд баяртай байна. Бид дотооддоо хүнсний ногоогоо тарьж ургуулах хангалттай нөөц бололцоотой хүмүүс.

Б.Энхсанаа 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж