Холливудын жүжигчин Жонни Депп экс эхнэр Эмбер Хердийг нэр хүндэд халдсан хэрэгт буруутган шүүхэд зарга үүсгэсэн. Шүүх хурал Деппийн талд шийдэгдсэний дараа жүжигчин Брэд Питт экс эхнэр Анжелина Жолиг шүүхэд өгчээ. Тэд 2016 онд гэрлэлтээ цуцлуулсан. Тэдний хооронд Депп, Херд нар шиг асуудал байсан ч ялгаатай нь асуудлыг дуулиан багатай шийдвэрлэсэн юм. Учир нь тэдэнд хамгаалах ёстой зургаан хүүхэд байсан.
Тэгвэл "Chateau Miraval" дарсны брэндэд эзэмшдэг хувьцаагаа Жоли зарснаар компанийг сүйрүүлсэн гэж Брэд Питт шүүхэд зарга үүсгэжээ. Тэд гэрлэсэн байх хугацаандаа тус дарсны брэндийг худалдаж авсан байв. Брэд Питт өнгөрсөн Баасан гаригт шүүхэд гаргасан заргадаа дарсны брэнд нь түүний хувьд хүсэл тэмүүлэл нь байсныг онцолж, олон улсад тэлснээр олон сая доллар олох боломжтой байсан гэжээ.
Холбоотой мэдээ