Эрчүүдэд: Танд хэдэн хослол байх хэрэгтэй вэ?

Хуучирсан мэдээ: 2022.06.08-нд нийтлэгдсэн

FASHION

Эрчүүдэд: Танд хэдэн хослол байх хэрэгтэй вэ?

Эрчүүдэд: Танд хэдэн хослол байх хэрэгтэй вэ?

Шинэ зуунд эрэгтэй хүмүүс өдөр бүр хослол өмсөхөө больсон. Гэхдээ баяр наадмын үеэр зайлшгүй шаардагдах нэг хар хослол хүн болгонд л байдаг байх. Арван жилээ төгсөхдөө нандигнан авсан хослолоо насаараа өмсөх хүн цөөнгүй. Мөн классик атлаа өдөр бүр өмсөх хослолын санаа олж чадахгүй эрчүүд ч бий. Тиймээс NEWS.MN энэ удаагийн FASHION буландаа эрчүүдэд зайлшгүй байх шаардлагатай хослолын өнгө, цамцны төрлүүд зэргийг онцолж байна. Эр хүн та таван өнгийн хослол ашиглан 75 загвараар хувцаслах боломжтой.

ЭР ХҮНД ХЭДЭН ТӨРЛИЙН ХОСЛОЛ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Мэдээж эрэгтэй хүн бүрт хар өнгийн хослол бий. Та дан ганц хар өнгөнөөс гадна хөх, саарал, бор, шаргал буюу beige өнгийн хослол зайлшгүй хэрэгтэй гэж дэлхийн бүх стилистүүд үзэж байна. Заавал үнэтэй материалаар хийгдсэн хослол байх албагүй. Зөвхөн өөрийн биед таарсан, тухтай материалтай байхад л болно.

                   

ЗАЙЛШГҮЙ БАЙХ ШААРДЛАГАТАЙ ЦАМЦНЫ ӨНГӨ 

Хамгийн шаардлагатай таван өнгийн хослолоо авсны дараа үргэлж цагаан өнгийн цамц өмсөөд байж болохгүй. Цагаан өнгө бүх өнгөтэй тохирдог ч илүү загварлаг мөн чиг хандлаг дагахын тулд гурван өөр өнгийн цамц  хэрэгтэй аж. Тиймээс эр хүнд цагаан, зөөлөн шаргал болон зөөлөн цэнхэр өнгийн цамц  тус бүр хоёр ширхэг хэрэгтэй гэж стилистүүд  зөвлөж байна.

Ингэснээр эрэгтэй хүн таван өнгийн хослол болон гурван өнгийн цамц  ашиглан бүх төрлийн арга хэмжээ, өдөр тутамдаа жентельман харагдах боломжтой. Наад зах нь та шаргал, бор өмдийг саарал пиджак, цагаан цамцтай  хослуулан өмсөх боломжтой юм. Тиймээс загварын чиг хандлагаа шинэчлэх амархан боллоо.

 

Эх сурвалж: Ladarius Campbell

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж